Дорнын говийн дугуйчид холбоо

Дорнын говийн дугуйчид холбоо

Share

Дорноговь аймгийн дугуйн спортын мэдээ мэдээлэл, тэмцээн уралдаан

Photos from Монголын Дугуйн Холбоо's post 20/07/2026

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АВТО ОЙЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ УУЛЫН ДУГУЙН 2026 ОНЫ НЭГДСЭН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Зорилго
1. Төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортын бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэн дугуйн спортыг хөгжүүлэх.
2. Хүүхэд, залуучуудын дугуйн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж, шинэ залуу үеийн тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх.

Тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд Зүүн салааны зуслангийн замд уулын дугуйн XCO — Cross-country Olympic, DHI — Downhill Individual төрлөөр зохион байгуулна.

Оролцогчдод тавигдах шаардлага
Тэмцээнд оролцогч нь:
Хамгаалалтын хэрэгслийг бүрэн хэрэглэнэ.
Унадаг дугуй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Тэмцээний дүрэм, шүүгч болон зохион байгуулагчийн шаардлагыг мөрдөнө.
Өөрийн болон бусдын аюулгүй байдалд хариуцлагатай хандана.
Өгөгдсөн дугаар, чипийг зөв байршуулна.
Техникийн үзлэгт унадаг дугуй, хамгаалалтын хэрэгслийн хамт орно.
18 нас хүрээгүй оролцогч эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна.
DHI төрөлд тавигдах техникийн шаардлага
Урд амортизаторын явалт 150 мм буюу түүнээс дээш байна.
Арын амортизаторын явалт 100 мм буюу түүнээс дээш байна.
Урд болон хойд тоормос бүрэн ажиллагаатай байна.
Дугуй, обуд, жолоо, иш, гинж, араа болон дөрөө техникийн гэмтэлгүй байна.
Хагарсан, цуурсан рам болон эвдрэлтэй эд анги бүхий дугуйг гараанд гаргахгүй.
Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/MYh1Ske5im9r8wMa7
Тэмцээнд оролцох баг, тамирчид удирдамжтай сайтар танилцаж, тогтоосон хугацаанд бүртгэлээ баталгаажуулна.
Бүртгэл 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл явагдана.
Тэмцээний гараа барианы байршил:
https://maps.app.goo.gl/LkPvh4QM4xBDrYzb7
Ерөнхий ивээн тэтгэгч
"Авто Ойл" ХХК
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Монголын дугуйн холбоо
Дэмжин ажиллагч байгууллагууд
Tapa
Luxoil Auto Center
ХИХ ХХК
INK Color Co., Ltd
Aurora Hotel Ulaanbaatar
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Cycling Gobi
Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГ

03/07/2026

САЙНШАНД ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР ДУГУЙН СПОРТЫН МАСТЕР МААМЫН ЧУЛУУН ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ👏

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигаар Сайншанд хотыг байгуулсан түүхэн өдөртэй холбогдуулан жил бүр хотынхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан нэг эрхмийг “Сайншанд хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжилдөг уламжлалтай.
Энэ жилийн Сайншанд хотын Хүндэт иргэнээр Монголын Зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” хүндэт шагналт, Монголын Сэтгүүлчдийн холбооны “Ган үзэгтэн” шагналт, яруу найрагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дугуйн спортын мастер Маамын Чулуун өргөмжлөгдлөө.

Маамын Чулуун багш нь урлаг, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шавь нарынхаа хамт эх орныхоо 21 аймаг, 136 сумын нутгаар аялж, урлаг, спортыг сурталчлан олон мянган хүнд хүргэсэн эрхэм билээ. Мөн 1995 оны Соёлын жилийн хүрээнд урлагийн хамт олонтойгоо хамт 5 аймгийн 18 суманд хүрч, 3200 км замыг туулан 20 гаруй мянган иргэнд соёлын үйлчилгээ үзүүлсэн бахархам түүхтэй.
Олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан тул энэхүү эрхэм хүндтэй шагналаа тухайн үедээ гардан авч амжаагүй байсан бөгөөд өнөөдөр шагналаа гардан авч буйд нь нийт Сайншандчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе.

Сайншанд хотын Хүндэт иргэн Маамын Чулуун танд эрүүл энх, аз жаргал, уран бүтээл, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

29/06/2026

Дугуйн спортын дасгалжуулагч, спортын мастер Д.Даваасүрэнгийн нэрэмжит мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, “Дорнын говийн дугуйчид” холбооны тамирчин Б.Насанжаргал ангилалдаа хос хүрэл медалийн эзэн боллоо👏👏👏

Photos from Дорнын говийн дугуйчид холбоо's post 23/06/2026

Нэрт дасгалжуулагч, спортын мастер Н.Нармандахын нэрэмжит 7 дахь удаагийн 2026 оны Засмал замын дугуйн Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь ганцаарчилсан болон бөөн гараат уралдаан гэсэн төрлөөр 2 өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг тэмцээнд “Дорнын говийн дугуйчид” холбооны тамирчин Б.Насанжаргал ганцаарчилсан гараанд ангилалдаа хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

Photos from Дорнын говийн дугуйчид холбоо's post 20/06/2026

Сайншанд хотын өдөр–2026 арга хэмжээний хүрээнд спортын 16 холбоо, клуб, 3 фитнес төв, 2 бие бялдаржуулах клуб, хийн дасгалын холбоо, мөн нийтийн болон шугаман бүжгийн хамтлагууд оролцож, иргэдэд төрөл бүрийн спорт, дасгал хөдөлгөөний үзүүлбэр, сургалт, танилцуулга хүргэлээ.

Тус арга хэмжээнд холбоогоо төлөөлөн “Хулан” клубын өсвөрийн шилдэг тамирчид оролцлоо👏👏👏✅

Photos from Дорнын говийн дугуйчид холбоо's post 07/06/2026

Нар, хур тэгширсэн сайхан өдөр дугуйн спортын дэд мастер Б.Насанжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Дугуйн спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ, хамтран ажилласан аж ахуй нэгждээ талархал илэрхийлье✅🚴🏼🚴🏻‍♀️

05/06/2026

БҮХ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ❇️

Дугуйн спортын дэд мастер Б.Насанжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн Дорноговь аймгийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцохоор 60 орчим тамирчин, дугуй сонирхогчид бүртгүүлжээ🚴🏻‍♀️🚴🏼👏

Ийнхүү 2026.06.06-ны өдөр 07:00 цагт Нефтийн үйлдвэрийн зам дээр зохион байгуулагдах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа🚴🏼🚴🏻‍♀️

Энэхүү тэмцээнд сэтгэл, зүтгэл гарган оролцож буй тамирчид, дугуй сонирхогчид, дэмжигчдэдээ талархал илэрхийлье.

Маргааш цагтаа цуглаж, дугаараа авахыг уриалж байна✅

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

03/06/2026

Дугуйн спортын дэд мастер Б.Насанжаргалын нэрэмжит Дорноговь аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд идэвхтэй оролцохыг иргэд, аж ахуй нэгжүүдийг уриалж байна✅🚴🏻‍♀️🚴🏼

03/06/2026

Өнөөдөр дэлхийн унадаг дугуйн өдөр тохиож байна❇️06.03

Өөртөө, байгаль орчиндоо, аялал жуулчлалд эерэг нөлөөг үзүүлдэг дугуй унадаг бүх хүмүүстээ баярын мэнд дэвшүүлье.

“Амьдрал бол унадаг дугуй унахтай адил. Тэнцвэрээ хадгалахын тулд чи байнга хөдлөх хэрэгтэй”❇️-Никки Жиованни

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Sain-Shand
976