11/07/2026
🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, элбэг дэлбэг сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай!
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАДМИНТОНЫ АЛБАН ЁСНЫ ХУУДАС
11/07/2026
🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, элбэг дэлбэг сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай!
23/05/2026
Орхон аймгийн ахмадын бадминтоны аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгаа төлөөлөн манай ахмадууд амжилттай оролцлоо
Анхан шат +60 Бат-Эрдэнэ, Бодио алтан медаль
Сонирхогч +60 Бат-Эрдэнэ, Бодио хүрэл медаль
Сонирхогч +50 Байгаль, Золжаргал хүрэл медаль
Ганцаарчилсан +60 Бат-Эрдэнэ алтан медаль хүртлээ.
Та бүхэндээ маш их баярлалаа. Амжилт хүсье
29/04/2026
2026 оны Өсвөр үеийн Бадминтоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 550 гаруй тамирчин өрсөлдөж, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. Сэлэнгэ аймгаас 23 тамирчин оролцсоноос
10-с доош насны ангилалд
🏸 А.Билгүүнжаргал эрэгтэй ганцаарчилсан төрөлд 3-р байр хүрэл медаль
🏸 А.Билгүүнжаргал О.Дэлгэрмаа нар холимог хосын төрөлд 2-р байр мөнгөн медаль
11-12 насны ангилалд
🏸 С.Эгшиглэн Б.Мөнхсолонго нар эмэгтэй хосын төрөлд 3-р байр эзэлсэн амжилттай сайхан оролцлоо.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд богино хугацаанд энэ том амжилтыг гаргаж чадсан тамирчиддаа баяр хүргэе👏
Биднийг үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа
11/04/2026
🏸Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай зохион байгуулагдаж дууслаа👏
Сэлэнгэ аймгийн 31 тамирчин оролцсоноос
🏸12-с доош насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөл Б.Мөнхсолонго 2-р байр мөнгөн медаль, Б.Мөрөн 3-р байр хүрэл медаль
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд А.Билгүүнжаргал 2-р байр мөнгөн медаль
Холимог хосын төрөлд Б.Мөнхсолонго Р.Итгэлбаяр нар 3-р байр Хүрэл медаль
🏸15-18 насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Энэрэл 1-р байр алтан медалийн эзэн боллоо
👏👏Баг тамирчдад халуун баяр хүргэе 👏👏
11/04/2026
🏸Налайх дүүргийн өсвөрийн аварга шалгаруулаа Бадминтоны тэмцээн амжилттай эхэллээ👏
Уг тэмцээн нь 3 насны ангилалаар 130 тамирчин өрсөлдөж байна😊
Сэлэнгэ аймгаа төлөөлөн 31 тамирчин оролцож байна Баг тамирчиддаа амжилт хүсье 👏🏸💪
07/04/2026
Сэлэнгэ аймаг Мандал сумын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 5-6 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээн маань 7 насны ангилалд 73 тамирчин амжилттай өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
Үүнд:
🏸 10-с доош насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Б.Биндэрьяа /Мандал 3-р сургууль/
2-р байр О.Дэлгэрмаа /Мандал 3-р сургууль/
3-р байр Э.Энхлэн /Мандал 3-р сургууль/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр А.Билгүүнжаргал /Мандал 5-р сургууль/
2-р байр Р. Итгэлбаяр / Мандал 3-р сургууль/
3-р байр Б.Ганжавхлан /Мандал 3-р сургууль/
Холимог хосын төрөлд
1-р байр А.Билгүүнжаргал, Дэлгэрмаа
2-р байр Б.Ганжавхлан, Б.Биндэрьяа
