Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб

Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб, School Sports Team, Darkhan.

🔰 Монголын Явган Алхалтын Холбооны гишүүн байгууллага "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" алхалт, аяллын клуб. 🚶🚶‍♀️🗻🏔

🔰 Бид байгальд ээлтэй, эрүүл чийрэг, хамтач иргэнийг төлөвшүүлнэ.

🔰 АЛХАЛТААР ИРЭЭДҮЙГЭЭ
ХАМТДАА БҮТЭЭЕ.

☎️ 9582-0427, 9980-3358

    Лусын эзэн өвгөн Чингэс хад буюу Өвгөн хадӨвгөн хадны өмнө адислан, өрхийн хүний тоогоор тахил дээр чулуу нэмэн, цай...
06/10/2026



Лусын эзэн өвгөн Чингэс хад буюу Өвгөн хад
Өвгөн хадны өмнө адислан, өрхийн хүний тоогоор тахил дээр чулуу нэмэн, цай идээний дээж өргөн, нүгэл хилэнцээ арилган сэтгэлийн ариусал авдаг байна. /Их газрын чулуу ийм сайхан хангай номноос/

05/10/2026

Сэлэнгэ аймаг
Цагаан нуур сум
ТОВХОНХАН
2026.10.03

🌏 ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР #57/2026   Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб дэлхийн алхагчдын буухиаг үргэлжлүүлэн, үдшийн ал...
04/10/2026

🌏 ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР
#57/2026 Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб дэлхийн алхагчдын буухиаг үргэлжлүүлэн, үдшийн алхалтаа Хонгор сумын Хараа гол дээр хийлээ. 🌿🚶‍♀️🌙
Намуухан урсах Хараа голын мандалд моддын дүрс тусаж, намрын үдэш бүр ч үзэсгэлэнтэй харагдана.
Голын чимээ, сэрүүн агаар, байгалийн нам гүм дунд хамтдаа алхсан энэ үдэш сэтгэлд нэгэн сайхан дурсамж үлдээлээ. 🍂🌊

🌏
🇲🇳

🏔️🍂 5 ХАН CHALLENGE WALKING & TRAVELАЛТАН НАМАР — АМЖИЛТТАЙАлтан намрын аяллааАврагийн нутгаас эхлүүлсэнЭнэ удаагийн 5 Х...
04/10/2026

🏔️🍂 5 ХАН CHALLENGE WALKING & TRAVEL
АЛТАН НАМАР — АМЖИЛТТАЙ

Алтан намрын аяллаа
Аврагийн нутгаас эхлүүлсэн
Энэ удаагийн 5 ХАН CHALLENGE маань амжилттай, дурсамж дүүрэн сайхан болон 26, 27 дахь FINISHER Эзэддээ тодруулж өндөрлөлөө.

Шахуу хөтөлбөрийн дагуу төлөвлөсөн бүх үйл ажиллагаагаа амжилттай дүүргэж, цаг агаар ч биднийг ивээж, байгаль дэлхий маань сайхан угтлаа.

Хамгийн сайхан нь — Улаанбаатар хотоос зорин ирж, хамтдаа алхаж, хамтдаа инээж, нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн алхсан та бүхэндээ баярлалаа. 🤝

❤️ Шувуухайнууд
❤️ Өндөр Оргил
❤️ УБ аялагч клуб

Та бүхний оролцоо энэ удаагийн 5 ХАН-ыг илүү өргөн хүрээтэй, илүү үнэ цэнтэй болголоо.

🍂 ТОВХОН ХАН, БАЯН ХАН
2026.10.03
5 ХАН-ын дараагийн түүх үргэлжилнэ...



#АлтанНамар
#ИрээдүйнЭзэд
#Шувуухайнууд
#ӨндөрОргил

04/10/2026

Тогтмол Алхалт аа хариуцлагатайгаар ганцаараа ч хамаагүй авч явж буй танд таалагдаж байна.
Таны энэхүү тууштай байдал олон олон алхалтуудад харагддаг.


