11/08/2026
🔥🥊 MONGOLIA 🇲🇳 VS CHINA 🇨🇳 — PROFESSIONAL KICKBOXING FIGHT
ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP 2026 тэмцээний хүрээнд Монгол, Хятадын тамирчдын гал гарсан мэргэжлийн кикбоксын тулаан та бүхнийг хүлээж байна!
🇲🇳 A. ANKHBAYAR 🥊 HERO figthing club
🆚
🇨🇳 MAHAI SHIRI - CHINA
Энэ бол зөвхөн хоёр тамирчны тулаан биш. Хоёр улсын тулаанчдын ур чадвар, тэсвэр хатуужил, зориг, бэлтгэл сургуулилтыг нэг рингэн дээр сорих тулаан!
Хэн нь рингийг эзэгнэж, хэн нь ялалтаа авч үлдэх вэ?
📅 2026.08.15
⏰ 15:00 цагт
🎟️ ҮЗЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Монголын тулааны спорт сонирхогч хүүхэд, залуус, спортын хорхойтнууд та бүхнийг хүрэлцэн ирж 🇲🇳 Монгол тамирчнаа дэмжиж, олон улсын тулааны уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна!
🔥 ONE RING. ONE CHAMPION. ONE FUTURE.
🥊 ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP 2026
11/08/2026
🥊 ТЭМЦЭЭН БОЛ ЗӨВХӨН РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН БИШ — БАГИЙН СОЁЛ, НЭГДЭЛ, НҮҮР ЦАРАЙ ЮМ.
ALLFC MONGOLIA INTERNATIONAL CHAMPIONSHIP тэмцээнд оролцож буй баг, клубүүд өөрсдийн нэр, лого бүхий тусгай секторт баг тамирчдаараа нэгдэн байрлах зохион байгуулалттай байна.
Яагаад гэвэл тамирчин рингэн дээр ганцаараа гардаг ч түүний ард бүхэл бүтэн БАГ байдаг.
Өөрийн клубын далбаа, лого, багш дасгалжуулагч, багийн нөхөд, дэмжигчдийнхээ дунд сууж, нэгэн ижил өмсгөлтэй багаараа нэгдэн оролцох нь тамирчинд асар том сэтгэл зүйн хүч, урам зориг, бахархал болдог.
Мөн энэ бол клуб бүрийн хувьд өөрсдийн нүүр царай, зохион байгуулалт, соёлыг олон нийтэд харуулах сурталчилгааны талбар юм. Тэмцээний үеэр мэргэжлийн зурагчин, видео баг ажиллах учраас танай клубын нэгдсэн сектор, багийн уур амьсгал, тамирчдын ялалт, дэмжлэг бүхэн зураг, бичлэгт үлдэнэ. Харин тэр контентуудыг цаашид клубынхаа Facebook, Instagram, элсэлт, сурталчилгаа, түүхэн архивт ашиглах боломжтой.
Тиймээс баг, клубүүддээ уриалж байна.
Нэг баг — нэг сектортоо нэгдэцгээе.
Өөрсдийн далбаа, клубын өнгө төрхөө авчирцгаая.
Байрлаж буй орчноо цэвэр, эмх цэгцтэй байлгая.
Хогоо зориулалтын саванд хийж, бусдыгаа хүндэлцгээе.
Ялсан ч, ялагдсан ч өрсөлдөгчөө хүндэлдэг спортын соёлыг харуулцгаая.
Бид зөвхөн сайн тамирчин бэлтгэхээс гадна зөв хандлага, сахилга бат, багийн соёлтой шинэ үеийг хамтдаа бүтээх ёстой.
Тулааны спортоор дамжуулан нийгэмдээ зөв үлгэр дуурайлал, зөв соёлыг түгээе. Өнөөдрөөс клуб бүр өөрийн гэсэн өнгө төрх, бахархал, түүхээ бүтээцгээе.
🥊 ONE RING. ONE CHAMPION. ONE FUTURE.
