Бороотой өдрийн мэнд🌧️👋
📢 ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВ ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
🏆 Тэмцээн уралдаан, спортын арга хэмжээ зохион байгуулах захиалга авч байна.
📅 9-р сарын цагийн хуваарийн зөвхөн сүүлийн 7 хоногийн цаг сул байна.
Мөн 📌 10-р сарын захиалгаа одооноос өгөх боломжтой шүү.
⏳ Та бүхэн арга хэмжээ, тэмцээн уралдаанаа төлөвлөж байгаа бол цаг алдалгүй захиалгаа өгөөрэй!
Чингэлтэй цогцолбор ОНӨТҮГазар
Эрүүл биед Саруул ухаан оршино.
10/07/2026
🇲🇳 НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳
Тулгар төрийнхөө түүх, соёл, өв уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, уламжлал, шинэчлэлийг уялдуулсан хөгжлийн замыг хамтдаа бүтээж буй та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүлэг морьд нь хурдан,
Хүчит бөхчүүд нь бяртай,
Харваачдын сум нь цэц мэргэн байж,
Монгол төрийн гал голомт мөнхөд бадарч,
Монгол түмний эв нэгдэл үеийн үед батжин бэхжих болтугай.
Дэнж хотойтол сайхан наадаарай!!
08/07/2026
⚽️ ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧДЫН АНХААРАЛД🏆
Дэлхийн аваргын тоглолтуудыг гэртээ ганцаараа бус, жинхэнэ хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал дунд хамтдаа үзмээр байна уу?
📍 Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн хөлбөмбөгийн талбайн шилэн барилгын 3 давхарт том дэлгэцээр Дэлхийн аваргын тоглолтуудыг дамжуулан хүргэж байна.
⚽️ Цэвэр агаарт байрлах хөлбөмбөгийн талбайн орчинд
📺 Том дэлгэцээр шууд дамжуулалт
🛋️ Тав тухтай суудал, тохилог орчин
☕ Амтат зоог, ундааны сонголттой
Найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо хүрэлцэн ирж, хөлбөмбөгийн гайхалтай мөч бүрийг хамтдаа мэдэрцгээе!
📍 Байршил:ЧД, Дээд салхит, Миний дэлгүүрийн урдуур баруун эргээд 2 км-ийн зайд, Хайрхан Хөгжлийн Төв.
Хөлбөмбөгийн талбайн шилэн барилгын 3 давхар
https://maps.app.goo.gl/fb2eV62ndkiSFMpE6?g_st=ic
⚽️ Хөлбөмбөгийг хамтдаа үзэхэд илүү сонирхолтой! Бид таныг хүлээж байна.
01/07/2026
☀️☀️Шинэ сарын мэнд хүргэе☀️☀️
⚽️ Спорт, амралт, ая тухтай орчин нэг дор!
☕️ Тохилог кафе үйл ажиллагаагаа явуулж байна, амтат хоол, ундаа,зууш амттан бүгд байгаа☺️
🍦 Амтат сүүн зайрмаг, халуун өдрүүдэд сэрүүцүүлэх зөв сонголт шүү😉
🎈 Хүүхдүүдэд зориулсан хийлдэг тоглоом, машин- бяцхан үрс тань хөгжилтэй, дурсамжтай цагийг өнгөрүүлэх боломжтой😉😉
25/06/2026
Оройн мэнд☔️🌫️
6-р сарын 25-наас 7-р сарын 1-ний өдрийг хүртэл нийт нутгаар, үүний дотор хангайн, төвийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар бороо хур 🌦️⛈️элбэг өдрүүд тохионо.
Үүний дараа 7-р сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл 7 хоногийн туршид ихэнх нутгаар халах 🌞төлөвтэй байгааг 🥵анхаарч жирэмсэн эхчүүд, нялх бага насны хүүхдүүд, зүрх судасны өвчтэй хүмүүс наранд хэт халах, наршихаас урьдчилан сэргийлэх, гадаа наранд удаан суухгүй, явахгүй байх зэрэг арга хэмжээг авч эрүүл мэндээ хамгаалаарай!🔔
23/06/2026
"ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА"
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг Төрийн албаны олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ талаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн улс орнууд энэ өдрийг тохиолдуулан, хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үздэг. Мөн энэ талын үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалдаг билээ.
"Төрийн албаны өдөр"-ийн гол зорилго нь төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэх, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудахад оршдог байна.
Төрийн албанд ажиллаж байгаа үе үеийн эрхэм албан хаагчдадаа НҮБ-ын Бүх төрийн албан хаагчиддаа “Төрийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
Төрийн минь сүлд өршөөж, төр түвшин, түмэн олон амгалан байг.
21/06/2026
Бороотой өдрийн мэнд 🌧️☔
2026 оны 6 сарын 21-ний өдөр “Хайрхан хөгжлийн төв 1” хөлбөмбөгийн талбайд “DICLO-DENK CUP 2026” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт, шударга өрсөлдөөн, шилдэг тоглолтуудыг хүсэн ерөөе. ⚽🏆
Амжилт хүсье! 💪👏
18/06/2026
2026 оны 6 сарын 18-ны өдөр "хайрхан хөгжлийн төв 3" спорт зааланд дүүргийн 19 дүгээр хорооны нэрэмжит ахмадын буухиа тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор 5 төрлийн буухиа тэмцээнийг зохион байгуулж, ахмадууд идэвхтэй оролцлоо.
Тэмцээнд оролцсон нийт ахмад настан, зохион байгуулагчиддаа талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🎉🏆
18/06/2026
📣📣“Хайрхан хөгжлийн төвийн замыг Хятад улсын нэрэмжит болгосон” гэх ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Үүнд тайлбар өгье.
Хайрхан хөгжлийн төвийн орчим дахь “Яйзү хотын нэрэмжит гудамж” нь Хятад улсын бус, Япон Улсын Шизүока мужийн Яйзү хоттой байгуулсан найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд нэрлэгдсэн гудамж болно. Иймд “Хятад улсын нэрэмжит болсон” гэх мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдэж байна.
2025 оны 9 сарын 29-ны Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Япон Улсын Шизуко мужийн Яйзу хот хоорондын найрамдалт хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, хоёр орны соёлыг
түгээн сурталчлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх "Чингэлтэй цогцолбор" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын барилгаас Эрдмийн задгай театр" хүртэлх чулуун зам бүхий гудамжийг "Яйзу хот"-ын нэрэмжит гудамж болгосон.
Иймд олон нийт та бүхэн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.
16/06/2026
Өдрийн мэнд🏀🏐🏓
📣Заалнуудынхаа энэ 7 хоногийн даваа, мягмар, лхагва гарагуудын сул цагуудыг орууллаа. Та бүхэн www.ezaal.mn -аар орж, цагаа захиалаарай. Мөн та манай зааланд хүрэлцэн ирж теннис тоглох боломжтой шүү😉
Салбаруудын хаяг:
1. Хайрхан 1 спорт заал: ЧД, Дээд салхит, Миний дэлгүүрийн урдуур баруун эргээд 2 км-ийн зайд, Хайрхан Хөгжлийн Төв.
2. Хайрхан 2 спорт заал: ЧД, Зурагтын хуучин эцэс, 7-р хорооны баруун талд Хайрхан Хөгжлийн Төв 2.
3. Хайрхан 3 спорт заал: ЧД, 5 буудал Өнө Бар төвийн хойд талд.
4. Зүрх уул-17 спорт заал: ЧД, Зурх Уул 140-р сургуулийн урд төв зам дагуу Хаан Банкны яг хажууд
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Хороо
15031