30/08/2024
Паралимпын наадмын усан спортын төрөлд анх удаа Монгол Улсаас оролцсон Х.Номуун S6 ангилалд 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 47.77 секундийн амжилтаар улсын дээд амжилтыг шинэчиллээ.
Тэр өмнө нь ДАШТ-д 51 секундээр дээд амжилт тогтоож байсан юм. Тэгвэл энэ удаа гараандаа VII байр эзэллээ.
17 настай түүний хувьд паралимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас оролцож буй анхны тамирчин бөгөөд багадаа нуруу нугасны хорт хавдартай гэж оношлогдсон ч өвчнөө даван туулж өнөөдрийн амжилтыг гаргасан байна.
Хүн хүссэн зүйлээ хийж, тууштай байвал амжилт гаргах боломж үргэлж байдгийг Х.Номуун өөрөөрөө үлгэрлэн харуулахыг зорьжээ.
27/07/2024
27/07/2024
27/07/2024
27/07/2024
06/07/2024
04/06/2024