“GYM_GUIDE_MONGOLIA”
📍 George’s Gym
Smith Machine Squat 🏋️♀️
Өнөөдрийн дасгалаар Smith Machine дээрх энгийн Squat-ын зөв техниктэй танилцъя.
Бичлэгийг анхааралтай ажиглаарай. Урдаас, хажуугаас болон араас авсан өнцгүүдээр хөлийн болон гарын зөв байрлал, төхөөрөмжид хэрхэн орж гарах, дасгалыг зөв эхлэх дарааллыг аль болох ойлгомжтой харуулахыг хичээлээ.
✅ Хөлийн байрлал
* Хөлөө мөрний хэмжээтэй эсвэл бага зэрэг өргөн тавина.
* Хөлийн үзүүрийг бага зэрэг гадагш чиглүүлж болно.
✅ Гарын байрлал
* Smith Барыг мөрний өргөнөөс арай өргөн зайтай, өөрт эвтэйхэн байдлаар барина.
* Тохойгоо бага зэрэг доош, биедээ ойр байлгаж, барыг чанга атгаснаар мөр болон нуруу тогтвортой байж, дасгалыг илүү аюулгүй гүйцэтгэхэд тусална.
✅ Smith Барын байрлал
* Жинг хүзүүн дээр биш, мөрний дээд хэсгийн булчин (upper traps) дээр байрлуулна.
* Барыг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулсны дараа түгжээг тайлан дасгалаа эхлүүлнэ.
✅ Суух техник
* Цээжээ нээлттэй, нуруугаа саармаг (шулуун) байрлалд барина.
* Доош суухдаа ташаагаа арагш хөдөлгөж, жингээ өсгий болон бүтэн уландаа жигд хуваарилна.
* Өвдөгийг хөлийн үзүүртэйгээ нэг чиглэлд хөдөлгөж, дотогш унагахгүй, хөдөлгөөнийг хяналттай гүйцэтгэнэ.
* Өгзгөө өвдөгтэй ойролцоо түвшин хүртэл буулгаад өсгийгөөрөө түлхэн анхны байрлал руугаа босно.
⚠️ Анхаараарай
* Хөдөлгөөнийг яаралгүй, бүтэн хяналттай хий.
* Эхлээд зөв техникээ эзэмшиж, дараа нь жингээ аажмаар нэмээрэй.
* Хэрэв анхлан суралцагч бол Smith-ийн хоосон бар эсвэл маш хөнгөн жингээр техникээ дадлагажуулахыг зөвлөе.
Зөв техник = Илүү үр дүн + Илүү аюулгүй бэлтгэл. 💪
📍 GYM GUIDE MONGOLIA Жимийн төхөөрөмж бүрийг зөв ашиглаж сурч, өөртөө итгэлтэйгээр бэлтгэлээ хийцгээе.
Gym Guide Mongolia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gym Guide Mongolia, Gym/Physical Fitness Center, Ulaanbaatar.
“GYM_GUIDE_MONGOLIA”
📍 George’s Gym
Smith Machine-тэй танилцъя 😊
Энэ бол жимийн хамгийн их ашиглагддаг төхөөрөмжүүдийн нэг.
Эхний бичлэгээр:
✅ Төхөөрөмжийн бүтэц, харагдац
✅ Жингийн дискийг хаана, хэрхэн хийх
✅ Өндрийг хэрхэн тохируулах
✅ Түгжээг хэрхэн мулталж, буцааж түгжих
✅ Аюулгүй ашиглах үндсэн ойлголтуудтай танилцууллаа.
Дараагийн бичлэгээр энэхүү төхөөрөмж дээрх хамгийн түгээмэл дасгал болох суулт (Squat)-ыг үндсэн зөв техникээр алхам алхмаар заах болно.
Энэ бол зөвхөн эхлэл. 💪
Цаашдаа контентын чанар, зураг авалт, тайлбар, мэдээллээ улам сайжруулж, илүү ойлгомжтой, үнэ цэнтэй байдлаар хүргэх болно.
“GYM_GUIDE_MONGOLIA-тай хамт нэг төхөөрөмжийг нэг бүрчлэн сурч, жимд өөртөө итгэлтэй бэлтгэл хийдэг болцгооё 🤗
Gym-д орсон ч төхөөрөмжөө ашиглаж чаддаггүй үе өнгөрсөн ✔️
09/07/2026
“GYM_GUIDE_MONGOLIA”
One person. Multiple dimensions. One transformation.
Олон хүнээс олон зүйл хайхын оронд
нэг хүний бүтээсэн үнэ цэнтэй ертөнцөөс
өөрийгөө хөгжүүлэх мэдлэг, ойлголт, урам зоригийг олж болно.
Учир нь хүний өөрчлөлт зөвхөн нэг зүйлээс эхэлдэггүй.
•Fitness.
•Movement.
•Gym education.
•Body awareness.
•Self-development.
Бүгд нэг зорилгын төлөө:
Human Transformation ✔️
Gym Guide Mongolia бол
зүгээр нэг gym танилцуулдаг хуудас биш.
Энэ бол фитнесийн ертөнцийг илүү ойлгомжтой, илүү зөв, илүү ухаалгаар таних хөтөч.
Ямар gym танд тохирох вэ?
Ямар төхөөрөмж ямар зориулалттай вэ?
Биеэ хэрхэн зөв хөгжүүлэх вэ?
Бид хариултыг хайж, мэдлэгийг хуваалцана.
Учир нь жинхэнэ өөрчлөлт
зөвхөн харагдах байдлаас биш,
мэдлэг, хөдөлгөөн, итгэлээс эхэлдэг 🖤
Click here to claim your Sponsored Listing.