Сүүлийн бүжиг Ranoldo vs Messi

Сүүлийн бүжиг Ranoldo vs Messi

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүүлийн бүжиг Ranoldo vs Messi, Sports League, Сансар, Ulaanbaatar.

07/07/2026

#Ганган хээнцэр #Роналдо минь...
Ганган төрхөө хэзээ ч алдаагүй 7 дугаар минь.
Ядуурал, гансрал, хоосролыг сөрөн босож, дэлхийн оргилд хүрсэн түүхийг чинь мэддэг болохоор...
Зоригтой, омголон, ялалтын төлөө хэзээ ч бууж өгөөгүй тоглолтыг чинь харж өссөн болохоор...
Нүдэнд чинь нулимс цийлэгнэхийг хараад өөрийн эрхгүй хамт уйлчихлаа.
Тийм ээ, чи хийх ёстой бүхнээ хийсэн. Чи хөлбөмбөгт бүхнээ зориулсан. Чи сая сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө өчүүхэн ч өргүй.
Бидэнд мөрөөдөл, урам зориг, тэмцэх итгэл, хэзээ ч бууж өгч болохгүй гэсэн сургамжийг үлдээсэн.
Last Dance.
Thank you, CR7. 🐐🇵🇹❤️

06/07/2026

Испанийн улаан бухнууд
Европын Бразилчуудын эсрэг

Испанийн улаан бухнууд гэгддэг
Ялагдашгүй Армаада...

Тэдний өмнө өнөөдөр
Европын Бразилчууд хэмээн алдаршсан
Португалчууд зогсоно.

Нэг талд нь
Төгс дамжуулалт, тэвчээр, дэг журам.

Нөгөө талд нь
Авьяас, уран гоёл, хүсэл мөрөөдөл.

Энэ бол зүгээр нэг тоглолт биш.

Энэ бол
Улаан бухны омог
Далайн эргийн самнүүр тулсан шөнө.

Хичээл зүтгэл туууштай байдлын #Хаан
Криштиану Роналдо,

Ирээдүйн #Хаан хэмээн нэрлэгдэж буй
Ламин Ямал.

Хоёр үеийн мөргөлдөөн.

Хоёр өөр философийн тулаан.

90 минутын дараа

Нэг нь түүхээ үргэлжлүүлнэ.

Нөгөө нь шинэ түүхээ эхлүүлнэ.

06/07/2026

Гудамж ба Гүрэн

Франц – Парагвай (1:0)

Ногоон талбайн голд
Нэгэн шөнө хоёр өөр ертөнц мөргөлдөв.

Нэг талд нь
Гудамжнаас төрсөн Парагвай,
Шороотой бөмбөг өшиглөж өссөн
Ширүүн зүрхтэй хөвгүүд.

Нөгөө талд нь
Франц —
Мэргэжлийн хөлбөмбөгийн их сургууль,
Тооцоо, тактик, тэвчээр гурваар
Талбайг хэмжиж тоглодог гүрэн.

Парагвай бөмбөг авах бүрдээ
Гудамжны булан шиг давчуу зайд
Хоёрыг хуурч,
Гуравтай мөргөлдөж,
Дөрөв дэхийн өмнө ч
Айсангүй.

Тэдэнд тансаг систем байгаагүй.
Гэхдээ
Тэмцэх зүрх байсан.

Тэдэнд гялалзсан нэрс цөөн байсан.
Гэхдээ
Галтай нүд олон байсан.

Франц харин яараагүй.
Тэд бөмбөгийг
Хаан ширээ шиг тайван эзэмшиж,
Алхам бүрээ
Алдаа гаргахгүйгээр тооцож байлаа.

Парагвай довтлоход
Франц ухарсангүй.
Франц довтлоход
Парагвай бөхийсөнгүй.

Энэ тоглолт
Зүгээр нэг 90 минут биш байв.

Энэ бол
Гудамжны зориг
Мэргэжлийн сахилга баттай
Мөргөлдсөн шөнө байлаа.

Минут өнгөрөх тусам
Парагвайн хөл хүндэрч,
Францын тэвчээр улам хүйтэн болов.

Тэгээд нэг агшин...

