Warriors basketball academy

Warriors basketball academy

Share

91363686

20/08/2026

эхний шатаа давсан шавь нартаа баяр хүргэе❤️💪🏻🏀👏👏

12/08/2026

Дасгалжуулагч гэж бас хэцүү мэргэжил юм байна даа… 🏀

Зарим өдөр шавь нараа хараад бахархана.
Зарим өдөр ганцхан үгнээс болж сэтгэл унана.
Заримдаа загнаж, заримдаа аргадна.
Заримдаа өөрөө хүүхэд шиг хамт баярлана.
Заримдаа бүх зүйлээс залхаад “болъё доо” гэж бодно…

Гэхдээ маргааш нь дахиад л заал руугаа орно.
Бөмбөгөө барина.
Шавь нараа дуудна.
“За, өнөөдөр илүү сайн хийнэ шүү” гээд эхлүүлнэ.

Учир нь дасгалжуулагч болно гэдэг
зүгээр нэг техник заах биш юм байна.

Хүүхдийнхээ итгэлийг алдахгүй байх,
шантрахад нь түшиж өгөх,
алдахад нь зөвийг заах,
амжилтад хүрэхэд нь чимээгүйхэн баярлах
ийм л том хариуцлага юм байна.

Өөрөө хэдэн удаа унаж, шантарч байсан ч
шавь нарынхаа төлөө дахиад босдог юм байна.

Нэг шавь чинь зөв довтолж сурна.
Нэг нь анх удаа айхгүйгээр талбайд гарна.
Нэг нь тэмцээнд ялна.
Тэгээд “Багшаа, баярлалаа” гэх тэр ганцхан үг…

Тэр үед л ойлгоно.
Энэ бүх ядаргаа, нойргүй шөнө, бухимдал, нулимс бүгд талаар өнгөрөөгүй юм байна.

Дасгалжуулагч гэдэг үнэхээр хэцүү мэргэжил юм байна.
Гэхдээ бас хамгийн сайхан нь юм байна… ❤️

Шавь нарынхаа амжилтаар өөрөө амьдардаг хүмүүс юм байна. 🏀❤️

05/06/2026

Нэг дасгалжуулагч тамирчиддаа хандан:

"Надад та нарын хувийн асуудал огт хамаагүй шүү...

Та нар бэлтгэлдээ заавал ирэх ёстой...

Бороо орсон ч хамаагүй...

Мөнгөгүй болсон ч хамаагүй...

Гунигласан ч бай хамаагүй...

Юу ч болж байсан та нар байх ёстой газраа байж бэлтгэлээ хийх ёстой” гэж хэллээ...

Тамирчдынх нь нэг нь:

"Дасгалжуулагч аа, би үүнийг арай хэтэрхий хатуу гэж бодож байна, хэрэв бид нэг өдөр үнэхээр хэцүү байдалд орвол яах вэ?

Биднийг спортоор хичээллэхийг үнэхээр албадах юм уу?" гэж асуулаа...

Дасгалжуулагч нь:

“Энэ бол хөнгөн атлетик эсвэл спорт ердөө биш...

Энэ бол амьдрал өөрөө...

Чамайг гэрээсээ хол байхад чинь амьдрал чамд санаа зовно гэж бодоо юу?

Мөнгөтэй байна уу үгүй юу чинь түүнд хамаатай гэж бодож бна уу?

Чамайг гуниглаж байхад амьдрал чамайг аргадана гэж санаа юу?

Ердөөсөө ч тийм юм болохгүй...

Амьдрал үргэлжлэх ёстой, чи урагшлах ёстой...

Энэ чинь л бэлтгэл...

Надад өгөөд байгаа амлалт биш та нар өөрсөддөө өгч байгаа амлалт...

Юу ч болж байсан урагшлах амлалт...

Амлалтандаа үнэнч байвал та нар зорьсондоо, зорилгодоо хүрэх болно гэдгийг ухаарвал спорт чамд хэрхэн гүйх, хэрхэн үсрэх, хэрхэн шидэх зэргийг заадаг бус харин амьдралд ялагч байхыг заадаг юм байна гэдгийг ойлгох болно” гэж хэллээ...

Тэр өдрөөс хойш хэн ч бэлтгэлээ таслахыг хүссэнгүй...
#зун илүү хөгжөөд ирээрэй гаяс🏀🏀💪🏻💪🏻

