Өөлдийн хороолол

Өөлдийн хороолол

Share

нэг довных шүү

13/09/2021

Намраараа

13/09/2021

Cайхан нутаг чамайгаа
Санах юм дандаа
Сарьдаг өндөр уулс нь
Санаанд илхэн гэрэлтэх юм

17/03/2021
30/11/2019

us 99 huvi erdesjuulen shuune. zahialga avch udur bur niiluulne

13/11/2019

Өөлдийн гудамж

Ховд хотын эртний гудамжны нэг бол өөлдийн гудамж юм.
Аймгийн төврүү хойт зүгээс орж ирэх замын гол зангилаа буянт голын бага гүүрний аманд байрлах гурав дөрвөн гудамжыг өөлдийн гудамж гэдэг юм.
Өөр ховдод чантуугийн гудамж, төв гудамж гэж байх бөгөөд зүүн хаалга талын хашаа арван мянгат гэдэг уламжилалт хороод байдаг юм.
Өөлдийн гудамж бол ойрадын шар сүм ховд хот хоёрын замд байх ба хойт зүгээс өөлдүүд хот бараадан орж ирэхдээ бие биенээ түшиглэн буйр хатгаж суурьшсан газар юм.
Өөлдийн гудамж тодорхой хил хязгаартай бөгөөд урагшаа гучин зургаагийн арын гудамж, хуучин хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, дээшээ эмнэлэг, доод зах нь засмал зам хойт зах нь гүүрнээс цэргийн анги явах замаар хязгаарлагдана.
Одоо жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрийн үндэс нь өөлдийн гудамж юм.
Хамгийн хойт талийн хоёр гудамж нарийн заагтай байсан бөгөөд түүнийг нарийн гудамж гэнэ.
Шөнө оройн цагаар нарийн гудамжаар явах нь атмаануудын отор, золбин ногоотой халз тулгарах гээд түгшүүр төрүүлсэн газар.
Өөлдийн гудамжны овгор солгой Баатарынх яг хоёр дахь гудамжны урагшаа харсан аман дээр стратегийн хамгийн чухал газарт байрлана.
Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр гудамжныхандаа халгаагүй харин бусдаас бол хил гаалийн татвар авч байгаа юм шиг загнана.
Гудамжыг ерөнхийд нь хорооны дарга Түвдэн, Насан гээд уугуул өөлдүүд удирдах бөгөөд түүний үг сургаалаас гарна гэж үгүй хашаа хороогоо будаж шохойдон даамандаа өлзий хээ, хаан,хатан сүйх зурж чимэглэж хогоо нэг өнжөөд л морин тэргэнд ачуулна.
Усны Самуун гуай ногоон машинаараа өдөр бүр тогтмол цагт ус түгээх бөгөөд Хумаадай гэдэг өрөөсөн нүд нь даруу хар хилэн чапан, үнэгэн малгайтай казак сүү тараг аргал харгана өвөл зунгүй тэмээгээр зөөж зарна.
Өөлдийн гудамж байгалийн үзэсгэлэн бүрдсэн Буянт голынхоо эрэгт ойрхон болхоор цэвэр агаартай бас өгөөж ихтэй газар.
Зарим айлууд үхэр,тав арван ямаатай байх бөгөөд түүнийгээ голын завсар бэлчээж, навч нахиагаар тэжээнэ.
Хөгшид ач зээ нараа дагуулан аргал хомоол түүнэ.
Ямаа үхэр нь ойн зурвасруу орж шар Бямбаа даргад журамлуулан торонд хашигдана.
Ямаа үхрээ чөлөөлж авах гэж хүүхэд залуучууд нь опираци зохион байгуулж хөгшчүүд шоронгоос хүн гаргаж авах гэж байгаа юм шиг бөөн хөөцөлдөөн болно.
