Merry Christmas all 🩷
ЯПОН ЗЭН ФИЛОСОФИЙН АМЬДРАЛД ХАНДАХ ГОЛ ЗАРЧМУУД
1. Oubaitori: Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.
2. Kaizen: Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.
3. Wabi-Sabi: Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.
4. Gaman: Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.
5. Ikigai: Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.
6.Shikita ga nai: Хүлээн авч бас явуулж сур, Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.
7. Shu Ha Ri: Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог. Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
- Shu: Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах
- Ha: Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх
- Ri: Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах … хэмээжээ. /сору/
Coach Ariunzaya
Certified International Coach by ICF, Certified HR by CIPD, UK & Entrepreneur in Health/Medical field
👑10 POWERFUL QUOTES ABOUT LEARNING
1. "Education is the most powerful weapon which you can use to change the world." – Nelson Mandela
2. “He who opens a school door, closes a prison.” – Victor Hugo
3. "The function of education is to teach one to THINK intensively and to think critically. Intelligence plus character—that is the goal of true education." — Martin Luther King Jr.
4. "It takes courage to grow up and become who you really are." – E.E. Cummings
5. "The mind, once stretched by a new idea, never returns to its original dimensions." - Ralph Waldo Emerson
6. “The difference between school and life? In school, you’re taught a lesson and then given a test. In life, you’re given a test that teaches you a lesson.” -Tom Bodett
7. “Research shows that you begin learning in the womb and go right on learning until the moment you pass on. YOUR BRAIN has a capacity for learning that is VIRTUALLY LIMITLESS, which makes every human a POTENTIAL GENIUS.” — Michael J. Gelb
8. “He who learns but does not think, is lost! He who thinks but does not learn is in great danger.” - Confucius :))
9. “Change is the end result of all true learning.” — Leo Buscaglia
10. "Don't let your LEARNING lead to knowledge. Let your learning lead to ACTION." - Jim Rohn
Bonus #1:
“The purpose of education is to replace an EMPTY mind with an OPEN one. ”- Malcolm S. Forbes
Bonus #2:
“If knowledge is power, then LEARNING is a SUPERPOWER.” — Jim Kwik
Keep shining, keep smiling and keep learning! 👑
01/04/2024
Хүн өөрийнхөө талаар илүү тунгааж өөрийгөө олох эрэлд гарах амттай бөгөөд маш ярвигтай байдаг. Ухамсарын түвшин дээшлэх хэрээр хүн өөрийгөө илүү сайн ойлгож, өөрийг нь тойрсон асуудлуудын шалтгаан уг үндсийг өөрөөсөө хайж эхэлдэг. Энэ бол амар тайван амьдралын эхлэл юм. Даваад гараад өөрийгөө ойлгосон цагт амьдрал ертөнцийн бүх үйл хэрэг арай амар санагдана. Энэ үедээ хүмүүс Көүчинг авдаг нь Көүч хүний хувьд ч маш олзуурхууштай аль альдаа өгөөжтэй гайхамшигтай байдаг шүү. Доорх мэдээллийг уншаад өөрийгөө хаана яваагаа харж дүгнээрэй, бас өөрийгөө ойлглх эрэлээ хэзээ ч бүү зогсоогоорой
Ухамсрын 7 түвшин байдаг.
1⃣дэх түвшин - УРСГАЛААРАА УРСАГЧ
Энэ түвшний хүн хохирогчийн дүрд амьдардаг хүмүүс юм. Амьдралынхаа шалтгаан, үр дагаврын холбоог мэддэггүй, урсгалаараа өдөр хоногоо аргацааж, хэн нэгний өмнөөс төрсөн юм шиг идэвхгүй амьдралаар амьдардаг.
2⃣дахь түвшин - ТЭМЦЭГЧ
Энэ түвшний хүн амьдралд зөвхөн бэрхшээлүүдэд анхаарлаа төвлөрүүлж амьдралынхаа төлөө хариуцлага хүлээдэггүй. Түүний хувьд өөрөөс нь бусад хүмүүс үргэлж буруутай байдаг. Жишээ нь: төр, эцэг эх, нөхөр/эхнэр, захирал гэх мэт. Маш их эсэргүүцэл. Үргэлж хэн нэг, ямар нэгэн зүйлсээс нэхэмжлэл нэхэж амьдардаг.
3⃣дахь түвшин - ХАЙГЧ
Энэ түвшинд УХАМСАР бий болж эхэлдэг. Хүн асуултынхаа хариултыг хайж, асуудлаа ойлгож, хариуцлагаа ухамсарлаж, болж буй зүйлийн шалтгааныг хайж, өөрийгөө хайж, олох эрэлд байдаг.
4⃣дэх түвшин - ТӨЛӨВШИЛ
Энэ түвшинд хүн өөрийгөө болон бусдыг буруутгахгүйгээр амьдралд болж буй бүхий л зүйлсийг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хүлээн авдаг. Хариу нэхэлгүй хайрлах чадвар, даруу байдал, сэтгэл болон сэтгэлгээ нь тэлж нээлттэй байдаг.