3-р байр Р.Итгэлбаяр, Э.Энхлэн
🏸11-12 насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр С.Эгшиглэн /Мандал 3-р сургууль/
2-р байр Б.Мөнхсолонго /Мандал 3-р сургууль/
3-р байр Б.Мөрөн /Сэлэнгэ/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Б.Дөлгөөн /Мандал 4-р сургууль/
2-р байр Г.Тэмүүлэн / Сэлэнгэ/
3-р байр Ж.Түшиг /Сэлэнгэ/
Холимог хосын төрөлд
1-р байр Б.Дөлгөөн, С.Эгшиглэн
2-р байр Мөнгөнтоль, Б.Мөнхсолонго
3-р байр Г.Тэмүүлэн, Б.Мөрөн
🏸13-14 насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр А.Гэгээнхүслэн /Сэлэнгэ/
2-р байр Б.Энхрий /Сэлэнгэ/
3-р байр Г.Энхжин /Сэлэнгэ/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр А.Билгүүн /Сэлэнгэ/
2-р байр Б.Дөлгөөн / Мандал 3-р сургууль/
3-р байр Б.Азбаяр /Сэлэнгэ/
Холимог хосын төрөлд
1-р байр А.Билгүүн, А.Гэгээнхүслэн
2-р байр Ү.Энхбилэг, Б.Энхрий
3-р байр Б.Азбаяр, Б.Аминзаяа
🏸15-17 насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Э.Энэрэл /Сэлэнгэ/
2-р байр М.Мөнхнаран /Сэлэнгэ/
3-р байр А.Мичидмаа /Сэлэнгэ/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Э. Өсөх-Ирээдүй /Мандал 4-р сургууль
2-р байр Батням / Мандал 4-р сургууль/
3-р байр Б.Гантогтох /Мандал 3-р сургууль/
Эмэгтэй хосын төрөлд
1-р байр С.Эгшиглэн, Б.Мөнхсолонго
2-р байр Э.Энэрэл, А.Гэгээнхүслэн
3-р байр М.Мөнхнаран, Г.Сэлэнгэмөрөн
🏸18-39 насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Э.Номин /Мандал/
2-р байр М.Золчимэг /Мандал/
3-р байр Б.Уранзаяа /Мандал/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр М.Дөлгөөн /Мандал/
2-р байр Г.Гантөмөр /Сэлэнгэ/
3-р байр Б.Энхмандах /Мандал/
Холимог хосын төрөлд
1-р байр М.Дөлгөөн Б.Уранзаяа
2-р байр Г.Батмөнх, Сарангуа
3-р байр Б.Энхмандах, Э.Номин
🏸 50-с дээш насны ангилалд
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Б.Оюун /Сэлэнгэ/
2-р байр Б.Байгаль / Сэлэнгэ/
3-р байр П.Золжаргал / Сэлэнгэ/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр Г.Бат-Эрдэнэ /Сэлэнгэ/
2-р байр Б.Үнэнбат /Сэлэнгэ/
3-р байр Д.Нямдорж / Мандал/
Холимог хосын төрөлд
1-р байр Б.Үнэнбат, Хишигсүрэн
2-р байр Б.Оюун, Баясгалан
3-р байр Г.Бат-Эрдэнэ, Ягшаабодь
🏸👏Тэмцээийг маань дэмжиж ажилсан👏🏸
Мандал сумын ЗДТГ
Сэлэнгэ аймгийн Бадминтоны холбоо
Мандал Спорт Сургалтын Цогцолбор
Буян-Ж авто сервис
Mandah design та бүхэндээ маш баярлалаа ажлын амжилт хүсэе 🤝
06/04/2026
УДИРДАМЖ
2026 ОНЫ БАДМИНТОНЫ ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах “Хан Хиллс” Спорт заал
Огноо: 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд
ТЭМЦЭЭНИЙ НАСНЫ АНГИЛАЛ
Өсвөр үе:
- 17-18 нас (2008.01.01-2009.12.31)
- 15-16 нас (2010.01.01-2011.12.31)
- 13-14 нас (2012.01.01-2013.12.31)
- 11-12 нас (2014.01.01-2015.12.31)
- 10 наснаас доош буюу (2016.01.01-ээс хойш төрсөн) Монгол улсын харъяалалтай хүүхдийг тамирчнаар тооцно.
A. Эрэгтэй ганцаарчилсан
B. Эмэгтэй ганцаарчилсан
C. Эрэгтэй хос
D. Эмэгтэй хос
E. Холимог хос
05/04/2026
🏸Хүүхэд тэмцээнээс медаль авахгүй байсан ч оролцох нь яагаад маш чухал вэ?