Хүүхдүүд гудамжинд чоно тарвага болох матка шүүтгэ, бөглөө, тоглох тэвэг өшиглөх,мөсөн дээр гулгах,зүлгэн дээр дэлхийдэх, хөл бөмбөг өшиглөх зэрэг тоглоомоор найрсаг бөгөөд улангарлан тоглож ээжүүд хооё Галаа аа галаа аа миний хүү дүү нараа дагуулаад ир хоол боллоо оо
Хүүе Саамаа ... аа Цоожоо оо хүүе болж оо... хооёооо ...Чимдээ...нааш ир нааш ир... гэх зэргээр уянгалуулан дуудаж хүүхдүүдээ цуглуулна.
Манайх өөлдийн гудамжинд далаад оны эхээр хөдөөнөөс шилжин ирж бид хар бага насаа энд өнгөрөөж нас бие гүйцэж гэр бүл болцгоож ууган хүүхдүүд маань ч төрсөн юм.
Манай өөлдийн гудамжинд ганц хоёр луухай байсан бас нэг ганц бие лам,панз төмөр амбаа, Готов агент, Сэд ах майга Цэрэнбадам, саятан жолооч Тогмид ,арван хэдэн хүүхэдтэй Агваан ах,Намын хорооны Наяа ах, олон охидуудтай Пүрэвжав ,ярдаг Пэлжээ, Санж жанжаа, Цэнд даяа нандиа, Монопол Дашдаваа ,Бавал бааваанхан гээд олон айлууд байх бөгөөд манай эмээ гэж нэг манаргасан самган аль жараад оноос энд нутаглаж олноор хүрээлүүлэн Жанжаа ээж хэмээн хүндлэл хүлээнэ.
Агваан ахын самган Өлзийхүү эгч Сэд ахын самган нар хуурай дүү нь бусад залуухан авгай нар охин шиг нь л байж гэрээс нь бараг салахгүй хэдэн данх суллаж хууч хөөрцгөөнө.
Эмээ маань аймгийн том дарга Дамба даргын эхнэрээс эхлээд гудамжныхаа бараг бүх авгай нарын сав санх засч, хүүхэд эх барьж , хүүхдийн толгой тархи засч тусалдаг болхоор тэд ийнхүү тойрон хүрээлнэ.
Луузан ахын хэдэн хүүхдүүд Агваан ахын залуучууд айл гэр болцгоон өрх тусгаарлаж хашаандаа багтаж ядацгаана
Бас манай гудамж дарга нар ихтэй манай Оньдоо худалдааны дарга, Намсрай ах намын хорооны боловсон хүчин хариуцсан дарга, Түдэвдорж ах үйлдвэрчний эвлэлийн хэлтсийн дарга,Чимэдцэрэн багш за тэгээд Дамба дарга бол энэ гудамжны босс.
Манай өөлдийн гудамжнаас аймгийн Засаг дарга дараалан төрсөн түүхтэй.
Манай өөлдийн гудамжинд голцуу өөлдүүд бас Мөстийн хэдэн халхууд байх бөгөөд бие биенээ арван хуруу шигээ мэднэ.
Хүмүүс голдуу худалдааны байгууллага эмнэлэг . зам гүүр, барилга конторт ажиллана
Монгол улсын гавъяат барилгачин Цэен-Одов, Сандайжав,гавъяат тээвэрчин Намсарай, Сүхбаатарын одонт хошой саятан Сандуйжав, саятан жолооч Тогмид нар болон хоёр дайнд оролцсон ахмад дайчин Цэдэнсодном нар манай өөлдийн гудамжных.
Аймгийн аврага тэргүүний сайчууд ихтэй
Манай гудамжныхан өвөлд мал нядлах ажилд зундаа хонь ноослох ажилд их явна.
Хүүхдүүд багаасаа ажилд суралцаж эцэг эхдээ туслахын зэрэгцээ хичээл сурлагандаа сайн Буянт голынхоо ногоон зүлгэн дээр билетээ уншиж цэнгэг агаарт толгой сэргэлэн байцгаана.
Зундаа усанд шумбаж өвөлдөө мөсөн дээр тоглож эрүүл чийрэг өсцгөөнө.
Өөлдийн гудамжныхан Чантуугийн гудамжтай засмалын наана цаана байх бөгөөд бид Яасай гуайн худгаас ус өсцгөөнө.
