12/07/2026
🇲🇳🇲🇳🇲🇳ЦЭЦ БАЯН багийн харваачид сайхан наадлаа🇲🇳🇲🇳🇲🇳
Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны төрөлд Алтанхуягын Хаш-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн Баян сум, Загалын Асгат Газар ХХК, ЕБ-ын 91 дүгээр сургуулийн ЦЭЦ БАЯН 1р баг мөнгөн медаль, МУӨИХарваач Баярбатын Жигбарал ахлагчтай Төв аймгийн Баян сум, Загалын Асгат Газар ХХК, ЕБ-ын 91 дүгээр сургуулийн ЦЭЦ БАЯН 2р баг хүрэл медаль хүртлээ.
Төрийн наадмын түрүү хүртэх болтугай🇲🇳🇲🇳🇲🇳
12/07/2026
🇲🇳🇲🇳🇲🇳БАЯР ХҮРГЭЕ🇲🇳🇲🇳🇲🇳
Ардын хувьсгалын 105-н жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын үндэсний шагайн харвааны төрөлд Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Лхагваагийн Хадамдарам, Монгол Улсын хошой мэргэн Цэрэнсодномын Бархүү нар СПОРТЫН МАСТЕР цол хүртлээ.
Төрийн наадмын түрүү хүртэх болтугай
12/07/2026
🇲🇳🇲🇳🇲🇳 ШИНЭ ЦОЛТОН ТӨРЛӨӨ 🇲🇳🇲🇳🇲🇳
Ардын хувьсгалын 105-н жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын үндэсний шагайн харвааны төрөлд Төв аймгийн Баянхангай сумын харъяат АГМэргэн ДАВААЖАРГАЛЫН БИЛЭГБАЯР МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН цол, СПОРТЫН МАСТЕР цол хүртлээ.
Төрийн наадмын түрүү хүртэх болтугай.
06/07/2026
Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны хөтөлбөрийг хүргүүлж байна.
28/06/2026
Монголын Үндэсний Спортын VIII их наадмын сорилго харвааны тоглолтын котекс
24/06/2026
Монголын үндэсний спортын зуны VIII наадмын сорилго тэмцээн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 хоног хойшилж 06-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо.
19/05/2026
Шинэхэн аймгийн гоц мэргэн цолтонгууд цолны үнэмлэх тэмдэгээ гардан авлаа.
Баян-Өнжүүл сумын харьяат АГМ Базарсадын Маргад-Эрдэнэ
Баян-Өнжүүл сумын харьяат АГМ Базарсадын Чинзориг
Баянхангай сумын харьяат АГМ Бадрахын Буянтөгс
Цэнхэр залаа дөрвөлжин тэмдэгээ шар зураас бөөрөнхий тэмдэг болгож оноо мэргэн хараа хурц уухай цээл байг ээ
19/05/2026
Баянхангай сумын нэрэмжит 2026 оны үндэсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 46 багийн 360 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тэргүүн байрт
- АГМ Б. Энхсайхан ахлагчтай Өндөрширээт сумын харьяат Уулын хаан баг
Дэд байрт
- МУМ П. Пүрэвцэрэн ахлагчтай Аргалант сумын харьяат Амин Болор баг
Гутгаар байрт
- АГМ Б. Лувсандэндэв ахлагчтай Баян-Өнжүүл сумын харьяат Шунхлай ХХК-ийн Хонгорын Уул баг
Харваачдын оноо мэргэн уухай цээл байг ээ