Нэг алдаа...
Нэг зай...
Нэг дамжуулалт...
Нэг цохилт...

Тор хөдөллөө.

Франц гоолдлоо.

Тэр гоол
Орилоон биш,
Хүйтэн шийтгэл шиг байв.

Гудамжны хөлбөмбөг
Сэтгэлээрээ зүтгэсэн ч
Мэргэжлийн хөлбөмбөг
Мөчийг алдалгүй ашиглав.

Парагвай бууж өгсөнгүй.
Шархтай арслан шиг дайрч,
Сүүлчийн шүгэл хүртэл
Сэтгэлээ талбайд үлдээв.

Гэвч энэ шөнө
Зориг хангалттай байсангүй.
Зүрх хүрэлцсэн ч
Зай алдсан ганцхан мөч
Хувь заяаг шийдлээ.

Эцсийн шүгэл дуугарахад
Парагвай ялагдсан ч
Нүүрээ нуусангүй.

Учир нь тэд
Гудамжны нэр төрөөр тоглосон.

Франц ялсан ч
Хөөрч дэвэрсэнгүй.

Учир нь тэд
Мэргэжлийн хөлбөмбөгийн хуулиар ялсан.

Гудамжны гал
Гүрний тооцоонд сөхөрлөө.

Парагвай зүрхээрээ тоглосон.
Франц ухаанаараа хожлоо.

Энэ шөнө
Хөлбөмбөгийн бурхад
Гудамжны мөрөөдлийг хайрласан ч
Ялалтыг мэргэжлийн хөлбөмбөгт өглөө.

06/07/2026

#Сүүлчийн бүжиг

Бразил – Норвеги (1:2)

Ногоон талбайд
Нар хүртэл чимээгүй мандлаа.
Нэг талд нь таван одтой Бразил,
Нөгөө талд нь мөсөн уулсын орон Норвеги.

Нэг талд нь бүжиг,
Нөгөө талд нь хүч.

Нэг талд нь Неймар,
Нөгөө талд нь Халланд

---

Эхний шүгэл дуугарахад
Дэлхий тэр чигтээ Бразилын хэмнэлээр амьсгалав.

Шар өмсгөлүүд бөмбөгийг
Хөгжим мэт дамжуулж,
Ногоон талбайг самбаагаар урлав.

Неймар бөмбөгийг хүлээн авах бүрдээ
Хоёрыг хуурч,
Гуравыг аргалж,
Дөрөв дэхийг эргүүлэн бүжиглүүлж байлаа.

"Энэ чинь өнөөх Неймар..."
гэж дэлхий дахин шивнэнэ.

Гэвч...

Хөлбөмбөг заримдаа
Хамгийн сайхан бүжгийг ч шагнадаггүй юм.

---

Бразил довтолсоор...

Дахиад довтолсоор...

Хаалгачийг сорьсоор...

Гэвч Норвегийн хамгаалалт
Хад асга шиг хөдөлсөнгүй.

Минутууд урссаар...

Итгэл ч бас урссаар...

---

Хоёрдугаар үе эхлэхэд
Салхи хүртэл өөр өнгөөр үлээв.

Норвеги ганцхан боломжийг
Амьдрал шиг нандигнан хадгалжээ.

Нэг дамжуулалт...

Нэг хурд...

Нэг цохилт...

Тор доргив.

Бразилын мөрөөдөл анх удаа чичирлээ.

---

Гэвч Самбагийн орон
Хэзээ ч тийм амархан бууж өгдөггүй.

Неймар дахин бөмбөгөө авлаа.

Нүдэнд нь айдас биш,
Харин "би чадна" гэсэн гал асаж байв.

Тэр дахин хуурлаа.

Дахин бүжиглэлээ.

Дахин боломж бүтээлээ.

Гэвч аз
Өнөөдөр өөр өмсгөл сонгожээ.

---

Тэгтэл...

Норвеги дахин дайрлаа.

Хүйтэн салхи шиг.

Чимээгүй.

Гэвч үхлийн аюултай.

Дахин нэг цохилт...

Дахин нэг тор...

2:0.

Тэр мөчид
Бразилын сая сая хөгжөөн дэмжигч
Нэгэн зэрэг чимээгүй болов.