5⃣дахь түвшин - ТОГЛОГЧ
Энэ түвшинд хүн амьдралдаа өөрийнхөө тоглолтыг хийж, боломжит асуудлуудыг хайж олоход эрч хүчээ дэмий үрэхгүй, харин тэдгээрийг даван туулах шаардлагатай өөр "түвшин" гэж ойлгодог. Тэрээр өөрийн чадвараа нээж, шинэ боломжуудыг бусдад нээж өгдөг.
6⃣дахь түвшин - БҮТЭЭГЧ
Хүн бодит байдлыг өөрчлөхөөс түүнийг бүтээх рүү шилждэг. Тэр "би хэн бэ" гэдгээ ухааран ойлгож, энэ байдлаасаа өөрийн ертөнцөө бүтээдэг. Тэрээр сүнслэг шинж чанарт ойртож, өөрөөсөө өөр хэнээс ч юунаас ч хамааралгүй амьдарч, хүчтэй шинэ бодит байдлыг бий болгож чаддаг.
7⃣дахь түвшин - ГЭГЭЭРЭЛ
Энэ бол мэдлэгийн дээд хэмжээ юм. Бүх хариултууд бидний дотор байгаа тул хүн ямар ч асуултын хариултыг далд ухамсраасаа шууд авч чаддаг. Бүх бүтээлээ өөрөөрөө дүүргэж амьдарч чаддаг хүмүүс юм.
Эх сурвалж: Quantumpsy
13/12/2023
13/12/2023
П. Бадрал:
Чиний л дөлгөөн мэлмийг урлах гэж
Гол ус мянга мянган жил урсчээ.
Чиний л дулаахан долгиог бүтээх гэж
Наран түг түмэн жил бадарчээ.
Чиний л гэгээхэн үзэмжийг цогцлоох гэж
Одод сая сая жил гэрлээ цутгажээ.
Чиний л уяхан сэтгэлийг ундраах гэж
Сансар тэрбум тэрбум жил галваа юүлжээ...
/Зургийг Төрийн соёрхолт Ц.Цэгмид./
#АгнистынГэгээ
13/12/2023
11/11/2023
"Self-care is often a very unbeautiful thing.
It is making a spreadsheet of your debt and enforcing a morning routine and cooking yourself healthy meals and no longer just running from your problems and calling the distraction a solution.
It is often doing the ugliest thing that you have to do, like sweat through another workout or tell a toxic friend you don't want to see them anymore or get a second job so you can have a savings account or figure out a way to accept yourself so that you're not constantly exhausted from trying to be everything, all the time and then needing to take deliberate, mandated breaks from living to do basic things like drop some oil into a bath and read Marie Claire and turn your phone off for the day.
A world in which self-care has to be such a trendy topic is a world that is sick. Self-care should not be something we resort to because we are so absolutely exhausted that we need some reprieve from our own relentless internal pressure.
True self-care is not salt baths and chocolate cake, it is making the choice to build a life you don't need to regularly escape from.
And that often takes doing the thing you least want to do.
It often means looking your failures and disappointments square in the eye and re-strategizing. It is not satiating your immediate desires. It is letting go. It is choosing new. It is disappointing some people. It is making sacrifices for others. It is living a way that other people won't, so maybe you can live in a way that other people can't.
It is letting yourself be normal. Regular. Unexceptional. It is sometimes having a dirty kitchen and deciding your ultimate goal in life isn't going to be having abs and keeping up with your fake friends. It is deciding how much of your anxiety comes from not actualizing your latent potential, and how much comes from the way you were being trained to think before you even knew what was happening.
If you find yourself having to regularly indulge in consumer self-care, it's because you are disconnected from actual self-care, which has very little to do with "treating yourself" and a whole lot do with parenting yourself and making choices for your long-term wellness.
It is no longer using your hectic and unreasonable life as justification for self-sabotage in the form of liquor and procrastination. It is learning how to stop trying to "fix yourself" and start trying to take care of yourself.. and maybe finding that taking care lovingly attends to a lot of the problems you were trying to fix in the first place.
It means being the hero of your life, not the victim. It means rewiring what you have until your everyday life isn't something you need therapy to recover from. It is no longer choosing a life that looks good over a life that feels good. It is giving the hell up on some goals so you can care about others. It is being honest even if that means you aren't universally liked. It is meeting your own needs so you aren't anxious and dependent on other people.
It is becoming the person you know you want and are meant to be. Someone who knows that salt baths and chocolate cake are ways to enjoy life – not escape from it."
-Brianna Wiest
[Illustration: Yaoyao Ma Van As Art]
14/10/2023
Бодол биелэлээ олдог 💭
1. Өөрийгөө үргэлж амжилтад хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.
4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
- Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулснаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно. Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.
- Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла. Бүү дар. Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
- Өдөр бүр танд шинээр эхлэх, өөрийгөө болон бусдыг өөрчлөх боломж бий.
09/10/2023
~ “Samsung” группын ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:
1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.
2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.
3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.
4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.
5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.
6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц.
7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла.
8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.
9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай.
10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга.
11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай.
12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг.
13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.
14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг.
