ТДМ ДАРТС КЛУБ

ТДМ ДАРТС КЛУБ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ТДМ ДАРТС КЛУБ, Sports Team, Хангай хотхоны зүүн талд Shine спорт төвийн B1 давхарт, Ulaanbaatar.

Тэмүүлэл Дартс Мастерс (ТДМ) клуб нь 2018 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Хангай хотхоны зүүн талд Shine спорт төвийн B1 давхарт steel tip-н 16 самбартай, soft tip-н 2 самбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Нийт 50 гаруй гишүүнтэй.

ТДМ клуб нь 16 самбартай үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагын тэмцээн уралдаан зохион байгуулахад самбар олон, цагт ...
05/10/2026

ТДМ клуб нь 16 самбартай үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагын тэмцээн уралдаан зохион байгуулахад самбар олон, цагт хэмнэлттэй, мэргэжлийн тамирчдын шүүлттэй, зохион байгуулалт сайтай, зай талбай том сэлүүхэн, хоол, ус ундаа дотроо худалдаалж байгаагаараа онцлогтой 🤗🤗🤗

Мөн хамтрагч байгууллага "United billiards" 10 пүүл ширээ, 2 теннисний ширээтэй бөгөөд Shine sports center 3 давхартаа спорт заалтай тул байгууллагын тэмцээний ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх боломжтой.

Та бүхэн манайхтай хамтран ажиллана уу 🤗🤗🤗

TDM x Talk Series  #4 Клубийн гишүүдийн 4 дэх ярилцлагыг СМ Ч.Рeнчиндамба ах ширээ засан хоол, цай, амттанаар дайлан эрү...
28/09/2026

TDM x Talk Series #4

Клубийн гишүүдийн 4 дэх ярилцлагыг СМ Ч.Рeнчиндамба ах ширээ засан хоол, цай, амттанаар дайлан эрүүл мэндийн нөлөөлөл, өөрийн туршлагаас үндэслэн сонирхолтой ярилцлага хийсэнд талархал илэрхийлье 🤗

Тамирчид зорилготой, төлөвлөгөөтэй бэлтгэл хийх, тэмцээнд оролцохдоо өөрийгөө хянах өөртөө дүгнэлт өгөх замаар тасралтгүй хөгжин өсөх боломжтой.

📝 Төлөвлөлж чадахгүй бол хэмжиж чадахгүй

Мөн ярилцлагын дараа 9 сумны өндөр оноо, багийн бэсрэг зохион байгуулан гоё бэлгээр байлсан Ч.Рeнчиндамба ахдаа дахин маш их баярлалаа🤗👏

9 cумны өндөр оноо: Э.Билгүүнзаяа
Багийн тэмцээний 1-р байр: Б.Баттэмүүжин, Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Мөнхцоож

📣 Амжилтын мэдээ Монголд анх удаа зохион байгуулагдсан Софт дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнд манай клубээс 3 б...
20/09/2026

📣 Амжилтын мэдээ

Монголд анх удаа зохион байгуулагдсан Софт дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнд манай клубээс 3 баг өрсөлдөж, Л.Ганзориг, А.Нарангэрэл, Э.Билгүүнзаяа нарын баг 3-р байранд шалгарлаа. Баяр хүргэе ээ.

#ТДМ

Клубийн чансаа  #8Тэмүүлэл дартс мастерс клубийн 2026 оны 9-р сарын Чансааны оноо олгох тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 11 ...
16/09/2026

Клубийн чансаа #8

Тэмүүлэл дартс мастерс клубийн 2026 оны 9-р сарын Чансааны оноо олгох тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 11 тамирчин оролцов.

Эрэгтэй:
1-р байр Б.Батдорж
2-р байр Т.Пүрэвсүрэн
3-р байр Г.Тэргэл

Эмэгтэй:
1-р байр Э.Сайнзаяа ОУХМ
2-р байр С.Өсөхбаяр ДМ
3-р байр Д.Цэнгэлмаа ДМ

🎯Эрэгтэй: Өндөр гараа П.Цэдэндамба 158-ын гараа, Цөөн сум П.Баярбат 12 сум, 180 оноог Б.Батдорж 9 удаа авав.

🎯Эмэгтэй: Өндөр гараа А.Мөнгөнчимэг 110-ын гараа, Цөөн сум Э.Сайнзаяа 16 сум

Чансаандаа идэвхтэй оролцсон нийт тамирчдадаа баярлалаа.

#ТДМ

TDM x Talk Series  #3Энэ удаагийн ярилцлагаар ОУХМ Н.Одончимэг ТДМ клубийн түүхэн замналыг ярьж, сонирхолтой ярилцлага х...
10/09/2026

TDM x Talk Series #3

Энэ удаагийн ярилцлагаар ОУХМ Н.Одончимэг ТДМ клубийн түүхэн замналыг ярьж, сонирхолтой ярилцлага хийсэнд талархал илэрхийлье 🤗

📢 “Клубийн гишүүд маань дартсын спортоор дамжуулан өөрийгөө сорих, шинэ зүйл сурах, ур чадвараа ахиулахын зэрэгцээ нэг нэгэндээ урам өгч, дэмжиж, хамтдаа хөгжих зарчмыг эрхэмлэн ажиллаж байна. Өнөөдөр “Тэмүүлэл Дартс Мастерс” клуб нь зөвхөн дартс тоглодог хүмүүсийн нэгдэл бус, нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр нэгдсэн нөхөрсөг хамт олон болон төлөвшиж байна. Бидний амжилтын үндэс бол томоос том зорилго бус, өдөр бүрийн жижиг хичээл зүтгэл, зөв хандлага, тууштай тэмүүлэл юм.
Энгийн зүйлээс амжилт эхэлдэг.
Зөв санаанаас зөв үйл эхэлдэг.
Тэмүүллээс амжилт төрдөг" 🥰