---

Тоглолтын төгсгөл...

Нэмэлт цаг...

Неймарын нүдэнд
Ялагдлын нулимс биш,
Тэмцлийн оч үлджээ.

Тэр торгуулийн цохилтын өмнө зогсов.

Бөмбөгөө үнслээ.

Амьсгаагаа түгжив.

Цохилоо.

Тор хөдөллөө.

2:1.

Тэр гоол ялалт авчраагүй.

Гэхдээ домгийн нэр төрийг аварсан.

---

Эцсийн шүгэл...

Нэг талд баярын нулимс.

Нөгөө талд сүүлчийн бүжгийн гуниг.

Неймар өвдөг сөхрөв.

Ногоон талбайг алгадахад

Дэлхий даяар сая сая хүн
Дотроо нэг л үгийг давтан хэлжээ.

"Баярлалаа..."

---

Хичээгээд...

Хичээгээд...

Хэмжээ хязгаар нь дутлаа.

Хорьж болдоггүй

Хонгор залуу насандаа

Хоёрыг хуурч,

Гуравыг аргалж,

Бөмбөгтэй хамт бүжиглэж явсан

Тэр шидтэн...

Өнөөдөр ч ид шидээ үзүүлсэн.

Гэвч

Хөлбөмбөгийн бурхад

Энэ шөнө

Норвегийн талд байлаа.

---

Сүүлчийн бүжиг өндөрлөсөн ч

Сэтгэлд үлдэх домог хэзээ ч өндөрлөдөггүй.

Учир нь

Нэр нь Неймар.

Тэр бол зүгээр нэг хөлбөмбөгчин биш.

Тэр бол

Бөмбөгтэй хамт бүжиглэж чаддаг

Сүүлчийн шидтэн байлаа.

06/07/2026

#Гурван арслангийн архираан Энэ тоглолтийн үйл явц бүрийг шүлэглэн бичив 😄 таалан уншцгаана уу

Англи – Мексик (3:2)

Хөл бөмбөрцөг эргэх агшин,
Хорвоо тэр чигтээ амьсгаа даран чагнав.
Нэг талд нь омголон Мексик,
Нөгөө талд нь гурван арслан.
Талбай ногоон биш,
Түүх бичих цагаан хуудас байлаа.

Эхний шүгэл дуугарахад
Эзэн тэнгэр хүртэл чимээгүй болов.
Бөмбөг нэгээс нөгөөд дамжиж,
Бүлээн салхи шиг довтолгоо урсаж,
Зүрхний цохилт секундтэй уралдан,
Зуун сая хүний итгэл нэгэн бөмбөгөнд шингэв.

Мексик эхэлж омогшив.
Улаан далбаа намирч,
Түмэн хөгжөөн нэгэн зэрэг оргилов.
Арслангуудын үүрэнд
Анхны шархыг үлдээхэд
Талбай тэр чигтээ доргив.

Гэвч арслан
Анхны шархаар сөхөрдөггүй юм.
Нүдэнд нь гал асаж,
Нуруунд нь омог хуримтлагдан,
Алхам бүр нь
Буцах замгүй дайчны алхаа байлаа.

Хагас цаг өнгөрөхөд
Хөлс нь бороо шиг асгарч,
Хөл бүр нь чулуу мэт хүндэрсэн ч
Сэтгэл нь ганхсангүй.
Ялагдал гэдэг үг
Тэдний толь бичигт байгаагүй.

Хоёрдугаар үе эхлэхэд
Салхи хүртэл чигээ өөрчилжээ.
Бөмбөг Английн талд
Илбэдүүлсэн мэт эргэлдэж,
Мексикийн хамгаалалт
Мөч мөчөөрөө хагарч эхлэв.

Тэгтэл...

Нэгэн залуу
Тэнгэрээс буусан мэт тодорлоо.

Жүд Беллингем.

Түүний хөлд очсон бөмбөг
Айдсыг биш итгэлийг тээж байлаа.
Нэг хөдөлгөөн...
Нэг хууралт...
Нэг цохилт...

Тор доргив.

Арслангууд архирлаа.

