15/05/2026
Байт харвааны спортын Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Дагвадорж төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат багш" цол хүртлээ.
Ц.Дагвадорж нь байт харвааны спортоор 1970 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд Монгол Улсын дээд амжилтыг 17 удаа шинэчлэн тогтоосон. “Монреал-1976”, “Москва-1980” Олимпын наадмууд, тив, дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн манай шилдэг харваач юм.
Тэрээр АУДэС-д микробиологийн багшаар ажиллахын сацуу өөрөө байт харвааны спортоор хичээллэж, 1973-1984 онуудад АУДэС-д байт харвааны секц, дугуйланг хичээллүүлэн ОУХМ-4, Спортын мастер-12, зэрэгтэй нийт 184 тамирчдыг төрүүлсэн шилдэг дасгалжуулагч юм. Түүний шавь нарын дотроос ОУХМ Ц.Базарсүрэн, ОУХМ Ж.Нарантуяа, ОУХМ М.Мядаг, ОУХМ Ж.Гэрэлхуяг, СМ Д.Оюунцэцэг, Д.Болд, Б.Гэрэлтуяа, Б.Лхагвасүрэн, Ю.Ганзориг нарыг онцлон дурьдаж болно.
Өдгөө Ц.Дагвадорж багш маань профессор цолтой, "Ач” АУИС-д багшаар ажиллаж байна.
Монголын байт харваачдын эгнээнээс Эрүүл мэндийн салбарт, түүний дотор Эмч нарыг бэлтгэх олон жилийн нөр их хөдөлмөрөө төр засаг, эх орондоо үнэлүүлж Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндэт алдрыг хүртсэн Цэрэндоржийн Дагвадорж багш-дасгалжуулагч- тамирчиндаа Монголын байт харвааны холбооны нийт гишүүдийнхээ өмнөөс аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж халуун баяр хүргэе.
09/05/2026
Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Монголын байт харвааны холбооны гишүүн клубууд идэвхитэй оролцож байт харвааны "Дайчин чанар, тэсвэрийн талбар-360" талбайн баруун талаар шар хуайс тарьлаа. Мод тарих энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлье.
03/05/2026
МБХХ, МАСТЕРУУДЫН УАШТ 2026 ШИГШЭЭ ХАРВААНЫ ДҮН
Багш дасгалжуулагч Арсэд овогтой Жавзмаагийн нэрэмжит "ЭЭЖ БАГШ", Монголын Байт Харвааны холбооны Мастеруудын 6 дахь удаагийн заалны УАШТ амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн тэмцээн хөшгөө хаалаа.
03/05/2026
МАСТЕРУУДЫН УАШТ 2026 ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Багш дасгалжуулагч Арсэд овогтой Жавзмаагийн нэрэмжит "ЭЭЖ БАГШ", Монголын Байт Харвааны холбооны Мастеруудын 6 дахь удаагийн заалны УАШТ амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн тэмцээн хөшгөө хаалаа.
03/05/2026
БАГИЙН МЕДАЛЫН ХАРВАА, МАСТЕРУУДЫН УАШТ 2026
Багш дасгалжуулагч Арсэд овогтой Жавзмаагийн нэрэмжит "ЭЭЖ БАГШ", Монголын Байт Харвааны холбооны Мастеруудын 6 дахь удаагийн заалны УАШТ-ийн Компаунд шигшээ харваанууд явагдаж байна.
03/05/2026
БАГИЙН МЕДАЛЫН ХАРВАА, МАСТЕРУУДЫН УАШТ 2026
Багш дасгалжуулагч Арсэд овогтой Жавзмаагийн нэрэмжит "ЭЭЖ БАГШ", Монголын Байт Харвааны холбооны Мастеруудын 6 дахь удаагийн заалны УАШТ-ийн багийн медалын харваанууд явагдаж байна.
03/05/2026
МБХХ, МАСТЕРУУДЫН ЗААЛНЫ УАШТ-2026 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Багш дасгалжуулагч Арсэд овогтой Жавзмаагийн нэрэмжит "ЭЭЖ БАГШ", Монголын Байт Харвааны холбооны Мастеруудын 6 дахь удаагийн заалны УАШТ эхэллээ. Тус тэмцээнд МБХХ-ны "Мастеруудын зөвлөл" болон "МУИС Биеийн тамирын тэнхим"-ийн удирдлагууд оролцож А.Жавзмаа багшид хүндэтгэл үзүүлэв.
Мөн МБХХ-ны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа тамирчиддаа амжилт хүсэн үг хэлж, А.Жавзмаа багшийн шавь нар багшдаа хүндэтгэл үзүүллээ.
03/05/2026
БАЙТ ХАРВААНЫ МАСТЕРУУДЫН УАШТ 2026, УРЬДЧИЛСАН ХАРВААНЫ ДҮН
- КОМПАУНД ЭРЭГТЭЙ
- КОМПАУНД ЭМЭГТЭЙ
03/05/2026
БАЙТ ХАРВААНЫ МАСТЕРУУДЫН УАШТ 2026, УРЬДЧИЛСАН ХАРВААНЫ ДҮН
- РЕКУРВ 30 ЭМЭГТЭЙ
- РЕКУРВ 40 ЭМЭГТЭЙ
- РЕКУРВ 50 ЭМЭГТЭЙ
- РЕКУРВ 60 ЭМЭГТЭЙ
03/05/2026
БАЙТ ХАРВААНЫ МАСТЕРУУДЫН УАШТ 2026, УРЬДЧИЛСАН ХАРВААНЫ ДҮН
- РЕКУРВ 40 ЭРЭГТЭЙ
- РЕКУРВ 60 ЭРЭГТЭЙ