17/05/2026

Дасгалжуулагчийн бодол — Эцэг эх, дарамт… бас дасгалжуулагчийн үүрэг
Он жилүүд өнгөрөх тусам… чи нэг зүйлийг ойлгодог.
Багийн эргэн тойронд зөвхөн тоглогчид, дасгалжуулагч хоёр байдаггүй. Мөн эцэг эхчүүд байдаг.
Үнэнийг хэлэхэд… тэд асар том хүч болж чадна. Мөн заримдаа бүхнийг маш их төвөгтэй болгож ч чадна.
Сайн санаатай эцэг эхчүүд бий. Хүүхдээ дэмждэг ч боомилдоггүй хүмүүс. Нэг тоглолт муу боллоо гээд дэлхий сүйрээгүйг ойлгодог хүмүүс. Дасгалжуулагчийг ажлаа хийх боломж олгодог хүмүүс. Зөвхөн өөрийн хүүхдээ биш, бүх багийг дэмждэг хүмүүс.
Тийм эцэг эхчүүдийг… клуб хамгаалах ёстой.
Харин бас өөрсдийгөө бүгдээс илүү сагс мэддэг гэж боддог хүмүүс бий. Үзэгчдийн суудлын “мэргэжилтнүүд”. Шүгэлгүй дасгалжуулагчид.
Үргэлж шүүмжлэлтэй. Үргэлж өөрчлөх ёстой ротацитай. Үргэлж “илүү минут авах ёстой” тоглогчтой.
Гэхдээ тоглолт үзэх… мөн залуу хүүхдүүдийн баг удирдах хоёрын хооронд асар том ялгаа бий.
Сэтгэлзүй, зан характер, ирц, эргэлзээ, хамтын уур амьсгал… эдгээрийг авч явах гэдэг огт өөр зүйл.
Мөн хуучин тоглогчид гэж бий. Энэ спортыг үнэхээр хайрлаж явсан хүмүүс…
Гэхдээ зарим нь хүрч чадаагүй мөрөөдлийнхөө үлдсэн бухимдлыг дотроо тээж явдаг. Тэгээд өөрсдөө ч мэдэлгүй… тэр мэдрэмжээ хүүхэд дээрээ шилжүүлдэг.
Тэгэхээр сагсан бөмбөг хүнд болж эхэлдэг. Илүү дарамттай. Илүү түгшүүртэй.
Тоглолт бүр өнгөрснийг “засах” ёстой мэт болдог.
Харин өндөр түвшинд тоглож байсан хүмүүс… ихэнхдээ хамгийн тайван байдаг.
Учир нь тэд энэ спорт үнэндээ ямар байдгийг мэддэг.
Хөгжил цаг шаарддагийг мэддэг. Алдаа бол замын нэг хэсэг гэдгийг ойлгодог. Дасгалжуулагч багийг нэг долоо хоногт биш… заримдаа хэдэн жилийн турш бүтээдэг гэдгийг мэддэг.
Тиймээс тэд бага ярьдаг. Гэхдээ яривал… ихэнхдээ үнэ цэнтэй зүйл хэлдэг.
Энэ бүхний дунд… дасгалжуулагч байдаг.
Заримдаа хүн бүхэнд таалагдахгүй шийдвэр гаргах шаардлагатай болдог дасгалжуулагч.
Учир нь хэрэв чи бүгдэд таалагдахын тулд дасгалжуулж эхэлбэл… эцэст нь багаа алдах нь олонтаа.
Тоглогчоо зэмлэхээс эргэлзэнэ. Сэлгээ хийхээсээ эргэлзэнэ. Үнэнийг хэлэхээсээ хүртэл болгоомжилно.
Багийн эрх ашгаас өмнө… үзэгчдийн хариу үйлдлийг бодож эхэлнэ.
Тэгээд тэр бол алдаа.
Дасгалжуулагч хүн тууштай байх ёстой. Үнэнч байх ёстой. Шударга байх ёстой.
Төгс биш байж болно. Гэхдээ шударга байх ёстой.
Түүний хамгийн эхний зорилго бол: баг, хамтын хөгжил, дэг журам, үнэт зүйлс байх ёстой.
Эцэг эхэд таалагдах хэрэгцээ биш. Тоглолтын дараах ярианаас айх айдас биш. Коридорт сонсогдох шүүмжлэл биш.
Эцсийн дүндээ… тоглогч хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйл бол тэдний төлөө хамтдаа ажиллаж чаддаг насанд хүрэгчид юм.
Үзэгчдийн суудал ба сэлгээний вандан хоорондын чимээгүй дайн биш.
Заримдаа… эцэг эх хүн хүүхдийнхээ төлөө спортод хийж болох хамгийн зөв зүйл бол
зүгээр л тоглуулах. Насанд хүрэгчдийн дарамтыг нэмж үүрүүлэхгүй байх юм.
#АРА

09/05/2026

бид хэд дажгүй шүү👏🫂❤️🏀

Photos from Warriors basketball academy's post 08/04/2026

🏆🥇 .
🏀🏀💪🏻💪🏻Хүүхэд уралдаан, тэмцээнээс медаль авахгүй байсан ч

ЯАГААД УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ НЬ ЧУХАЛ ВЭ?

🥇 Медаль бол бүх зүйл биш…

✨ Хүүхэд уралдаан тэмцээнээс:

✔ Бодит туршлага авдаг

✔ Ялагдлыг давж сурдаг

✔ Багаар ажиллаж сурдаг

✔ Өөртөө итгэх итгэлтэй болдог

✔ Зорилготой бэлтгэл хийж эхэлдэг

🛡️ Ялагдал нь сэтгэл зүйн хүч нь болдог.