🇲🇳 ALLFC MONGOLIA
11/08/2026
🎤 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТЛӨГЧИД ТОДОРЛОО!
Энэ удаагийн тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Монголчуудын сайн мэдэх ДиииииД продакшний гол дүрийн жүжигчид болох Э.Тодбаяр Erdenebileg Todbayr, Ж. Ямаранз нар хөтлөн явуулах гэж байна. 🔥
Тулааны спортын уур амьсгал, эрч хүч, догдлолыг улам бүр нэмэх энэхүү онцгой нээлтийн үйл ажиллагаа
📅 2026.08.15
🕒 15:00 цагт
болно.
ALLFC Mongolia дэвжээн дээр зөвхөн өрсөлдөөн биш, эр зориг, сахилга бат, хүсэл мөрөөдөл, ирээдүйн аваргуудын замнал эхэлнэ. 🏆
Та бүхнийг нээлтийн үйл ажиллагаа болон тэмцээний халуухан уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна!
#ЭТодбаяр #ЖЯмаранз
11/08/2026
🥊 ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP
📅 2026.08.14 — ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
🏆Тэмцээнд оролцох нийт багш, дасгалжуулагч, тамирчид дараах хуваарь болон шаардлагатай материалтай сайтар танилцана уу.
⏰ 10:00–17:00 — ЖИНГИЙН ҮЗЛЭГ • БҮРТГЭЛ • ЗУРАГ АВАЛТ
Энэ хугацаанд бүх тамирчны:
🥊 Жинг албан ёсоор шалгаж баталгаажуулна
📸 Мэргэжлийн зураг авна
📕 ALLFC Fighter Passport олгоно
🎖️Гишүүний энгэрийн тэмдэг олгоно
❗ ЖИНГЭЭ ҮЗҮҮЛЭХДЭЭ ЗААВАЛ АВЧ ИРЭХ ЗҮЙЛС:
✅ 3×4 хэмжээтэй цээж зураг — 1 хувь
✅ Насанд хүрээгүй тамирчин эцэг, эхийн зөвшөөрөлтэй оролцогчийн баталгаа (багш нарт бөглөх маягт өгсөн байгаа)
✅ Өөрийн оролцох нас, жингийн мэдүүлэг (багш нарт бөглөх маягт өгсөн байгаа)
✅ Төрсний гэрчилгээ юмуу иргэний үнэмлэх эсвэл E-Mongolia лавлагаа
⚖️ Тамирчин жин дээр зогсож, жингийн шүүгч жинг албан ёсоор баталгаажуулсны дараа тухайн хэсэгтээ мэргэжлийн зураг авхуулна.
🚨 ЖИНГИЙН ҮЗЛЭГ 17:00 ЦАГТ ХААГДАНА!
Жингээ хасаж байгаа болон хөдөө, орон нутгаас ирж буй баг, тамирчид 17:00 цагаас өмнө заавал амжиж жингээ үзүүлсэн байна. Багш, дасгалжуулагчид тамирчдынхаа цагийн зохион байгуулалтад онцгой анхаарна уу.
⏰ 20:00–21:00 — БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН
Бүх клубийн багш, дасгалжуулагчид заавал оролцоно.
Зөвлөгөөнөөр:
🔸 Тэмцээний дүрэм, журам
🔸 Тулалдах дараалал, зохион байгуулалт
🔸 Цагийн хуваарь
🔸 Аюулгүй ажиллагаа
🔸 Шүүлт болон тэмцээний зохион байгуулалтын мэдээлэл
🔸 Багш нарын үүрэг, хариуцлага
🔸 Санал, асуулт, хариултыг нэгдсэн байдлаар хэлэлцэнэ.
⚠️ Техникийн зөвлөгөөнд оролцоогүй багш, дасгалжуулагч тэмцээний зохион байгуулалттай холбоотой гомдол, санал гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
Мөн тэмцээнд тамирчдын ашиглах шаардлагатай хамгаалалтын хэрэгслүүдийг зохион байгуулагч талаас багш нарт хүлээлгэн өгнө. Иймд багш, дасгалжуулагчид ажлаа урьдчилан төлөвлөж, зөвлөгөөндөө заавал бүрэн оролцоно уу.