Олон эцэг эхчүүд хүүхдээ тэмцээнд оруулахдаа “Медаль авах болов уу?”, “Хожих болов уу?” гэж хамгийн түрүүнд боддог. Энэ бол мэдээж ойлгомжтой зүйл. Гэхдээ хүүхдийн спортод тэмцээний хамгийн том үнэ цэнэ нь дан ганц гялалзсан медаль байдаггүй.
Орчин үеийн спортын сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, заримдаа медальгүй буцсан тэмцээнүүд л хүүхдэд хамгийн том сургамж, амьдралын чухал дадлуудыг суулгаж өгдөг байна. Яагаад гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задалж харцгаая.
1. Тэмцээн бол бодит туршлагын талбар 🏟️
Бэлтгэл дээр сурсан зүйлээ хүүхэд тэмцээний талбай дээр л жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Өөр багтай тоглох, шүүгчийн дохио, үзэгчдийн уур амьсгал, онооны дарамт зэрэг нь бэлтгэлээс тэс өөр орчныг бүрдүүлдэг. Бэлтгэл дээр маш сайн тоглодог хүүхэд ч тэмцээн дээр сандарч, алдаа гаргах нь хэвийн үзэгдэл. Харин энэ мэдрэмжтэйгээ нүүр тулж, бага багаар давж сурсан хүүхэд дараагийн удаа илүү тайван, ухаалаг тоглодог болно.
2. Ялагдал хүүхдийг сэтгэл зүйн хувьд "дархлаатай" болгодог 🛡️
Амьдрал дээр хүүхэд үргэлж түрүүлж, үргэлж ялж явахгүй. Станфордын Их Сургуулийн судлаачдын баталсан "Өсөлтийн сэтгэлгээ" (Growth Mindset) онолоор, ялагдлыг зөвөөр хүлээж авах нь хүүхдийн тэсвэр хатуужлыг (Resilience) хамгийн сайн хөгжүүлдэг байна. Өнөөдөр медаль аваагүй хүүхэд:
Яагаад хожигдсоноо ойлгож сурна.
Өөрийгөө бусадтай биш, өчигдрийн өөртэйгөө харьцуулж сурна.
"Би чаддаггүй" биш, "Би юун дээр илүү сайжрах хэрэгтэй вэ?" гэж бодож эхэлдэг.
Энэ хандлага нь зөвхөн спортод биш, ирээдүйн ажил амьдралд нь маш том давуу тал болдог.
3. Багаар ажиллахын жинхэнэ үнэ цэнийг ойлгодог 🤝
Волейбол бол ганцаараа ялдаг спорт биш. Тэмцээнд орсноор хүүхэд хамтрагчаа дэмжих, алдаа гаргасан найзаа буруутгахгүй байх, багийнхаа төлөө хариуцлага хүлээх, хамтдаа хожиж, хамтдаа ялагдах мэдрэмжийг гүнзгий ойлгодог. Спортын нийгэм судлалын (Sociology of Sport) судалгаанууд багийн спорт нь хүүхдийн нийгэмшихүй, харилцааны ур чадварт онцгой эерэг нөлөөтэйг баталдаг.
4. Өөртөө итгэх итгэл аажмаар суудаг ✨
Зарим хүүхэд анхны тэмцээндээ маш их сандарч, бүр талбайд гарахаасаа айдаг. Гэхдээ дараалсан тэмцээнүүдийн үр дүнд:
"Би ч бас чаддаг юм байна."
"Би өмнөхөөсөө айх нь багасжээ." гэх мэт эерэг дотоод ярианууд бий болж эхэлдэг.
Ийм жижиг өөрчлөлтүүд л өөртөө итгэх итгэлийн суурь болдог бөгөөд хүүхэд дотроо асар том дотоод ялалт байгуулсан байх боломжтой.
5. Зорилготой бэлтгэл хийх шалтгаан болдог 🎯
Тэмцээнд оролцсон хүүхэд дараагийн бэлтгэлээ маш тодорхой ойлголттойгоор хийдэг. Яагаад сервис алдсанаа, бөмбөг авалт дээр хэрхэн хөдлөх хэрэгтэйгээ өөрөө ухамсарлаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэмцээн бол зүгээр нэг өрсөлдөөн биш, дараагийн өсөлтийн чиглэлийг зааж өгдөг "толь" юм.
