23/09/2024
Өнгөрсөн хагассайн өдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит Сэлэнгийн Алтанбулагаас Улаанбаатар хүртэл “Сүлдэт баганаас Сүхбаатарын талбай” нэртэй хэт холын зайн тэмцээн болж 317км зайг 13 цаг43 минутанд туулж шагналт байранд ороогүй ч амжилттай тэмцээнээ дуусгалаа.
Дугуйн компьютерны цэнэг дуусах асуудал үүссэнээс болж 320км зай яг бүтэн бичигдээгүй юм. Гараанаас өглөө 7:30-д гарч Улаанбаатарын хуучин 22-ын товчоон дээр 21:25 болж байхад ирсэн.
Тэмцээний явцад салхи замын туршид өөдөөс хүчтэй салхилж байсан ба өөрийн хэнэггүйгээс болоод бөөн групээсээ хоцорсон. Тэгээд явж байгаад араас гүйцэж ирсэн Цэдэн-Иш дугуйчин залуутай хамтарч жийсээр ирсэн. Миний хоцорсон шалтгаан гэвэл доорх зураг дээрх байдлаар салхитай үед урд салхи авчихаад хойшоо орох үедээ орох зайгүй болж үлдсэн. Одоо бодоход оччихно гээд найдаад тайван явсан байгаа юм. Гэвч тэр хүчтэй салхитай үед бүтэхгүй байсан нь ойлгомжтой.
Замын явцад маш олон дугуйчид /ахмад, эмэгтэйчүүд, залуучууд/ тэмцээнээ хүндэтгээд үнэнчээр, өөрийгөө сориод явж байгаатай таарсан. Та нар бол чимээгүй ялагчид байсан шүү 🤝🚴.
Баянчандмань дээр ирэх үед амнаас уур гарч маш хүйтэн болсон. Дугуйн шорттой явсан тул өвдөгний үе, хуруу, дух хага ташиж байсан. Зарим хэсэгт будан татаад үзэгдэх орчин муу байсан шүү. Зөрж буй зарим жолооч нар цонхоороо амжилт хүсэж даллах тэр үед бүх ядралт, өвдөлтөө мартах ч шиг болж байлаа.
14/08/2024
20/05/2024
13/05/2024
25/04/2024
18/04/2024
17/04/2024