📍ХААНА: Улаанбаатар хот СХД -ийн Спорт хорооны зааланд.
✊ Бидний зорилго бол 2 өдрийн тэмцээнийг эмх цэгцтэй, сахилга баттай, аюулгүй, мэргэжлийн түвшинд зохион байгуулах юм. Багш, дасгалжуулагч, тамирчин бүр дүрэм журмаа мөрдөж, бие биенээ хүндэтгэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
🥊 НЭГ РИНГ. НЭГ АВАРГА. НЭГ ИРЭЭДҮЙ.
🏆 ROAD TO THE WORLD CHAMPIONSHIP
ALLFC MONGOLIA
ALL FIGHTING CHAMPIONSHIP
10/08/2026
🇲🇳 Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганбатын Очирбат -д ALLFC брэндийн боксын бээлийг ALLFC-ийн Монгол дахь төлөөлөгч Ж.Ариубаяр миний бие хүндэтгэлтэйгээр дурсгал болгон гардууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Очирбат тун удахгүй зохион байгуулагдах ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцож, тулааны спортын өнөөгийн хөгжил, клубүүдийн үйл ажиллагаа, хүүхэд залуу тамирчдын ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй өөрийн биеэр танилцахаар боллоо.
Бидний зорилго зөвхөн нэг тэмцээн зохион байгуулах бус. Хүүхэд, залуусыг спортоор дамжуулан сахилга бат, тэсвэр хатуужил, зөв хүмүүжилтэй болгон төлөвшүүлэх, Монголын тулааны спортын дараагийн үеийн аваргуудыг системтэйгээр бэлтгэх урт хугацааны хөгжлийг бий болгох юм.
Хүүхэд бүрийн өнөөдрийн жижиг ялалт — маргаашийн Монголын бахархал байг. 🇲🇳
НЭГ РИНГ. НЭГ АВАРГА. НЭГ ИРЭЭДҮЙ.
ALLFC MONGOLIA — ROAD TO THE WORLD CHAMPIONSHIP 🏆🥊
Power up Fighting&Fitness
08/08/2026
🥊 ALLFC FIGHTER PASSPORT — НЭГ ТАМИРЧИН. НЭГ ТҮҮХ. НЭГ ӨВ.
ALLFC Mongolia холбооны гишүүн тамирчин бүр өөрийн албан ёсны FIGHTER PASSPORT-той болно.
Энэ бол зүгээр нэг гишүүний үнэмлэх биш. Тамирчны холбоонд элссэн өдрөөс эхлэн түүний бэлтгэл, ур чадварын түвшин, спортын зэрэг, цол хүндэтгэл, тэмцээн, тулаан, аваргын бүс, амжилт, албан ёсны арга хэмжээний оролцоо бүрийг нэг дор хадгалах спортын замналын бодит түүх юм.
Паспорт дахь бүртгэл бүр эрх бүхий багш, дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагчийн гарын үсэг, албан ёсны тамгаар баталгаажна. Ингэснээр өнөөдрийн анхны тэмцээнээс эхлээд маргаашийн Дэлхийн аваргын тавцан хүртэлх замнал нь нэг нэгээрээ бичигдэн үлдэнэ.
🏆 Өнөөдөр хоосон байгаа эдгээр хуудсуудыг маргааш ялалт, зэрэг, цол, аваргын бүс, дурсамж, бахархлаар дүүргэх эзэн нь ТА ӨӨРӨӨ.
Бид зөвхөн тэмцээн зохион байгуулахгүй.
Бид систем бий болгоно. Түүх бүтээнэ. Аваргуудыг төрүүлнэ.
ONE FIGHTER. ONE HISTORY. ONE LEGACY.
