08/05/2026
Золиосгүй амжилт гэж үгүй.
Тамирчин хүн өдөрт багадаа 2 цагийн эрчимтэй бэлтгэл хийдэг. Цус харвах хэмжээний өндөр даралт, ачаалал авч, бие махбодоо байнга сорьдог. Эд эрхтэн, бодисын солилцооноос эхлээд бүх зүйл өөрчлөгдөнө. Гэмтэж бэртэх эрсдэл үргэлж дагалдана. Формоо хадгалах, жин хасах, хувийн зардлаараа гадаад тэмцээнд оролцох, очоод эхний тойрогтоо дэлхийн шилдгүүдтэй таарч ялагдах үе ч бий.
Мөн сэтгэл зүйн хувьд үргэлж өндөр түвшинд өөрийгөө авч явах шаардлагатай. Жирийн хүнээс хэд дахин илүү шим тэжээлтэй хооллож, дэглэмтэй амьдрах хэрэгтэй болдог. Улсын шигшээ багийн тамирчин биш л бол урсах зардлын ихэнхийг өөрөө даадаг.
“Яагаад ингэж өөрийгөө зовоодог юм бэ?” гэж хүмүүс асуудаг.
Учир нь энэ бол тэдний мөрөөдөл. Сонгосон зам. Нэг насны бахархал, амьдрал нь юм.
Өнөөдөр бор зүрхээрээ зүтгэж яваа мянга мянган залуус бий. Тэд хэзээ ч амар байгаагүй ч ихэнхдээ гомдоллодоггүй. Харин ч тэсвэр хатуужил, ёс суртахуун, хүмүүжил суусан жинхэнэ хүмүүс болж төлөвшдөг.
Тиймээс би тамирчин хүнийг хүндэлдэг, хайрладаг, бүтээдэг. Copy MUGT G.Mandakhnaran