07/09/2025
🇲🇳Чиний сонголт🤜🤛👇
Монголын Жүдо Академийн Дундговь аймаг дахь салбар. Жүдо бөхөөр дамжуулан хүүхэд залууст
07/09/2025
🇲🇳Чиний сонголт🤜🤛👇
Дундговь Жүдо Академи элсэлт авна. лавлах утас:88599099,95117755
01/05/2025
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД ИРЛЭЭ.
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд “Буян-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдлаа. Монгол улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 2020-н шилдэг жүдочид оролцлоо. УАШТ нь бага, дунд, ахлах насны ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд манай аймгаас
21 тамирчин 3 дасгалжуулагчтай оролцсон.
Бага насны охидын 32кг жинд Б.Номин-Эрдэнэ /Хүмүүнлэг сургууль/,42кг жинд О.Маргад-Эрдэнэ /Говийн ирээдүй сургууль/, 44кг жинд Н.Адъяасүрэн /Өндөршил сум/, 44кг жинд М.Урангоо /Цэгцбилиг сургууль/ нар тус тус 5-р байр эзэллээ.
Тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлж хүүхдүүдээ дэмжин эцэг эхийн төлөөлөл болсон Одбаяр болон Цэрэнжаргал нарын гэр , хүлээн авч хоолоор дайлсан улсын харцага Э. Даш, мөн тухтай байраар хангаж өгсөн аймгийн арслан Т. Занданбат нарт баярлаж талархсанаа илэрхийлье.
БАГ, ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЕ.
17/04/2025
БҮСИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгөн медальт, олон улсын шүүгч, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэлийн нэрэмжит жүдо бөхийн "Хангайн Бүсийн" тэмцээнд Архангай, Баянхонгор, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 528 тамирчин оролцлоо. Энэхүү тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд 1 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль авсан амжилттайгаар ирлээ.
Бага нас:
1. 27кг М.Энхмөрөн Хүрэл медаль /Хүмүүнлэг/
2. 32кг Б.Номин -Эрдэнэ - Хүрэл медаль /Хүмүүнлэг/
3. 42кг О.Маргад-Эрдэнэ - Хүрэл медаль/ГИС/
4. 52кг А.Дашмаа - Мөнгө медаль /Өндөршил/
Дунд нас
5. 34кг О.Амарболд - Хүрэл медаль /ЭДС/
6. 42кг М.Анх Эрдэнэ - Мөнгө медаль/Цэгц билиг/
7. 50кг Б.Өрнөх - Хүрэл медаль /ГИС/
8. 44кг М.Урангоо -Алт медаль/Цэгц билиг/
9. 44кг Ө.Цэрэнжаргал - Мөнгө медаль /ЭДС/
Ахлах нас
10. 50кг Г. Чойном - Хүрэл медаль /Гурвансайхан/
11. 60кг Г.Жавхлантөгс - Хүрэл медаль /ЭДС/
12. 66кг А.Хүдэрчулуун - Хүрэл медаль /Дэлгэрхангай/
13. 73кг А.Лувсанцэрэн - Мөнгө медаль /Дэлгэрхангай/
14. 48кг М.Эрхсаран - Хүрэл медаль /ГИС/
15. +70кг У.Цолмонгэрэл - Хүрэл медаль /Гурвансайхан/ нар шагналт байруудыг эзэллээ.
🏆 Шилдэг эмэгтэй тамирчнаар 44 кг-ын жингийн тамирчин М. Урангоо шалгарлаа.
Тус тэмцээнээс 2025 оны 04 сарын 28-30 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг 21 тамирчин авлаа.
тэмцээнд оролцоход бүх талаар туслаж дэмжсэн Аймгийн Засаг дарга Самданнямын МӨНХЧУЛУУН болон АЗДТГазрын хамт олон ,Сайнцагаан сумын Тамгын газрын дарга Б.Түвшинжаргал, А.Отгонбаатар даргатай БТСГазрын хамт
Нэмэхбаярын Ууганбат Даргатай Мандлын гэгээн хот тохижуулах газрын хамт олон болон бүх сайхан эцэг эхчүүддээ талархсанаа илэрхийлье
БАГ ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЖ , АМЖИЛТ ХҮСЬЕ.
11/02/2025
Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат Жү-до бөхийн спортын мастер Б.Очирын нэрэмжит өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн төв, Арвайхээр хотод болж өндөрлөлөө хот, хөдөөгийн 26 байгууллагын 800 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж.Дундговь аймаг 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцож
Хөвгүүд
Дунд насны 50кг Б.Өрнөх 🥈
Охид
Дунд насны 44кг М.Урангоо 🥈
Бага насны 40кг Ө.Цэрэнжаргал🥉
Ахлах насны +70кг Ё.Даариймаа 🥉нар тус тус шагналт байранд шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон багш нартаа болон хүүхдүүддээ баяр хүргэе👏 тусалж дэмжсэн эцэг эхчүүд Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газар жүдо академийн үүсгэн байгуулагч Цагаанхүүгийн Мөнхбат танд тус тус талархсанаа илэрхийлье👏👏
~Хамтын хүч амжилт
27/12/2024
Шавьдаа баяр хүргэж амжилт хүсье
Дуртай үедээ хүүхдийнхээ сургалтыг таслуулдаг бол та багшаас бас хүүхдээсээ юу ч хүлээгээд хэрэггүй !!!
09/11/2024
Монголын жүдо Академитай хамтарсан бэлтгэл хийж, BORNUUR CUP-2024 тэмцээнд оролцож их туршлага хуримтлуулж ирлээ.
Монголын жүдо академийн багш нартаа баярлалаа
Ажилд нь амжилт
Амьдралд нь аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
06/11/2024
“Bornuur cup-2024” Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Дундговь жүдо академи, Говийн ирээдүй сургуулийн 7а ангийн сурагч Б.Өрнөх амжилттай оролцож гуравдугаар байр эзэллээ.
-Үргэлж дэмждэг эцэг,эх болон байгууллага хамт олондоо талархлаа
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ🥋🥋🥋Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газар,Дундговь аймгийн Хот тохижуулах газар
ИРЭЭДҮЙД ТОХИОХ МЯНГАН БОЛОМЖИЙГ ХАРСАН УЧРААС ТЭР ӨНӨӨДӨР ШАНТРАЛГҮЙ ЗҮТГЭЖ ЯВАА