20/09/2026
“ГОВИЙН УЯНГА” УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ойн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн Улсын анхдугаар уралдаанд Elite Dance Studio таван гоцлол, таван хамтлагийн нийт 10 бүтээлээр оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тус уралдаанд 24 багшийн удирдсан 800 гаруй суралцагч оролцож, нас болон төрлийн ангиллаар ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Манай студийн амжилт:
🥈 Өнөрбаярын Ану — “Басаганай гоёолто”
Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
🥉 Чинзоригийн Азжаргал — “Хүрэн торгууд”
Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
🥈 “Эрхэс” хамтлаг — “Өгийт ахм”
Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гоцлолын төрөлд оролцсон бүтээлүүд:
1. Өнөрбаярын Ану — “Басаганай гоёолто”
2. Чинзоригийн Азжаргал — “Хүрэн торгууд”
3. Гантөмөрийн Ганцэцэг — “Журай”
4. Түмэннастын Мөнгөнсор — “Савардан бий”
5. Дашлхагвын Энхнаран — “Дайчин гоо”
Хамтлагийн төрөлд оролцсон бүтээлүүд:
1. “Эрхэс” хамтлаг — “Өгийт ахм”
2. “Эрчис” хамтлаг — “Тойрон бүжье”
3. “Эрдэнэс” хамтлаг — “Савхат бий”
4. “Эрхэмсэг” хамтлаг — “Тоохуу нэгэн гос”
5. “Elite’s” хамтлаг — “Торгууд сэвгэрийн бий”
Тэмцээнд оролцсон бүх бүтээлийг Elite Dance Studio-ийн багш О.Туяа дэглэн найруулж, хүүхэд бүрийн нас, биеийн онцлог, ур чадвар, тайзны илэрхийлэлд тохируулан боловсруулсан. Бүтээлүүдийн хөгжмийн боловсруулалт, ашиглах зөвшөөрөл, угсаатны онцлогт нийцсэн хувцас, тайзны дүр төрхийг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран цогцоор нь бэлтгэлээ.
Уралдаанд студиэ төлөөлөн оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэж, хүүхдүүдээ тууштай дэмжсэн эцэг эхчүүд болон бүтээлүүдийг бэлтгэхэд хамтран ажилласан хөгжмийн зохиолч, уран бүтээлч, хувцасны зураач, оёдолчдодоо талархал илэрхийлье.
Мөн 30 жилийн түүхэн ойгоо улсын хэмжээний уралдаанаар тэмдэглэсэн “Говийн уянга” хамтлаг болон зохион байгуулагч багийн хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
ELITE DANCE STUDIO
Төв аймаг, Зуунмод хот
Undrah Narantuya