Тэр зөвхөн гоол оруулаагүй.
Тэр Английн зүрхийг дахин цохилуулсан.
Тэр ялалтад итгэх итгэлийг
Дахин асаасан.

Мексик бууж өгсөнгүй.
Гал шиг дайрч,
Далайн давалгаа шиг шахаж,
Сүүлчийн амьсгал хүртлээ тэмцэв.

Харин Англи
Өөрийн түүхийг санасан байлаа.

Дахин нэг довтолгоо...
Дахин нэг боломж...
Дахин нэг архираан...

Гурав дахь бөмбөг торыг үнсэв.

Талбай тэр чигтээ
Цагаан баярын дуугаар дүүрэв.

Мексикийн сүүлчийн дайралт
Найдварыг дахин асаав.
Тэд дахин нэг гоол орууллаа.

3:2.

Үлдсэн мөч бүхэн
Нэгэн зуун шиг урт санагдав.
Шүүгчийн шүгэл хэзээ дуугарахыг
Хоёр багийн хөгжөөн дэмжигчид
Өөр өөрөөр хүлээж байлаа.

Эцэст нь...

Шүгэл эгшиглэв.

Нэг талд баярын нулимс,
Нөгөө талд гунигийн дусал.

Хичээгээд... хичээгээд...
Хэмжээ хязгаар нь дутлаа.

Хэнэггүй гурван арслангийн өмнө
Халуун зүрх ганцаараа хүрсэнгүй.

Гэвч энэ шөнө
Авьяас нь л ялсангүй,
Хүсэл нь л ялсангүй,

Хамгийн хүнд мөчид
Багийн сэтгэл,
Туршлага,
Тэвчээр гурав нийлж яллаа.

Тэр бүхний голд

Жүд Беллингем байлаа.

Бурханаас заяасан
Хосгүй авьяас мэт гэрэлтэж,
Талбайг өөрийн тайз болгон,
Ялалтыг Английн талд авчирсан
Тэр шөнө...

Гурван арслан
Дахин архирсан юм.

04/07/2026

Үнсгэлжингийн үлгэр дууслаа. Харин хааны домог үргэлжилсээр...
Нэг гоол. Хоёр гоолын дамжуулалт.
Нас бол ердөө тоо гэдгийг дахин нэг удаа харууллаа. Зарим нь түүнийг дууссан гэж бодсон. Харин Лео өнөөдөр хариултаа талбай дээр үлдээв.
Тэр хашгирч маргалдсангүй. Зүгээр л бөмбөгөөрөө ярьсан.

Авьяас бол зөвхөн эхлэл. Харин хөдөлмөр, тэвчээр, сахилга бат, хэзээ ч бууж өгдөггүй сэтгэл л хүнийг оргилд хүргэдгийг чи батлан харуулсан.

Миний хувьд чи зүгээр нэг бөмбөг өшиглөдөг хөлбөмбөгчин биш.

Чи бол өдөр бүр өчигдрийн өөрийгөө ялж чаддаг хүний амьд жишээ. Даруу зан, уйгагүй хөдөлмөр, итгэл найдвар, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг.

Цаг хугацаа өнгөрнө. Шинэ одод төрнө. Гэвч хүүхэд насны минь баатар, амьдралын минь урам зориг болсон Лео Месси хэзээ ч солигдохгүй.

Чи зөвхөн хөлбөмбөгийн түүхэнд биш, сая сая хүний зүрх сэтгэлд мөнх үлдэх домог юм.

Gracias, Leo. 🐐🇦🇷

03/07/2026

Luka Modric ⚽🔥

03/07/2026

#Хорватын жанжин #Модричийн сүүлчийн бүжиг

Зарим тоглолтод ялсан нь л түүхэнд үлддэг. Харин зарим тоглолтод ялагдсан баг нь хүртэл хүмүүсийн зүрхэнд мөнхөрдөг. Португал, Хорватын энэ тулаан яг тийм байлаа.

Хорватын ахлагч, домогт хагас хамгаалагч Luka Modrić энэ үдэш талбай дээр бүхнээ зориуллаа. Тэр зөвхөн бөмбөгөө дамжуулаагүй, харин олон жилийн турш хуримтлуулсан туршлага, тэмцэгч зан, эх орныхоо төлөөх сэтгэлээ бүхэлд нь үлдээсэн юм.

