Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб

Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб

Share

'Үлэмж Шандаст' жүдо бөхийн клуб нь Жүдо бөхөөр хичээллэх сохирхолтой хүн бүрт нээлттэй байх болно.

Photos from Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб's post 20/05/2026

Жүдо бөхийн өсвөр үеийн тамирчдын
2026 оны Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээн Буянт ухаа спортын ордонд явагдаж байна.
Энэ жилийн тэмцээнд 89 байгууллагын хөвгүүд 1366, охид 772 буюу нийт 2138 тамирчид
3 насны ангилалд 3 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Нийт оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье.

Photos from Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб's post 08/05/2026
Photos from Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб's post 08/05/2026

"Үлэмж Шандаст" Клуб нь Жүдо бөх болон Чөлөөт бөхийн дугуйландаа элсэлт авна.
Өглөөний бэлтгэл 08-10 цагт
Өдрийн бэлтгэл 15-17 цагт орно.

Photos from Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб's post 05/04/2026

💥Хүүхэд тэмцээнээс медаль авахгүй байсан ч оролцох нь яагаад маш чухал вэ?
Олон эцэг эхчүүд хүүхдээ тэмцээнд оруулахдаа “Медаль авах болов уу?”, “Хожих болов уу?” гэж хамгийн түрүүнд боддог. Энэ бол мэдээж ойлгомжтой зүйл. Гэхдээ хүүхдийн спортод тэмцээний хамгийн том үнэ цэнэ нь дан ганц гялалзсан медаль байдаггүй.

💢Орчин үеийн спортын сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, заримдаа медальгүй буцсан тэмцээнүүд л хүүхдэд хамгийн том сургамж, амьдралын чухал дадлуудыг суулгаж өгдөг байна. Яагаад гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задалж харцгаая.

1. Тэмцээн бол бодит туршлагын талбар 🏟️
Бэлтгэл дээр сурсан зүйлээ хүүхэд тэмцээний талбай дээр л жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Шүүгчийн дохио, үзэгчдийн уур амьсгал, онооны дарамт зэрэг нь бэлтгэлээс тэс өөр орчныг бүрдүүлдэг. Бэлтгэл дээр маш сайн барилддаг хүүхэд ч тэмцээн дээр сандарч, алдаа гаргах нь хэвийн үзэгдэл. Харин энэ мэдрэмжтэйгээ нүүр тулж, бага багаар давж сурсан хүүхэд дараагийн удаа илүү тайван, барилддаг болно.

2. Ялагдал хүүхдийг сэтгэл зүйн хувьд "дархлаатай" болгодог 🛡️
Амьдрал дээр хүүхэд үргэлж түрүүлж, үргэлж ялж явахгүй. Станфордын Их Сургуулийн судлаачдын баталсан "Өсөлтийн сэтгэлгээ" (Growth Mindset) онолоор, ялагдлыг зөвөөр хүлээж авах нь хүүхдийн тэсвэр хатуужлыг (Resilience) хамгийн сайн хөгжүүлдэг байна. Өнөөдөр медаль аваагүй хүүхэд:

Яагаад хожигдсоноо ойлгож сурна.

Өөрийгөө бусадтай биш, өчигдрийн өөртэйгөө харьцуулж сурна.

"Би чаддаггүй" биш, "Би юун дээр илүү сайжрах хэрэгтэй вэ?" гэж бодож эхэлдэг.
Энэ хандлага нь зөвхөн спортод биш, ирээдүйн ажил амьдралд нь маш том давуу тал болдог.
4. Өөртөө итгэх итгэл аажмаар суудаг ✨
Зарим хүүхэд анхны тэмцээндээ маш их сандарч, бүр дэвжээнд гарахаасаа айдаг. Гэхдээ дараалсан тэмцээнүүдийн үр дүнд:

"Би ч бас чаддаг юм байна."

"Би өмнөхөөсөө айх нь багасжээ." гэх мэт эерэг дотоод ярианууд бий болж эхэлдэг.
Ийм жижиг өөрчлөлтүүд л өөртөө итгэх итгэлийн суурь болдог бөгөөд хүүхэд дотроо асар том дотоод ялалт байгуулсан байх боломжтой.

5. Зорилготой бэлтгэл хийх шалтгаан болдог 🥋🥋🥋
Тэмцээнд оролцсон хүүхэд дараагийн бэлтгэлээ маш тодорхой ойлголттойгоор хийдэг. Өөрөөр хэлбэл, тэмцээн бол зүгээр нэг өрсөлдөөн биш, дараагийн өсөлтийн чиглэлийг зааж өгдөг "толь" юм.

6. Медаль бол ганц хэмжүүр биш 🏆
Зарим хүүхдийн хувьд энгэртээ зүүх медаль нь ялалт байдаг бол зарим хүүхдийн жинхэнэ ялалт нь:
7. Зөвхөн тамирчин биш, хүн болж төлөвшдөг 🌱
Спорт хүүхдэд зөвхөн техник заадаггүй. Сахилга бат, хариуцлага, тэвчээр, бусдыг хүндлэх, дарамттай үед өөрийгөө удирдах зэрэг чадваруудыг давхар суулгадаг. Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академийн (AAP) тайланд дурдсанаар, спортоор тууштай хичээллэсэн хүүхдүүд насанд хүрсэн хойноо стресс даван туулах чадвар хамаагүй өндөр байдаг аж.

💡 Эцэст нь…
Хүүхэд бүр тэмцээн болгонд медаль авах албагүй. Гэхдээ тэмцээн болгоноос туршлага, хатуужил, өөртөө итгэх итгэл, багийн мэдрэмж, өсөх хүслийг өөртөө шингээж авдаг.

Өнөөдөр медальгүй буцсан хүүхэд маргааш илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү тэсвэртэй тамирчин болж эргэн ирдэг. Тиймээс хүүхдийн спортыг зөвхөн медалиар хэмжих биш, "миний хүүхэд хэрхэн өсөж хөгжиж байна вэ?" гэдэг өнцгөөс харах нь хамгийн чухал юм. 🥋🥋💥

Photos from Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб's post 06/03/2026

2026 оны Хан-Уул дүүргийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 28 байгууллагын 500 гаруй тамирчид жин тус бүрд тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд #ҮЛЭМЖШАНДАСТКЛУБ
1.Бага нас 46кг Ц.Энхбаяр🥈
2.Дунд нас 38кг Х.Дархантөгс🥉
З.Дунд нас 50кг П.Даваадаш🥉
4.Бага нас 46кг Н.Энхмөнх 5 байр
5.Бага нас 38кг Э.Энхтөр 5 байр
6.Дунд нас 46кг Н.Энхтүвшин 5 байрнд шалгарлаа. 💥💥💯 Хүүхдүүддээ дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье❤️👏👏 Дэмжиж тусалсан эцэг, эхчүүддээ баярлалаа💢🙂🤍

24/02/2026

❤️❤️

01/09/2025

Бүх багш сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Хичээгээрэй💪💪👏

03/06/2025

бяцханууд

Photos from Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб's post 16/04/2025

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖЮҮЖИЦҮГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2025 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Тэмцээнд нийт 29 байгууллагын 115 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Энэхүү тэмцээн нь Монголын Хүүхдийн Спортын VIII наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм. Манай клубээс
🥇🥇
🥈🥈🥈🥈
🥉🥉🥉 амжилттай оролцсон хүүхдүүддээ баяр хүргэж дараа дараагийн тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.👏👏🫶

23/02/2025

Өнөөдөр Үлэмж Шандаст Жүдо Бөхийн Клуб -ийн дараах тамирчин хүүхдүүд ногоон бүсний шалгалтаа амжилттай өгч бүсээ гардан авлаа.💥💥💯 Цаашдын бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаан, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.👏👏👏 🥋🥋🥋 #ХамтынХүчАмжилт

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Нисэхийн байрны буудлын баруун талд ЗААН заал
Ulaanbaatar