Normal Rockwell

Normal Rockwell

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Normal Rockwell, Esports Team, Ulaanbaatar.

13/08/2026

“ Даанч магадтай хуурдаг ертөнц ганц удаа огь хуураагүй нь магадтай байна “ Д.Урианхай

Photos from Normal Rockwell's post 27/01/2026

“ Ч. Үсэгтэй Ү Шүлэг . “


Автобусанд суух бүртээ үхмээр санагддаг
Бүрхэг тэнгэр хараад өт найз минь ч үхмээр санагддаг
Үхсэн хэний ч араас очихгүй гэдгээ мэдээд ч үхмээр байдаг
Дургүй зүйлсээ хичээх ч шаардлаггүй нүүрээ дараад хийж амьдардагтаа ч
Хагарсан талыг нь өөрөөсөө нуугаад уудаг аягандаа ч
Хайрлаад өмсөж чадахгүй хуучин цамцаа өмсөөд үхмээр байдаг
Үхнэдээ гэж бодоод үхэж чадахгүй
Флорентиног өрөвдөөд үзэн ядаад байгаадаа ч үхмээр байгаа ч
Нүдээ татасхийсэн Йоркийн нүд
Хорвоогоос хэрхэн алга болох вэ? хэмээн дуулахдаа
Хоолой нь чичирхийлж үхмээр байсныг бодохоор
Амьдрах хэрэгтэй
25.01.27 Э.Б

12/01/2026

Өөрийгөө ихэвчлэн буруу шийдвэр гаргадаг, юм бодох чадваргүй мангар , тэнэг хэмээн боддог байсан ч зүгээр л энэ байдал маань урсгал миний байх ёстой л зүйл юм байнаа гэдгийг ойлголоо.

29/12/2025

Хангалттай өлсөж , бөөлжиж , толгойгоо өвдүүлсэн болохоор
Хайхрамжгүй байж өөрийгөө өөлж , дооголсон болохоор
Хангалттай их гунигтай , өвтгөм дуугаралттай дууг хүсэж сонсож байгаагаа бодохоор л
Илэрхийлээгүй бачуурлалаа хэн нэгэнд уйлж хэлсэн болохоор
Шаналал , айдсаа илэрхийлвэл дээрддэг гэдэг ч
Гаргаж илэрхийлнэ гэвээс айж санаа зоволтоос
Хангалттай сайн энэ жил номоо уншаагүйгээс эхлэн өөрийгөө үзэн ядмаар
Зав гарсангүй , завдал гарвал тэнэг хэмнэл рүү ороод
Тахлын үеийн дурлал , сүргийн сэтгэл зүй , зүүдний онолоо ч дуусгаж чадалгүй хаалаа.
Black beauty сонсоод шархаа нэмнэ .
Шарх байхгүй л дээ , гэхдээ өвтгөөд байдаг.
Он дуусахтай зэрэгцэн Маанаг номыг олж уншъя …..

14/12/2025

“ЭДГЭХГҮЙ ЭНДҮҮРЭЛ”

Эргэн дурсах өчнөөн сайхан эндүүрэл
Эргээ давж хальсан гол шиг
Эргэлзээг нь мэдэх хэрнээ харах нүд
Этгээд биш нэг л өөр таны хоолой

Хаанаас би өөрийг тань олохоо мэдэхгүй ээ
Хаашдаа тэр зүгийг сонгоод явсан юм чинь
Хараацай зогсолттойгоо уйлж үлдэснээ санадаг
Хайрандаа сохорсон Раймбод амрагтаа будуулчихаад
Гэмийг нь амсаад , шархаа түлчихээд айхтар өвдөж

Гэмтсэн бидний шарх хэзээ ч эдгэхгүй
Гэмтээгээд үлдсэн тэд эргээд ирэхгүй
Гунигтай тэдний эндүүрэл шарх болоод холддог
Гутамшигтай ч гэлээ эдгээд холдодгүй эндүүрэл

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Ulaanbaatar