Тоглолтын төгсгөлд Хорват Португалыг өөрийн торгуулийн талбайд шахаж, дахин дахин довтолсон ч хувь тавилан тэдний талд байсангүй. VAR-ын шийдвэрүүд, азгүй мөчүүд ээлжилсээр, Португал 2:1-ийн ялалтыг хамгаалан үлдэж, дараагийн шатанд шалгарлаа.

Гэвч энэ зөвхөн ялагчийн тухай биш байлаа.

Энэ бол Хорватын алтан үеийн бэлгэ тэмдэг болсон Лука Модричийн дэлхийн аваргын тайзан дээрх сүүлчийн бүжиг байсан байж мэднэ. Түүний нүдэнд харагдсан хүсэл тэмүүлэл, сүүлчийн шүгэл дуугарах хүртэлх тэмцэл нь сая сая хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд үүрд үлдэх дурсамж болж үлдлээ.

Хөлбөмбөг заримдаа зөвхөн ялалт биш. Хөлбөмбөг бол үнэнч байдал, нэр төр, салах ёс, дурсамж юм.

Баярлалаа, жанжин Модрич. Чиний сүүлчийн бүжиг ялагдлаар өндөрлөсөн ч хөлбөмбөгийн түүхэнд ялалт шиг мөнх үлдэнэ.

29/06/2026

Японы хөлбөмбөгийн хамгийн том ялгарах зүйл бол хамтын тоглолт юм. Тэд бусад том багууд шиг нэг супер од дээр тулгуурладаггүй.
Гол онцлогууд:
100% сахилга бат
Тоглогч бүр байрлалаа маш сайн барина.
Хэн ч хувиа хичээж тоглодоггүй.
Хамтын прессинг
Бөмбөгөө алдмагц бүх баг зэрэг шахалт хийдэг.
Өрсөлдөгчид тайван дамжуулалт хийх боломж бараг олгодоггүй.
Маш хурдан шилжилт
Хамгаалалтаас довтолгоонд 2–3 дамжуулалтаар шилжинэ.
Сөрөг довтолгоо нь маш аюултай.
90+ минутын тэсвэр
Япончуудын гүйлтийн хэмжээ дэлхийн шилдэг багуудын нэг.
Тоглолтын төгсгөл хүртэл эрч хүч нь бараг буурдаггүй.
Тактикийн уян хатан байдал
Хүчтэй багтай хамгаалж, боломж гармагц цохилт өгнө.
Сул багтай бол өөрсдөө бөмбөг эзэмшиж тоглож чаддаг.
Тиймээс Японыг хүмүүс "Самурай сэтгэлгээтэй баг" гэж ярьдаг. Од тоглогчоос илүү 11 тоглогч нэг хүн шиг хөдөлдөг нь тэдний хамгийн том давуу тал.
Хэрэв өнөөдөр Бразил энэ хамтын прессингийг эвдэж чадахгүй бол Япон сөрөг довтолгоогоор гоол хийх бүрэн боломжтой. Иймээс олон хүн энэ тоглолтыг ДАШТ-ий хамгийн сонирхолтой хасагдах шатны тоглолтуудын нэг гэж үзэж байна.
Бразил өөрөө тухгүй байгаа дээр Япон тэднийг бүр “амьсгаа авах зайгүй” болгоно.
Японы төлөвлөгөө бараг ийм байна:
“Neymar-д бөмбөг ирэхээс өмнө шах.
Rodrygo/Raphinha эргэхээс өмнө хаа.
Casemiro, Bruno хоёрт тайван дамжуулалт битгий өг.”
Бразилд хамгийн аюултай зүйл нь Японы: прессинг + хурдтай сөрөг довтолгоо + 90 минутын гүйлт.
Хэрвээ Бразил эхний 20–30 минутанд гоол хийж чадахгүй бол улам бухимдана. Тэгээд Япон яг тэр үед нь “самурай цохилт” хийнэ дээ 😂

28/06/2026
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Сансар
Ulaanbaatar
1234