#ТогтмолАлхалт #ХарааГол #ИрээдүйнЭзэд #АлхалтАялал

02/10/2026
02/10/2026

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт зөвлөхүүд, үүсгэн байгуулагчид, алхагч багш нар Та бүхэндээ Монголын багш нарын өдрийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Хүн бүрийн хөгжил, зөв дадал, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд өөрсдийн мэдлэг, туршлага, үлгэр дуурайллаар манлайлан оролцож, алхалтын үнэ цэнэ, эрүүл амьдралын зөв хандлагыг түгээн дэлгэрүүлж буй Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб - н үнэт зүйл, зорилгыг түгээн дэлгэрүүлж, олон хүнийг зөв амьдралын хэв маягт уриалан, хамтдаа алхах замд нь урам зориг, дэмжлэг өгч байдаг Та бүхний хөдөлмөр, зүтгэлд талархаж байна.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын үйлсэд тань улам их амжилт бүтээлийн дээдийг хүсье.

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб нь ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ҮДШИЙН АЛХАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.ДАРХАН-УУЛ аймагХ...
02/10/2026

Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб нь ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ҮДШИЙН АЛХАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

ДАРХАН-УУЛ аймаг
ХОНГОР сум
ХАРАА гол

2026. 10. 04нд
18:00-22:00
Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн
Нартай хаалганы урдаас хөдөлнө.

Алхалтанд аа урьж байна.

Дэлхийн алхалтын өдөр гэж юу вэ?

**Дэлхийн алхалтын өдөр (World Walking Day)** нь дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг хөдөлгөөнөөр нэгтгэдэг, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын өдөр юм. Энэхүү арга хэмжээ нь жил бүрийн **10 дугаар сарын эхний Ням гарагт** зохион байгуулагдаж, дэлхийн бүх цагийн бүсийн иргэд, байгууллагуудыг 24 цагийн турш үргэлжлэх хөдөлгөөний буухианд нэгдэхийг уриалдаг.

Дэлхийн алхалтын өдрийн гол зорилго нь **идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хүмүүсийг хил хязгаар, нас, үндэс угсаа, байгууллагын харьяаллаас үл хамааран нэг зорилгын дор нэгтгэхэд** оршино. Алхах, гүйх, дугуй унах болон бусад идэвхтэй хөдөлгөөнөөр оролцож, өөрийн орны цагийн бүсээс дараагийн бүс рүү хөдөлгөөний “буухиа”-г үргэлжлүүлснээр дэлхийг тойрсон тасралтгүй 24 цагийн идэвх бий болдог.

Дэлхийн алхалтын өдөр 2026

**2026 оны Дэлхийн алхалтын өдөр 10 дугаар сарын 4-ний Ням гарагт** тохионо.

Энэ өдөр дэлхийн улс орон бүрийн оролцогчид **орон нутгийн цагаар 10:00 цагт** хөдөлгөөнөө эхлүүлж, дэлхийн бүх тивийг хамарсан 24 цагийн тасралтгүй хөдөлгөөний гинжин хэлхээг бий болгоно.

Хүүхэд, залуус, ахмад настан, гэр бүл, найз нөхөд, клуб, холбоо, төрийн болон төрийн бус байгууллага гээд **хүн бүр оролцох боломжтой.** Гол санаа нь энгийн:

**Хөдөлцгөөе. Хамтдаа алхъя. Эрүүл мэнд, эв нэгдэл, идэвхтэй амьдралын төлөө дэлхийтэй нэг алхмаар холбогдъё.**

**2026.10.04 | 18:00**
**Нэг дэлхий. Нэг хөдөлгөөн. 24 цагийн тасралтгүй буухиа.**

01/10/2026

🧓 АХМАД АЛХАГЧИД НАРТАА 🧓
Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб - хаа үйл ажиллагаанд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж, бидэнтэй хамт алхаж яваа эрхэм ахмад алхагчид нартаа

❣️ АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! ❣️

Таны алхам — туршлага.
Таны оролцоо — үлгэр дуурайл.
Таны инээмсэглэл — бидний урам.

Эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслаарай. Цаашдын олон сайхан замыг хамтдаа алхъя! 🚶‍♂️🚶‍♀️🚶

Хүндэтгэсэн: ИРЭЭДҮЙН ЭЗЭД АЛХАЛТ АЯЛЛЫН КЛУБ хамт олон 🇲🇳

Address

Darkhan
45051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share