Даян хаан-Билигт шатрын клуб

Даян хаан-Билигт шатрын клуб

Share

Өмнөговь аймгийн шатарчдын сургалт

01/07/2026

♟️ Даян Хаан Билигт шатрын клубын зуны амралт эхэллээ

Даян Хаан Билигт шатрын клуб 2025–2026 оны хичээлийн жилийн сургалтаа амжилттай өндөрлүүлж, зуны амралтаа эхлүүллээ.

Шинэ хичээлийн улирал 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхлэх бөгөөд энэ өдрөөс шинэ элсэлт албан ёсоор явагдана.

Манай клубт бүх насны хүүхэд, өсвөрийн шатар сонирхогчдыг урьж байна. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлага дор анхан шатнаас эхлэн ахисан түвшний сургалт, тэмцээний бэлтгэлд хамрагдах боломжтой.

📍 Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, 3-р баг, 45-р байр
📞 Утас: 8870-8899, 9901-1479

Даян Хаан Билигт шатрын клуб
Өнөөдрийн нүүдэл – Ирээдүйн ялалт!

20/06/2026

Уудам Монгол нутагтаа тархан суурьшсан өч төчнөөн сургууль, цэцэрлэгийн хүүхэд, багачуудын оюун ухааныг хөгжүүлэх их үйлсэд зүтгэж байгаа шатрын зүтгэлтэн, дасгалжуулагч нарын нэг бол орон нутгийн шатарчдын "Эвлэл-21"холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Дэд мастер, Улсын шүүгч Б.Энхбаяр бөгөөд Олон ястны өлгий нутаг, Ховд аймагт шатрын спортыг хөгжүүлэх, Баруун бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах, шатарчдын ур чадварыг ахиулах, туршлага солилцоход идэвх зүтгэлтэй ажиллаж байна.
2018 оноос хойш "Мянган хожил" шатрын клубын багш, мөн математикийн багшаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2024.09.01-нээс шатрын клубаар ажлаараа дагнан ажиллаж Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Мянган хожил клубын ахлах дасгалжуулагч зэргийн давхар хийж байна.
Мянган хожил клубаас Өсвөрийн Азийн аварга М.Ялгуун, Сурагчдын Азийн близ багийн төрөлд Алтан медальт Г.Эрдэнэбаатар, Өсвөрийн Зүүн Азийн Дэд аварга, Дэд мастер С.Тэнүүнбуян зэрэг Монгол орныхоо ирээдүй болсон Өсвөрийн шилдэг шатарчид төрөн гарсан билээ.
Мянган хожил шатрын клубаас 1 тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер 0 цолны болзолоо бүрэн хангасан, 4 тамирчин Дэд мастер , 20 гаруй тамирчин 1-р зэрэг хүртжээ.
Мөн 2025 онд Ховд аймгийн "Мянган хожил" шатрын клуб нь Орон нутгийн "Онцлох клуб"-аар шалгарч "Алтан бэрс"-ний эзэн болсон билээ.

Photos from Монголын шатрын холбоо MCF & Эвлэл-21's post 14/06/2026
03/06/2026
Photos from Нийслэлийн Шатрын Холбоо/Ulaanbaatar Chess Federation's post 02/06/2026
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Dalandzadgad?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Apartment 45, North 00 Floor
Dalandzadgad
46000