6. Медаль бол ганц хэмжүүр биш 🏆
Зарим хүүхдийн хувьд энгэртээ зүүх медаль нь ялалт байдаг бол зарим хүүхдийн жинхэнэ ялалт нь:
Айдсаа давж талбай дээр гарах
Уйлахгүйгээр тоглолтоо дуусгах
Анх удаа багтаа оноо авч ирэх
Хожигдож байсан ч сүүлчийн шүгэл дуустал тэмцэх байдаг.
Эдгээр ахиц дэвшил нь гартаа барих медаль шиг харагдахгүй ч, хүүхдийн дотоод төлөвшилд бол маш үнэ цэнэтэй ялалт юм.
7. Зөвхөн тамирчин биш, хүн болж төлөвшдөг 🌱
Спорт хүүхдэд зөвхөн техник заадаггүй. Сахилга бат, хариуцлага, тэвчээр, бусдыг хүндлэх, дарамттай үед өөрийгөө удирдах зэрэг чадваруудыг давхар суулгадаг. Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн (AAP) тайланд дурдсанаар, спортоор тууштай хичээллэсэн хүүхдүүд насанд хүрсэн хойноо стресс даван туулах чадвар хамаагүй өндөр байдаг аж.
💡 Эцэст нь…
Хүүхэд бүр тэмцээн болгонд медаль авах албагүй. Гэхдээ тэмцээн болгоноос туршлага, хатуужил, өөртөө итгэх итгэл, багийн мэдрэмж, өсөх хүслийг өөртөө шингээж авдаг.
Өнөөдөр медальгүй буцсан хүүхэд маргааш илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү тэсвэртэй тамирчин болж эргэн ирдэг. Тиймээс хүүхдийн спортыг зөвхөн медалиар хэмжих биш, "миний хүүхэд хэрхэн өсөж хөгжиж байна вэ?" гэдэг өнцгөөс харах нь хамгийн чухал юм. 💙 🏸🏐
📚 Ашигласан эх сурвалж ба Судалгаанууд:
Dweck, C. S. (2006). Mindset: The new psychology of success. (Ялагдлыг хүлээж авах болон "Өсөлтийн сэтгэлгээ"-ний тухай, 2-р хэсэгт үндэслэгдсэн)
Coakley, J. (2015). Sports in Society: Issues and Controversies. (Спорт хүүхдийн нийгэмшихүйд хэрхэн нөлөөлдөг тухай, 3 ба 7-р хэсэгт үндэслэгдсэн)
American Academy of Pediatrics (AAP) Clinical Report (2019). Organized Sports for Children, Preadolescents, and Adolescents. (Спортын сэтгэл зүйн ашиг тусын талаарх тайлан, 7-р хэсэгт үндэслэгдсэн)
30/03/2026
🏆 МАНДАЛ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ🏆
Спортод хайртай, өрсөлдөөнд дуртай та бүхнийг сумын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд урьж байна.🤩
📢Сэлэнгэ аймгийн иргэдэд нээлттэй🤫
Байгууллага, хамт олон, найз нөхөд, хувь хүмүүс та бүхэн идэвхтэй оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин, хамтдаа дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлцгээе.
✨ Эрүүл өрсөлдөөн
✨ Найрсаг уур амьсгал
✨ Шилдгүүдийг тодруулах гайхалтай боломж
Ирж оролцоод өөрийн чадварыг сорьж, сумын аварга болох боломжийг бүү алдаарай. Та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна.
📍 Хаана:Мандал спорт цогцолбор
📅 Хэзээ: 2026.04.05-06ны өдрүүдэд
📞 Холбоо барих:85851410, 99419679
🤝Хамтран зохион байгуулагч:
- Мандал сумын Засаг даргын тамгийн газар
- Мандал спорт цогцолбор
- Буян-Ж авто сервис
- Сэлэнгэ аймгийн Бадминтоны холбоо
Хамтдаа спортыг дэмжиж, шилдгүүдээ тодруулцгаая!