Ярилцлагын дараа багахан бооцоотой бэсрэг тэмцээн зохиож, бооцоогоо Л.Ганзориг, Ч.Алтангэрэл 2-тоо өглөө. Азийн тур болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье 💪

#ТДМ

📣 Амжилтын мэдээ Манай клубийн залуус Прайм дартс академиас зохион байгуулж буй “WDF Team 4 vs 4”тэмцээнд амжилттай орол...
03/09/2026

📣 Амжилтын мэдээ

Манай клубийн залуус Прайм дартс академиас зохион байгуулж буй “WDF Team 4 vs 4”тэмцээнд амжилттай оролцож байна.

Тэмцээн-1 (2026.06.06)
• Эрэгтэй баг - Тэргүүн байр

Тэмцээн-2 (2026.08.29)
• Эрэгтэй баг - Тэргүүн байр
• Эмэгтэй баг - Тэргүүн байр

Тус тэмцээний хувьд жилийн турш үргэлжилж нийлбэр оноогоор тэргүүлсэн клуб цомын эзэн болох юм.

Залуусдаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье 😍

#ТДМ

29/08/2026

Feel the moment 😁

TDM x Talk Series  #2ТДМ клубийн гишүүддээ зориулсан 2 дахь удаагийн сургалт, мэдээллийн цаг болж өнгөрлөө.💬 Хувиа хичээ...
27/08/2026

TDM x Talk Series #2

ТДМ клубийн гишүүддээ зориулсан 2 дахь удаагийн сургалт, мэдээллийн цаг болж өнгөрлөө.

💬 Хувиа хичээсэн хандлагаас бүх зовлон эхэлдэг🙏Бусдыг бодсон хандлагаас бүх аз жаргал төрдөг🤗

Энэ удаагийн зочиноор ОУХМ А.Нарангэрэл уригдаж Emotional intelligence, Ethic, Compassion /Сэтгэл хөдлөлөө таних, удирдах, ёс зүй, энэрэх сэтгэл гэсэн маш сайхан сэдвүүдээр клубийн гишүүддээ ярилцлага хийлээ. Маш их баярлалаа😇 ажилд нь амжилт хүсьe💪

Амьсгал, Тайвшир, Бусдыг энэр🎯

Ярилцлагын дараа багийн бэсрэг тэмцээн зохион байгуулав. Бэсрэгт түрүүлсэн Э.Сайнзаяа, Н.Нямбаяр, Б.Мөнхбаярын багт баяр хүргэe👏

TDM x Talk Series  #1ТДМ клуб гишүүддээ зориулсан дотоод сургалт, уулзалтыг зохион байгуулж эхэллээ 🤗🤗🤗💯 Бид дартс тогло...
26/08/2026

TDM x Talk Series #1

ТДМ клуб гишүүддээ зориулсан дотоод сургалт, уулзалтыг зохион байгуулж эхэллээ 🤗🤗🤗

💯 Бид дартс тоглож байгаа нь хамгийн САЙХАН🥰

Гүйцэтгэх захирлын урилгыг хүлээн авч эхний ярилцлагыг хийсэн Б.Эрхэмбаяр /Дартсын Баяраа/-даа маш их баярлалаа 🤗
Цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсьe. Бэсрэг тэмцээнийг байлсан Эрхэмбаяртаа дахин баярлалаа❤️

Зургаар оруулсан хэсэгт байгаа асуултанд хүн бүр хариулаад үзээрэй🎯😇

ТДМ клубийн 2026 оны 08-р сарын Чансаа олгох тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 13 тамирчин оролцов.Эрэгтэй:1-р байр Л.Ганзори...
23/08/2026

ТДМ клубийн 2026 оны 08-р сарын Чансаа олгох тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 13 тамирчин оролцов.

Эрэгтэй:
1-р байр Л.Ганзориг ОУХМ
2-р байр Ч.Алтангэрэл
3-байр А.Нарангэрэл ОУХМ
4-р байр Д.Ууганбаяр

Эмэгтэй:
1-р байр Э.Сайнзаяа ОУХМ
2-р байр Д.Цэнгэлмаа ДМ
3-байр Н.Одончимэг ОУХМ
4-р байр Ш.Эрдэнэтуяа ДМ нар шалгарлаа.

🎯Эрэгтэй: Өндөр гараа П.Баярбат 153-н гараа, цөөн сум Л.Ганзориг 11 сум, 180 оноо: Л.Ганзориг 12 удаа, Ч.Алтангэрэл 7 удаа, Г.Тэргэл 6 удаа, Б.Манлайбаатар, Н.Нямбаяр 4 удаа

🎯Эмэгтэй: Өндөр гараа Э.Сайнзаяа 156-н гараа, цөөн сум Ш.Эрдэнэтуяа 14 сум, 180 оноо: Э.Сайнзаяа, Д.Цэнгэлмаа, Б.Цэнгэл нар 2 удаа, Н.Баярмаа 1 удаа

Энэхүү өдөр
🎯Б.Манлайбаатар 3-р зэрэг
🎯Б.Цэнгэл 2-р зэрэг
Үнэмлэхээ гардан авлаа. Баяр хүргэж🤗👏👏👏спортын өндөр амжилт хүсьe🥰

Address

Хангай хотхоны зүүн талд Shine спорт төвийн B1 давхарт
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ТДМ ДАРТС КЛУБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category