04/08/2026
IFBB Pro League-ээс БНСУ-ын Инчон хотын Paradise City-д зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!
Instagram: MBFF_official
04/08/2026
IFBB Pro League-ээс БНСУ-ын Инчон хотын Paradise City-д зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!
25/07/2026
ТӨРИЙН ДЭЭД “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар спортын салбарын хөгжил, бодибилдинг, фитнессийн спортыг хөгжүүлэх, спортын олон нийтийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь өндөрөөр үнэлэн отгон мистер Б.Идэрмөнхийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон-гоор шагналаа.
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олон төрийн дээд “Алтан гадас” одон хүртсэн танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, спортын салбарын хөгжил дэвшлийн төлөөх үйл хэрэг нь улам өргөжин тэлж, өндөр амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
23/07/2026
БНХАУ-д болж өндөрлөсөн Olympia Amateur China тэмцээнд тамирчин Б. Алтанцэцэг open G бикини ангилалд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. МБФХ
23/07/2026
БНХАУ-д болж өндөрлөсөн Olympia Amateur China тэмцээнд тамирчин Ц.Цэцэглэн бикини ангилалд амжилттай оролцож 🥉хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
МБФХ
22/07/2026
Тайваны Кaohsiung хотноо болж өндөрлөсөн IFBB Pro-League PRO CARD олгох тэмцээнд тамирчин А.Баатар амжилттай оролцож 🥈мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
МБФХ
17/07/2026
Эрхэм хүндэт МБФХ-ны гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, дэмжигчид та бүхнийг энэ 7 дугаар сарын 19-ний Ням гарагт 12:00 цагт болох САКСУС Sport Complex-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Зүүн 4 зам, Сансарын Баянцээлийн зүүн талд байрлах 1,500 м² талбайтай Саксус Sport Complex.
Тулгар төрийн 2235,
Их Монгол Улс байгуулагдсаны 820,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээн мандуулсны 115,
Ардын хувьсгалын 105 жилийн ой
Нүүдлийн ухаан, үндэстний дархлааг
зүрхэндээ тээж
Наадмын тэнгэрт төрийн сүлдээ
мандуулж
Морьдын төвөргөөнөөр дэлхийг донсолгох
Монгол түмэн минь сайхан наадаарай. 🌿 Элбэг дэлбэг, жаргалтай сайхан наадаж, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ дурсамж дүүрэн баярлаарай. 🇲🇳🇲🇳🇲🇳
Хөдөө явсан хойгуур холбоо барьж чадсангүй гээд Ерөнхийлөгчийн Тамгын газраас МБФХ-нд хүргүүлсэн болно.
* Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл,
* Ази тивийн мөнгө,
* УАШТ алт, хүрэл медаль, хөдөлмөрийн хүндэт медаль,
* Төрийн дээд Алтан гадас одонт
Балтав овогтой Хүсэлтүвшин нь 2026/07/01-ны өдрийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 94-р зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-оор шагнагдав.
Тулгар төрийн 2235,
Их Монгол Улс байгуулагдсаны 820,
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115,
Ардын хувьсгалын 105 жилийн ой, Монголын бодибилдинг фитнесийн холбооны үүсгэн байгуулагдсан 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндчилгээ нийт тамирчдадаа дэвшүүлье
Нийт Монголын тамирчид минь сайхан наадаарай🇲🇳