11/07/2026
Спорт Загасчлалын Дархан Клуб
Аялал, спорт загасчлалын ахан дүүсийн нэгдэл
11/07/2026
04/06/2026
ЗАГАС АГНАХ, БАРИХ ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ
Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлөө www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөнө үү.
2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.
Загас агнах, барихдаа дараах зохицуулалтыг мөрдөнө үү❗️
1️⃣Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх;
2️⃣Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх;
3️⃣Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх;
4️⃣Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх;
5️⃣Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх;
6️⃣Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх;
7️⃣Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх;
8️⃣Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэх.
Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.
➡️Иргэд та бүхэн www.ezagas.mn-ийн бүртгэл, бүртгэл сэргээхтэй холбоотой мэдээллийг 51-264447 дугаараас авна уу.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
19/04/2026
🎣Цэвэр орчин, хариуцлагатай хобби 🎣
Загасчид бид өвлийн уламжлалт тэмцээнүүдээ түшиглэн зохион байгуулдаг Түшиг уул ХХК-ийн хиймэл нуур орчмоо цэвэрлэж, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлээ илэрхийллээ. 💪🌿
Дархан клубын гишүүд нэгдэн, тэмцээний үеэр болон эргэн тойронд үүссэн салхинд хийссэн, хуралдсан хог хаягдлыг цэвэрлэж, нуурын орчныг илүү цэвэр, аюулгүй таатай болгов.
Бидний хувьд загасчлал бол зөвхөн спорт, хобби биш байгальтайгаа зөв харьцах соёл, хариуцлагын илэрхийлэл юм.
Хүн бүр очсон газраа цэвэрхэн үлдээж, байгальдаа ээлтэй хандацгаая! 🏕️
/Дархан Клуб Цэвэр Орчин Хариуцлагатай Хобби/
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Darkhan