29/08/2026
Сахарыг 30 хоног хэрэглэхгүй байхад хүний биед маш олон эерэг өөрчлөлтүүд гардаг.
Үүнд:
✅ Эхний 1-3 хоногт (Дасан зохицох үе)Сахар нэхэх:
😋Бие махбод сахараас хамааралтай байсан тул толгой өвдөх, ядарч сульдах мэдрэмж төрнө.
😋Сэтгэл санаа тогтворгүйжих: Допамин (баяслын даавар) дутагдсанаас болж амархан уурлах боломжтой.
✅ 2 дахь долоо хоногт (Эерэг өөрчлөлтүүд эхлэх үе)Эрчим хүч тогтворжих:
🥗Цусан дахь сахарын хэмжээ савлахгүй болсноор өдрийн цагаар нойр хүрэх, ядардаг байдал арилна.
🥗Амны хөндий эрүүлжих: Шүдний паалан гэмтэх нь багасч, амнаас эвгүй үнэр гарах нь цөөрнө.
🥗Арьс цэвэрших: Сахар нь үрэвслийг өдөөдөг тул сахарыг хассанаар батгажилт багасч, арьс илүү өнгөлөг болно.
✅ 3-4 дэх долоо хоногт (Үр дүн илэрхий харагдах үе)
🧠Жин хасах: Илүүдэл калори, ялангуяа хэвлийн хэсгийн өөхжилт (дотор өөх) багасна. Мөн биед хуримтлагдсан илүүдэл ус гадагшилна
🧠Тархины үйл ажиллагаа сайжрах: Оюун ухаан саруулсаж, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт сайжирна
🧠Амтлах мэдрэмж өөрчлөгдөх: Байгалийн гаралтай хоол хүнс (жимс, хүнсний ногоо) илүү амттай, чихэрлэг санагдаж эхэлнэ.
✅ 30 хоногийн дараах урт хугацааны үр ашиг
💚Өвчлөх эрсдэл буурах: Цусны даралт тогтворжиж, зүрх судасны өвчин болон 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл эрс багасна.
💚 Дархлаа сайжрах: Бие махбодын үрэвсэл дарагдаж, ханиад томуу зэрэг халдварт өвчинд өртөх нь цөөрнө.
Фитнесс коүч Сээгий
29/08/2026
Бие бэлэн болоход сэтгэл бэлэн болдог.
28/08/2026
Өөрийгөө бүтээхдээ би тоосго бүрээ нямбайлан өрөв 💪🥰.
Өнөөдөр өөрийнхөө төлөө сайн хичээнэ. Тиймээ?
28/08/2026
Жин яагаад гацдаг вэ? ⚖️
👉Жин буурахгүй байна гэдэг нь таны хичээл зүтгэл талаар болж байна гэсэн үг биш.☺️
☝️Харин таны бие хооллолт болон дасгалын ачаалалдаа дасан зохицсон байж болно. Мөн хөдөлгөөн багасах, нойр дутуу байх, стресс ихсэх, биед ус хуримтлагдах,калорио хэтрүүлж авах зэрэг олон хүчин зүйл жинг гацааж орхидог байна.
🤝Зарим тохиолдолд өөх багасаж, булчин нэмэгдэж байгаа учраас жин өөрчлөгдөхгүй ч биеийн галбир сайжирсан байдаг. 👉Ийм үед жингийн тоонд хэт анхаарахын оронд бэлхүүсийн хэмжээ, толины өмнөх өөрчлөлт, хувцас хэрхэн сууж байгааг ажиглаарай.😉
✅Хамгийн чухал нь тогтмол зөв хооллож, хүчний дасгалаа үргэлжлүүлж, тэвчээртэй байх. 🙏 Жин гацалт бол аяллын төгсгөл биш, зөв зам дээр явж байгаагийн нэг хэсэг юм. Тууштай байвал үр дүн заавал ирнэ! 🔥
Юу идвэл, хэзээ идвэл өөхөө хасахаа мэдмээр байгаа нь +1.
Sergelen Erdeneochir
27/08/2026
Эмэгтэй хүн өөртөө гоё байж өөртөө итгэх л гоё байдаг. Тиймээ?
Жин хасахад, галбиржихад нь асуудал тулгараад байгаа бол яг одоо холбогдоод ганцаарчилсан авч болно шүү. 💐🌷🌹
26/08/2026
Эслэг гэдэг нь хүний биед бүрэн задарч боловсордоггүй, ургамлын гаралтай хүнсний хэсэг юм. Жин барих, хоол боловсруулахад их тустай.
*** Эслэг ихтэй хүнс
🥕 Лууван
🥬 Байцаа, брокколи, навчит ногоо
🍎 Алим, лийр
🍌 Банана
🌾 Овъёос
🌾 Гурвалжин будаа
🫘 Шош, вандуй
🌱 Чиа үр, маалингын үр
Ямар ашигтай вэ?
Өлсөх мэдрэмжийг удаан барина
Гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
Өтгөн хаталтаас сэргийлэхэд тусална
Цусан дахь сахарын огцом хэлбэлзлийг багасгахад тусална
Жин хасах хооллолтод тохиромжтой
Жин хасаж байгаа бол өдөрт ойролцоогоор 25–30 г эслэг авахыг зорьж болно. Эслэг нэмэхдээ ус сайн уух хэрэгтэй.
Фитнесс коүч Сээгий
26/08/2026
Ойлгоод байгаа нь энэ ❤
- Биеийн бохироосоо салъя гэвэл хоол хүнсээ цэгцэл, чадвал бага ид, дасгал хий, мацаг барь!🧘♀️
- Сэтгэлийн бохироо хөөе гэвэл өрөөлийг бус өөрийгөө шинж!🧘♀️
- Ахуйн бохироос хагацъя гэвэл авах бус хөнгөл!
- Шингээж дийлэхгүй хоол хүнс, эмхрээгүй эрээн бодол, хөглөрсөн тавилга, зохих, эс зохих овоолсон хувцас, шунан хүсэх эдээс хагацсан цагт хүн хязгааргүй эрх чөлөө, сэнгэнэсэн цэвэр мэдрэмжийг авч чаддаг юм аа!
Хоол хүнс нь шим болж,
Орон гэр нь өргөө болж,
Хувцас эд нь чимэг болж,
Үг бодол нь ашдын билэг дагуулдаг болтлоо цэгцрэхэд маш их хугацаа хэрэгтэй!
Өрөөлийг шинжвээс энүүхэндээ,
Өөрийг шинжвээс тэртээд хүрнэ шүү
Бие сэтгэлийн амар амгаланд тэмүүлээрэй 🧘♀️🧘♂️🧘♀️🧘♂️
26/08/2026
Шинэ өглөө,шинэ боломжууд ямар гоё бэ