Зүүн хаалганы казак хүүхдүүдтэй казак кино театр , доод халуун усны газар тааралдаж үзэлцэцгээх бөгөөд бүр заримдаа сангийн хэрмэнд цаг тохирч бүлэглэн тулалдана.
Бид толгой түрүүгээ хагартал зодолдож
морьтой аксакалууд ирж хөөж тараах боловч өш хонзон санахгүй найзлаж нөхөрлөнө.
Манай аав олон казакуудтай нөхөрлөж морь малын наймаа хийдэг миний найзууд дотор атмаан Жандарбёк, Гагарин нар байв.
Манайхан болон Агваан ахын хүүхдүүд бид олуулаа тул салаа цэргийн зохион байгуулалттай байж амар дарагддаггүй байж билээ.
Бид гудамжны охидуудаа хамгаалж өөр гудамжны хөвгүүдийг нутагтаа тийм ч амар сэлгүүцүүлэхгүй ер нь бидний визээр л зорчидог байв.
Манай өөлдийн гудамжны ард бага голын хөвөөнд зун бүтэн сайн болгонд ширгэний баяр болж бид нэг төгрөгөөр будаатай хуурга бор цаасан дээр тавиулан авч амтархан иднэ ,хүүхдийн барилдаанд барилдана ,гүйлтийн тэмцээнд оролцоно, ундааны шил цуглуулж мөнгө болгоно. Насангийн Сүхбаатар ах барилдаж цолтой бөхчүүдийн аранга болно.
Том болоод их сургуулийн оюутан зуны амралтаараа ирхэд хөгшчүүд татаж үнсээд цаанаа дотно угтацгаана . Намар буцаад явхад гуравт,тавт өгөөд үнсээд л явуулна.
Их сургуулиа төгсөөд аймгийн захиргаанд ажиллаж байхад том дарга аятай намайг хүндэтгэнэ өргөдөл энэ тэрийг бичүүлнэ
Манай хуриманд гудамжны ахмадууд маань бүгд ирцгээж бүр Зарим нь гэрт багтахгүй гадаа эсгий дэвсцгээчихсэн идээ цай болоод найрлаж сууцгааж байсан нь санаанаас гардаггүй юм.
Хожим нь манайх талын хашаа руу нүүж нагац ахынхан маань хашаагаа эзэмшин үлдэж хаяа хаяа очиход аав ээжийг минь сураглаж элгэмсэг дотоно уулздагсан.
Одоо ч Өөлдийн гудамжний унаган айлууд цөөрчээ таних хүн ч ховордож
Хүүхэд насны минь найзууд нас ахиж хөгшид маань бурхан болжээ хөгжилтэй сайхан насаа энэ гудамжинд өнгөрөөсөн болхоор Өөлдийн гудамж надад нутаг шиг минь санагддаг юм.
Өөлдийн гудамжиндаа очихоор би нэг л сайхан санагдаж гараас минь хөтөлж өсгөсөн эмээ идэр залуухан аав ээж минь нүдэнд харагдах шиг болдог юм даа

ЛХАНААГИЙН ГАЛБАДРАХ 2019.11.11

17/04/2019

Өнгө өнгөтэй Ховдын хүүхэд би
Өссөн газрын чулуу бүхэн андахгүй
Өөрийнхөө бага насаа энэ хөрсөн дээр
Өөлдийн хорооллын нарлаг хойморт өнгөрөөсөн
Өнгө өнгөтэй Ховдын хүүхэд би

28/04/2018

https://www.facebook.com/pilotpenmongolia/ Манайхаан. Энэ хаягаар ороод доош нь явуулахад миний шүлэг байгаа дэмжээд өгөөрэй. 1 дэх өдөр дүгнэнэ

Pilot Pen Mongolia Бид Японы дэлхийд алдартай PILOT брэндийн үзэг балыг Монгол орон даяар дэлгэрүүлж, Монгол хүн таны「Бичих соёл」-д шинэ хөгжил авчирна.

Photos from Өөлдийн хороолол's post 03/06/2017
Photos 13/05/2017
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Khovd ?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

өөлдийн хороолол
Khovd
043