Өнөөдөр амжилтгүй оролцсон хүүхэд

маргааш илүү хүчтэй эргэж ирдэг.

🤝 Спорт бол хамтын хүч,багийн өрсөлдөөн.

Хүүхэд хамтдаа ялж, хамтдаа ялагдаж сурна.

✨ Жинхэнэ ялалт гэж юу вэ?

✔ Айдсаа давж, өөрийгөө хөгжүүлсэн

✔ Тайзан дээр гарч өөрөө бахархах сэтгэлтэй болсон

✔ Сүүлчийн мөч хүртэл өөрийгөө дайчилсан

🌱 Урлаг бол тэдний хүмүүжил юм.

Сахилга бат, тэвчээр, хариуцлага, хүндлэл юм.

💙 Эцэг эхчүүд ээ,

"Медаль авна" гэж хоосон найдлага, итгэл бүү төрүүл.

“Медаль авсан уу?” гэж бүр ч бүү асуу

👉 “Юу сурсан бэ?, Талбай дээр гарах гоё байсан уу” гэж асууж байгаарай.

"Чи чадлаа, Өшөө их хичээгээрэй" гэж урамшуулж байгаарай.

Тэгвэл тэд ирээдүйдээ, өөртөө итгэлтэй нэгэн болно.

Photos from Warriors basketball academy's post 29/03/2026

бид санасандаа хүрж чадаагүй ч ☺️🤔та хэд минь мундаг байлаа 👍💪🏻🫂 багш нь та хэдээрэ бахархаж байлаа❤️🫂 удку бид бүгдийг нь авнааа🫂👍❤️💪🏻

24/03/2026

🏆 АМЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Нэг хожил уу?
Нэг алтан медаль уу?
Эсвэл нэг тэмцээнд түрүүлэх үү?

Амжилт гэдэг үүнээс хамаагүй өргөн хүрээтэй том ойлголт

Өнгөрсөн жилийн лигийн тоглолтоос хойш юу анзаарагдсан бэ гэхээр ...

Зарим тамирчид (баг) 1 хожил авах, лигид түрүүлэхийн төлөө, хэт улайрч, бохир аргаар юу ч хийхэд бэлэн байгаа нь нэг биш удаа харагдлаа.

Ингэж хүрвэл тэр үнэхээр амжилт мөн үү?

Нэг хожлын төлөө ёс зүйгүй, улайрч, бохир арга хэрэглэх нь нэг удаадаа амжилт мэт харагдавч урт хугацаандаа тухайн тамирчны төдийгүй багийн нэр хүнд, үнэ цэнийг унагадаг.

Жинхэнэ амжилт гэдэг:
▪︎ Зөвхөн ялалт биш
▪︎ Хүн болж төлөвших процесс
▪︎ Ёс зүй
▪︎ Зөв хандлага
▪︎ Сахилга бат
▪︎ Өрсөлдөгчөө хүндлэх хүндлэл
▪︎ Талбайд биеэ авч яваа байдал
▪︎ Өчигдрийн өөрөөсөө илүү хөгжиж чадсан өнөөдрийн би
▪︎ Багийнхаа төлөө зүтгэх зүтгэл
▪︎ Ялахдаа даруу, ялагдахдаа тэвчээртэй байх
▪︎ Ялагдсан ч нэр төртэй үлдэх чадвар юм.

💬 Эсрэг багийн тамирчнаа хүндэлж чадвал чи жинхэнэ тамирчин болж байна гэж бодоорой, талбай дээр хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүр чинь багийн төлөө байх ёстой, зөвхөн чинийх биш !!!
▪︎ Багийн нэр
▪︎ Дасгалжуулагчийн багийн хөдөлмөр
▪︎ Ивээн тэтгэгчид
▪︎ Итгэж дэмждэг фанатууд
▪︎ Чамайг харж байгаа дүү нарын чинь ирээдүй гэж би шавь нартаа үргэлж хэлдэг.

Энэ бол спортын суурь философи гэж ойлгодог.

Тамирчид талбайд зөвхөн сагсан бөмбөг тоглоод байгаа биш:

▪︎ Шударга өрсөлдөөн
▪︎ Зөв хандлага
▪︎ Зөв хүн байхыг дүү нартаа харуулж үлгэр дууриалал болж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй юм.

Эцэст хэлэхэд:
Хүндлэл, ёс зүйг эрхэмлэдэг, зөв хандлагатай, шударга өрсөлдөгч тамирчидтай баг нь урт удаан хугацаандаа жинхэнэ АМЖИЛТ гаргасан БАГ байх болно.

04/03/2026

юутай үнэн бээ🤔🤔

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Tsetserleg?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Arkhangai
Tsetserleg

Opening Hours

Monday 10:00 - 00:00
Wednesday 22:00 - 00:00
Friday 22:00 - 00:00