Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар

Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар, Sport & recreation, 7st, Baruun Urta.

Photos from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар's post 18/02/2016

Манай хамт олон тарьсан модоо эргэж чамгүй л цас овооллоо. Цас хайлахаас өмнө амжуулаарай албан байгууллагууд минь.

Photos from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар's post 10/12/2015

БТСГ шинэ бөхийн хивстэй болж өнөөдөр анхныхаа барилдааныг хийх гэж байна. Барилдаан эхлэхийн өмнө манайхан олон олон хүчтэн төрөхийг билэгдэж ном уншуулж сан тавиуллаа.

Photos 03/06/2015

2015 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2015 оны 6 сарын 6,7ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын ордонд болох тул та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Photos from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар's post 11/05/2015

Мод тарив манайхан.

Photos from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар's post 02/05/2015

Спортын мастер, МУ-ын харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит өсвөр залуучуудын аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан БТСГ-ын зааланд эхэллээ. Барилдаанд БТСГ, Онгон, Наран, Эрдэнэцагаан, Мөнххаан, Түвшинширээ сум, дээрхи байгууллагуудын 32 бөх барилдаж байна. 2015.05.03нд аваргууд тодорно.

Photos from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар's post 02/05/2015

2015 оны аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн явган аялалын тэмцээн эхэллээ. Тэмцээнд Аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Скаутын 2 баг, МСҮТ-ийн 2 баг, Баяндэлгэр сумын 2 баг, нийт 6 байгууллагын 50 шахам хүүхдүүд өрсөлдөж байна. тэмцээний дүн өнөөдөр гарна. БТСГ

29/04/2015

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 2015 оны 4 сарын 21-24ны өдрүүдэд УБ хотын Буян ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгууллагдсан. Тус тэмцээнд 44 байгууллагын 700 гаруй тамирчид өрсөлдснөөс аймгийн БТСГ-н Чөлөөт бөх, үндэсний бөхийн дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Энхбат багштай секцийн тамирчин Баярцогтын Мөнхзориг 54 кг жинд, Эрдэнэбаатарын Жамсранжав 85 кг жинд өрсөлдөж Сүхбаатар аймгийн өсвөрийн чөлөөт бөхийн тамирчдийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, анхны улсын аваргын хос хүрэл медаль авчирсан бахдам амжилт гаргалаа. Мөн тус тэмцээнд оролцож 42 кг 50 кг 76кг жинд өрсөлдсөн тамирчид шагналт байр эзэлсэн байна. Дээрхи амжилтуудаараа манай тамирчид хүүхдийн спортын их наадамд оролцох 5 –н эрхийг авчээ. Анхны медаль авчирсан багш дасгалжуулагч, тамирчид ивээн тэтгэж тэмцээнд оролцуулсан О.Батнасан даргатай аймгийн БТСГ, Батдэлгэр тэргүүнтэй Аймгийн Чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-ийн дарга Энхжаргал нарт талархасанаа илэрхийлж байлаа.

Photos from Сүхбаатар аймаг Биеийн тамир спортын газар's post 27/04/2015

Цэвэрлэгээ.

27/04/2015

Эрүүл мэндийн газрын сэтгэл судлаач М.Мөнхгэрэлийн Харилцааны сэтгэл зүй хичээлийг БТСГазрын хамт олон сонслоо өгөөжтэй сайхан сургалт байлаа.

16/04/2015

2015 оны аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 4 сарын 11,12 нд спорт зааланд амжилттай явагдаж Үе үеийн сагсан бөмбөгчдийн их цугларалт хүсэн хүлээсэн тэмцээн өндөрлөллөө. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 32 багийн нийт 340 гаруй тамирчид өрсөлдснөөс эрэгтэйчүүдээс алтан медалийн эзнээр ХААН банк, мөнгөн медалийн эзнээр Дөл авто сервис, хүрэл медалийг АЗДТГ, 4 – р байранд Залуус хотхоны баг эзэлсэн бол эмэгтэйчүүдээс алтан медалийг Дөрвөлж ХХК-ны баг эзэлж 4н жил дараалан аварга боллоо. Мөнгөн медалийг Nice МСҮТ, хүрэл медалийг Дөл авто сервис 4-р байрыг ХААН банк эзэлсэн байна. Багийн дүнгээр тэргүүн байрыг ХААН банк, дэд байрыг Дөл авто сервис, 3-р байрыг Дөрвөлж ХХК эзэллээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ХААН банкны тамирчин М.Золжаргал, шилдэг эмэгтэй тоглогчоор Дөрвөлж ХХК-ны тамирчин Г.Сувд-эрдэнэ шалгарлаа. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр 4-н жил дараалан Нутгийн гал ХХК ивээн тэтгэж хамтран зохион байгуулагчаар Мобиком, MCS coca cola, ХААН банк ажилсан бол ерөнхий зохион байгуулагчаар Аймгийн БТСГ, Аймгийн сагсан бөмбөгийн холбоо ажилласан байна. Энэ удаагийн тэмцээн зохион байгуулалтыг өндөр хэмжээнд болж өнгөрсөн. УБ хотоос САОЗХТ ийн дэргэдэх Спрайт А лигийн тамирчид, сагсан бөмбөгийн дээд лигт тоглож буй манай аймгийн шилдэг тамирчид ирж оролцсон нь тэмцээнийг илүү сонирхолтой өрсөлдөөнтэй болгосон юмаа.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Baruun Urta?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

7st
Baruun Urta
01512