НЭГ ТАМИРЧИН • НЭГ ТҮҮХ • НЭГ ӨВ
🥊 ALLFC MONGOLIA
Таны туулсан зам — таны хамгийн үнэ цэнтэй амжилт.
07/08/2026
🥊🔥 АВАРГУУДЫН ХАЛЗ ТУЛААН АЛБАН ЁСООР ЗАРЛАГДЛАА! 🔥🥊
🇲🇳 ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP тэмцээний нээлтийн онцлох тулаан болох Монголын шилдэг Шүүтбоксын тамирчдын аваргын төлөөх халз тулаан та бүхнийг хүлээж байна.
🏆 Н. Хишигбаяр Хишиг Баяр
🇲🇳Монголын Мэргэжлийн Шүүтбоксын 65кг жингийн Аварга
🌎 ALLFC холбооны Азийн цомын сонирхогчын тэмцээний аварга
🏆 Д. Адъяахүү Адьяахүү Дд.
🇲🇳Монголын Шүүтбоксын Хагас-Мэргэжлийн Tournament Аварга
🥊 ALLFC pro-night халз тулааны ялагч
Хоёр аварга Мэргэжлийн Шүүтбоксын дүрмээр халз өрсөлдөнө.
🇲🇳 Ялагчийн шагналыг Монголын Шүүтбоксын Холбооны Ерөнхийлөгч Ц. Амарбаясгалан өөрийн биеэр хүрэлцэн ирж, хүндэтгэлтэйгээр гардуулах болно.
📅 2026.08.15 (Бямба гараг)
🕒 15:00 цаг
📍 Сонгинохайрхан дүүргийн Спорт хорооны заал
🎟️ ҮЗЭГЧДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Мөн энэ өдөр зөвхөн энэхүү аваргын тулаанаар зогсохгүй, бусад шилдэг тамирчдын оролцсон сонирхолтой, гал гарсан тулаанууд дараалан зохион байгуулагдах болно.
🥊 ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP in MONGOLIA
Road to the World Championship
Та бүхнийг хүрэлцэн ирж, Монголын тулааны спортын нэгэн онцгой өдрийн гэрч болохыг урьж байна! 🇲🇳🔥
Mongolian Amateur Shootboxing Association
05/08/2026
🔥 Монголд олон улсын түвшний мэргэжлийн халз тулаан болно🇲🇳🆚🇰🇷
2026 оны 08-р сарын 15-ны 15:00 цагт ALLFC INTERNATIONAL CHAMPIONSHIP тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр олон улсын мэргэжлийн халз тулаан зохион байгуулагдана.
🥊 ПРОФЕССИОНАЛ ХАЛЗ ТУЛААНУУД
✅ Мэргэжлийн бокс – 1 тулаан (Монгол 🇲🇳 vs Солонгос 🇰🇷)
✅ Мэргэжлийн кикбокс – 1 тулаан
✅ Холимог тулаан (MMA) – 1 тулаан
Нийт 6 шилдэг тулаанч нэг тайзан дээр өрсөлдөж, үзэгчдэд гал гарсан, өндөр түвшний тоглолтуудыг хүргэх болно.
📍 Хаана: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Спортын ордон
🕒 Хэзээ: 2026.08.15 | 15:00
🎟 ҮЗЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ!
Бид тулааны спортод дуртай хүүхэд, залуучууд болон бүх үзэгчдэд зориулан мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, өндөр чанартай дуу дүрс, шууд дамжуулалттай тэмцээнийг үнэ төлбөргүй хүргэхээр ажиллаж байна.
Энэ бол зөвхөн тэмцээн биш.
Энэ бол Монголын тулааны спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, ирээдүйн аваргуудын тайз юм.
❤️ Хэрэв та тулааны спортыг дэмждэг, үзэх дуртай бол:
👍 Like дарж,
❤️ Зүрх дарж,
💬 Сэтгэгдлээ үлдээж,
📲 Share хийж бусад тулаан сонирхогчдод түгээгээрэй.
ALLFC MONGOLIA
One Platform • Endless Challenges • Road to the World Championship 🏆🥊