Дорнод "Best”

Дорнод "Best”

Share

Sport team

08/05/2026

Yūki Ishikawa багаасаа “Суут од” биш, аажмар хөгжсөн тоглогч.

Ishikawa волейболыг анх өөрийн эгч Sayaka Ishikawa-гийн бэлтгэл, тоглолтыг дагаж явдаг байсан нь волейболд дурлахад нь их нөлөөлсөн гэдэг. Тэрээр 4-р ангиасаа сурч эхэлсэн ч дунд ангид байхдаа ердөө 157см өндөр, ахлах ангидаа туранхай, булчингийн хүч багатай, бусадтай харьцуулахад тэсрэлт сул шууд хараад “энэ хүүхэд ирээдүйд дэлхийн од болно” гэж хэлэхээргүй тоглогч байжээ.

Японд өсвөрийн волейбол маш өрсөлдөөнтэй. Түүний үеийн олон хүүхэд илүү өндөр, илүү хүчтэй spike-тай, илүү хурдан үсрэлттэй байсан гэдэг.

Гэхдээ Ishikawa-д нэг онцгой зүйл байсан нь “тоглолт унших мэдрэмж”. Тэрээр блок хаанаас хаагдахыг урьдчилж мэдэрдэг, хамгаалалтын сул бүсийг олдог, setter юу дамжуулахыг уншдаг
бөмбөг газарт унахаас өмнө дараагийн хөдөлгөөнөө төсөөлдөг ийм чадвартай байсан гэдэг.
Өөрөөр хэлбэл бусад хүүхдүүд талбай дээр хүчээр тоглож байхад Ishikawa “ухаанаар” тоглож эхэлсэн гэсэн үг.

Түүний дасгалжуулагчид нэг зүйл их ярьдаг байжээ: “Ishikawa биеэр сул болохоор
хүчээр цохиж оноо авах боломж бага, өндөр блок давж тоглох хэцүү, урт раллид ядрах үе их
байсан учраас техник дээр маш их ажиллаж, ухаанаар тоглодог байсан”.

Тиймээс тэр: гарын мэдрэмж, бөмбөгний хяналт, хүлээн авалт, хөлийн ажиллагаа timing
дээрээ бусдаас илүү цаг зарцуулдаг байжээ.
Энэ нь дараа нь түүний хамгийн том давуу тал болсон

05/05/2026
05/05/2026

Надад волейбол, хөнгөн атлетикийн
"А" үсгийг заасан хүндтэй багш минь.🙏🫶🏼

05/05/2026

🍭Хонгор нутагт нэг удаа
Харамсал 7 хоног дотроос гардаггүй дээ. Туулсан хүн л мэднэ.
Мэдэхгүй хүмүүс дутна уу гэж байгааш тээ охидуудаа😁
Буцаад л хор шартай бэлтгэлдээ ордог доо.

05/05/2026

"Мөрөөдлийн лиг" Хагас финалд шалгарлаа.
Биднийг ирж дэмжээрэй. 👏👏👏
📍2026.05.07 нд 14.00 цагт
📍Шинэ спорт цогцолборт

05/05/2026

Мөрөөдлийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд 1,2-р тойргоосоо 1-р гарлаа.

05/05/2026

Г. Халиун, Г.Учрал 😍

Photos from Дорнод "Best”'s post 02/03/2026

2025оны U 14 насны аймгийн аварга шалгаруулах тэмцээн
🥇Дорнод "Best” клуб Тэргүүн байр эзэллээ.
🎈Шилдэг тэгш тоглогчоор
Пүрэвжавын Марал #16
🎈Шилдэг хамгаалагчаар
Сумъяабадарчийн Мишээл #3
Хамтдаа байдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа.

02/02/2026

Хурдан эдгээрэй Жерри. 🫶🏼

02/02/2026

🏐🫶🏼

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Dornod Provence
Ulaanbaatar
111