08/07/2026
🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ!
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Хурдан хүлгийн туурай тэнүүн байж,
хүчит бөхийн дэвээ сүрлэг байж,
мэргэн харваачдын сум нь онч мэргэн тусах болтугай.
Та бүхэндээ эв нэгдэл, оюун мэдлэг, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн сайхан наадахыг хүсэн ерөөе.
“Оньс” нэгдэл
Quiz Battle тэмцээн зохион байгуулагч
🇲🇳 Сайхан наадаарай!
#ОньсНэгдэл #ҮндэснийИхБаярНаадам #СайханНаадаарай #ОюунМэдлэг #ЭвНэгдэл
08/07/2026
Дорнод аймгийнхаа баяр наадмын нээлтийг манай Оньс нэгдлийн авъяаслаг хоёр залуу маань маш сайхан найруулж, түмэн олны сэтгэлд хүрсэн найруулга, ур чадварыг ард түмэндээ үзүүллээ. Халуун баяр хүргэе. Батболд Э. Санчир Санчир
09/06/2026
💥 ОНЬС QUIZ BATTLE 2026 – Эрүүл мэндийн байгууллагуудын шигшээ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа! 💥
🏥 Тус шигшээ тэмцээнд Эрүүл мэндийн газар, БОЭТ-амбулаторийн тасаг, Асралт үйлс ӨЭМТ, Ягаан цээнэ ӨЭМТ, БОЭТ-н дотрын тасаг зэрэг 5 багийн дунд амжилттай зохион байгуулагдлаа.
🧠 Багууд 4 үе шаттай оюуны сорилд мэдлэг, хурд, багаар ажиллах ур чадвараа сорин ширүүн өрсөлдсөнөөс
🏆 Амбулаторийн тасаг тэргүүн байр эзэлж, Цом, мөнгөн шагнал, оны эцэст болох аймгийн шигшээ тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.
👏 Оролцсон бүх баг, хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
🤝 Энэхүү тэмцээнийг БОЭТ-ийн Ёс зүйн салбар хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
#БОЭТ #ОюуныСорил #МэдлэгийнТэмцээн #ШигшээТэмцээн #БагаарАжиллахУрЧадвар #ЁсЗүйнСалбарХороо
09/06/2026
💥 ОНЬС QUIZ BATTLE 2026 – 2-р тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа! 💥
🏥 Оньс Quiz Battle 2026 тэмцээний 2-р ээлжинд Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын эрүүл мэндийн төвүүдийн 11 багийн дунд амжилттай зохион байгуулагдлаа.
🧠 Багууд 4 үе шаттай оюуны сорилд мэдлэг, хурд, багаар ажиллах ур чадвараа сорин ширүүн өрсөлдсөнөөс
🏆 3 баг оноо тэнцэж нэмэлт асуултаар ялагчийг тодрууллаа ;
Ягаан цээнэ ӨЭМТ тэргүүн байр эзэлж,
мөнгөн шагнал, шигшээ тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.
🥈 Асралт үйлс ӨЭМТ удаалж, дэд байр эзлэн
мөнгөн шагнал, шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнагдлаа.
Аймгийн эрүүл мэндийн газар 3-р байр эзэлж, шигшээ тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.
👏 Оролцсон бүх баг, хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
🤝 Энэхүү тэмцээнийг БОЭТ-ийн Ёс зүйн салбар хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
#БОЭТ #ОюуныСорил #МэдлэгийнТэмцээн #ШигшээТэмцээн #БагаарАжиллахУрЧадвар #ЁсЗүйнСалбарХороо