21/07/2023
Саяхан би нэг сайхан япон үлгэр уншлаа. Дэлхийн ард түмэн бүхэнд ийм санааг илэрхийлсэн үлгэр домог бий. Утга төгөлдөр энэ түүхийг сонс:
Эрт урьд нэгэн чулуучин эр байжээ. Тэрээр хад асгаас чулуу олборлох хатуу хүтүү ажил хийдэг байв. Ажил нь хүнд атал авдаг хөлс нь шалихгүйд сэтгэл гонсгор байв. Ер нь хэн сэтгэл хангалуун билээ дээ. Эзэд хаад хүртэл ханамжгүй байхад эгэл чулуучныг хэлээд яах вэ. Тэрээр хүнд ажилдаа цөхөрч:
- Би тохитой сайхан орон дээр торгон хөнжил нөмрөөд амарч хэвтдэг баян хүн болмоор байна гэж орь дуу тавив.
Тэгтэл сахиусан тэнгэр дээрээс бууж ирээд:
- Хэлсэн ёсоор чинь боллоо гэв.
Тийнхүү мань эр тохилог орон дээр торгон хөнжил нөмрөн хэвтэх баян болоод байтал дэргэдүүр нь эзэн хааны хөсөг өнгөрөв. Ард, урд нь олон торгон цэрэг бараа болж, алтан шүхэр дуаз орой дээрээ мандуулсан сүйх тэргэнд заларч яваа хааныг хараад, өөрийнх нь дээр тийм алтан шүхэр үгүйд гомдсон баян:
- Би хаан л болмоор байна гэж хашгирав.
Сахиусан тэнгэр урьдын адил гарч ирээд:
- Хэлсэн ёсоор чинь бүтлээ гэв.
Тийнхүү хаан болоод алтан шүхэрт сүйхэнд заларч, ар өвөртөө олон бараа бологч лугаа сүрийг үзүүлэн явтал гал халуун наран газар дэлхийг төөнөн шарахуйд өвс ногоо, хүн амьтан цөм гундаж зовов. Эрхт тэнгэрийн наран дор эзэн хаан, энгийн өвс ч ялгаагүй өчүүхэн болохыг хараад:
- Би нар л болмоор байна гэж хашгирчээ.
Тэр даруй сахиусан тэнгэр бууж ирээд:
- Хэлсэн ёсоор чинь бүтлээ гэв.
Тэрээр нар болоод илч гэрлээ арван зүгт цацрааж, эзэд хаадын ч нүүрийг шарж, хөлсийг гоожуулж баясан байтал дундуур нь үүл халхлав. Өөрийг нь үл тоон хөшиглөх тэр үүлийг хараад эрх хүчин дутуу санагдсанд:
- Би үүл болмоор байна гэж хашгирав.
Сахиусан тэнгэр гарч ирээд:
- Хүсэл тань ёсоор боллоо гэв.
Нарыг халхлах үүл болон нүүж, хурын их усаар гол мөрдийг үерлүүлэн, тариан талбай, байшин сууцыг хаман авч, сүр хүчийг үзүүлтэл хад чулуу л түүнийг тоосон шинжгүй ханхайж байлаа. Түүнийг хараад үүл болсон заяа нь дорд санагдаад:
- Би хад болмоор байна гэж хашгирав.
Сахиусан тэнгэр ч урьдын адил адислажээ.
Тэгээд нар шарсан ч ажрахгүй, хур шаагисан ч тоохгүй хад байц болон ханхайж байтал алх цүүц, царил зээтүү агссан хүмүүс хүрч ирээд тал талаас нь өмлөж цөмлөхийг үзээд “ Намайг дийлэх хүчтэн байдаг юм байна” гээд сэтгэл гонсойж:
- Би хүн болмоор байна гэжээ.
Сахиусан тэнгэр бууж ирээд:
- Хүсэл тань ёсоор боллоо гэв.
Ингээд тэр буцаад чулуучин болжээ. Ажил нь хүнд, ацаг хөлс нь бага ч сэтгэл хангалуун ажиллах болсон гэнэ.
Хэдийгээр энэ сайхан түүх ч гэлээ төгсгөлтэй нь би санал нийлэхгүй. Учир нь, хүмүүс тийм амархан сэтгэл ханахгүйг би мэднэ. Тойрог бүтэн болж, эхлэл дээрээ эргэн ирснээр үлгэр жаргажээ. Гэвч амьдралын бодит түүхэнд хүрдэн тойрог дахид л эргэдэг. Сансрын хүрд гэж Энэтхэгт өгүүлдгийн учир тэр. Чулуучин эр Будда болохоос нааш түүх давтагдахыг би харж байна. Тэрээр ахиад л сэтгэл ханамжгүй болж, тухтай буйдан дээр торгон хөнжил нөмөрч хэвтэхийг мөрөөдөж таараа. Тэгээд түүх урьдын адил хөвөрнө. Үнэхээр сэтгэл ханасан бол чулуучин үхэл, амьдралын тойргоос гэтэлсэн Будда болох учиртай.
Ошо: Агнистын гэгээ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |