ATP, WTA сонирхогч

ATP, WTA сонирхогч

Share

We love tennis

27/05/2024

2024.05.27. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт бол Дэлхийн чансааны №4 Германы 27 настай тамирчин Zverev.A дэлхийн чансааны №276 Испанийн 37 настай тамирчин Nadal.R нарын тоглолт юм.
Rafael Nadal-ийн хувьд тус тэмцээнд оролцох эсэх нь эргэлзээтэй, зохион байгуулагчдын санааг зовоож байсан ч өөрийгөө ахин сорихоор шийджээ. Энэ нь түүний анх удаа энэ тэмцээнд эхний шатанд хожигдож магадгүй бас сүүлийн тэмцээн нь байж болох юм. Испани эр өнгөрсөн сард бэртлээс эргэн ирсэн ч форм муутай байгаа билээ. Тэрээр өнгөрсөн сард шороон гадаргуу дээр тоглохдоо хэдийгээр топ формтой тоглоогүй ч өрсөлдөгчдөө амархан буулгаж авдаг байсан ч хожигдож байлаа. Тус тэмцээний 14 удаагын аварга маань энэ удаа сүүлийн тэмцээн, тоглолт нь байх магадлал өндөр байна.
Alexander Zverev ийн аваргын цомын ган гачигаа тайлж Ромын нээлттэй тэмцээнд /ATP 1000/ түрүүлж чансаагаа хадгалж үлдээд байгаа билээ. Энэ удаад эхний шатанд тэмцээний домогтой учраа таарч хожиж чадвал түүх бүтээх юм. Учир нь хэнч Rafael Nadal-ийг эхний шатанд хожиж байгаагүй билээ. 2022 оны Францын нээлттэй /Roland Garros/ тэмцээний шөвгийн наймд Carlos Alcaraz-ыг ялсны дараа хагас шигшээд Rafael Nadal эсрэг эхний сетийг 6:2-оор тэргүүлж, 2-р сетэд 5:3-аар тэргүүлж байсанч энэ бүх боломжоо алдаж, улмаар бэртлийн улмаас тэмцээнийг дуусгаж бүтэн жилийн турш өнжсөн. Энэ удаад Герман эр домогч тамирчны форм муу байгаа дээр нь бэртлийг ашиглаж хожиж болох юм.
Мөн хоорондын тоглолтын харьцааг 7-3-аар Rafael Nadal илүүрхдэг юм байна.

27/05/2024

2024.05.27. Дэлхийн чансааны №9 Грекийн 25 настай тамирчин Tsitsipas.S дэлхийн чансааны №53 Унгарын 32 настай тамирчин Fucsovic.M тэй тулна. Хоёр тамирчин өмнө 2017, 2019 онуудад таарч тоглоход Грекийн тамирчин илүүрхэж байжээ. Tsitsipas.S энэ онд ROLEX MONTE-CARLO MASTERS /ATP 1000/ тэмцээнд түрүүлээд байгаа билээ.

27/05/2024

Өнөөдөр дэлхийн чансааны №2 Италийн 22 настай тамирчин Jannik Sinner дэлхийн чансааны №43 Америкийн 28 настай тамирчин C.Eubanks тэй тулна. Jannik Sinner он гарснаар Australian open /Grand slam/, ABN AMRO OPEN /ATP 500/, MIAMI OPEN /ATP 1000/ тэмцээнүүдэд түрүүлсэн өнгөтэй байгаа. Энэ удаагын учраагаа төвөггүй ялах бизээ.

27/05/2024

Шороон гадаргуутай талбайн теннисний томоохон тэмцээн Францын нээлттэй Roland Garros эхлээд байна. Тэмцээн 05.26-06.09-нийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр тэмцээний 2 дахь өдөр.

27/05/2024

Follow it

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Чингэлтэй дүүрэг?

Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Уланбаатар
Чингэлтэй Дүүрэг