07/06/2024
Сүүлийн үед маш олон байгууллага, албан газар, сургуулиуд, бусад спортын холбоодууд спортын өдөрлөг дээрээ Корнхолыг оруулж байгаа. Уяир нь Корнхол бол үнэхээр хүртээмжтэй спорт юм.
Дүрэмийг нь орууллаа.
25/01/2024
АХ, ДҮҮСИЙН ХОС АЛТ
Корнхолын хоёр дахь удаагийн УАШТ "Буянт-Ухаа" спорт ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд 70 гаруй тамирчин үндсэн дөрвөн төрөлд өрсөлдөж, медальтнуудаа тодруулав.
Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд төрсөн ах, дүүс болох Х.Хишигбат, Х.Цацрал нар түрүүлсэн нь энэ тэмцээний гол онцлог байлаа.
Х.Хишигбат өнгөрсөн жил анхны УАШТ-д мөн түрүүлсэн бөгөөд энэ жил дүүгээ корнхолын спортод "уруу татаж" оруулаад хамтдаа алт зүүв.
Х.Хишигбат багийн төрөлд Ц.Оюунжаргалын хамт мөн түрүүлж, энэ УАШТ-ий гол дүрээр тодорсон юм. Тус багийн ноднингийн УАШТ-д үзүүрлэсэн амжилтаа мөн ахиулжээ.
Түүнчлэн эмэгтэй багийн тэмцээнд өнгөрсөн жилийн хүрэл медалийн эзэн "Теодор" баг түрүүллээ.
УАШТ-ий дүн
Эрэгтэй ганцаарчилсан:
1.Х.Хишигбат
2.М.Батбилэг
3.Э.Баттөмөр
Эмэгтэй ганцаарчилсан:
1.Х.Цацрал
2.С.Түмэнжаргал
3.А.Өлзийбуян
Эрэгтэй баг:
1.Winners (Х.Хишигбат/Ц.Оюунжаргал)
2.АСЕ (М.Норовцэнд/Б.Мөнх-Эрдэнэ)
3.Эрдэнэт үйлдвэр (Б.Баянмөнх/Б.Золбоо)
Эмэгтэй баг:
1.Теодор (Ч.Пүрэвнамжил/Т.Пүрэвсүрэн)
2.Queens (С.Түмэнжаргал/Х.Цацрал)
3.Госсип ЖР (Б.Булган/Г.Болоржаргал
#холбоодыннэгдсэнулсынаваргашалгаруулахтэмцээн
25/01/2024
Корнхолын хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Дэмжин ажилласан UNC болон оролцсон тамирчид, шүүгчид, сайн дурынхандаа баярлалаа.
Тэмцээний мэдээллийг удахгүй оруулна. ✌️
24/01/2024
За маргааш уулзацгаая!
Тэмцээнд оролцогчиддоо амжилт хүсье!
Жич: Өглөө 09:00-10:00 цагийн хооронд тэмцээний техникийн зөвлөгөөн болон бусад зохион байгуулалтын ажил явагдана.
/ заалны пүүз, кеттэй ирэхээ мартуузай/
ХОЛБООДЫН НЭГДСЭН УАШТ-2024
🗓️Тэмцээний 7 дахь өдрийн хуваарь
Буянт- Ухаа Спортын Ордон" ТӨҮГ -д
Монголын Корнхолын холбоо /Mongolian Co****le Association
Mongolian "Uukhai" Skateboarding Association
Монголын Байт Харвааны Холбоо - Mongolian Archery Association - УАШТ үргэлжилнэ.
UG Palace-д
Mongolian Billiards Association - УАШТ явагдана.
Техник спортын төв& Technical Sports center-д
Монголын Буудлага Спортын Холбоо/Mongolian Shooting Sport Federation
Оролцож буй бүх баг тамирчдадаа амжилт хүсье! 🔥
Powered by PickPack - Limitless Logistics
Ивээн тэтгэгч |
• Steppe Link Holding
• UNC | 1xBet Charity foundation
Хамтрагч |
• shoppy.mn
• Сэвгэр брэнд - Sevger
• Od Print / Од Принт
• R I N E
• MPM Oil Mongolia
UNC | 1xBet Charity foundation
UNC Холбоодыг Дэмжих Хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан. Холбоодын Нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэ хүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.
Your sport, your choice, our motivation!
#холбоодыннэгдсэнулсынаваргашалгаруулахтэмцээн
23/01/2024
Оройн мэнд.
Тэмцээн болоход 2 хоног үлдлээ.
Тэмцээниий оролцогчид маань Буянт-Ухаа спортын ордонд ирэхдээ заалны пүүз, кет болон биед эвтэйхэн хувцаслан ирэхийг нөхөрсөгөөр зөвлөж байна.
1/25–ны Пүрэв гарагт өглөө 09:00-10:00 цагт тэмцээнд оролцогчдийн нэгдсэн техникийн зөвлөгөөн болон тэмцээний талбай засах ажил хийгдэнэ.
10:00 цагт тэмцээн эхэлнэ.
22/01/2024
Тэмцээний бүртгэл маргаашийн 15:00 цаг хүртэл сунгагдлаа.
Холбоодын Нэгдсэн УАШТ / Unified National Championships-ийн Корнхолын УАШТ-ний цахим бүртгэлээс хоцорсон, бүртгүүлж амжаагүй хүмүүс ихээр хандаж байгаа тул манайхаас тавьсан хүсэлтийн дагуу маргааш буюу 1-р сарын 23-ны 15:00 цаг хүртэл цахим бүртгэлийг идэвхижүүлсэн байна. Амжиж бүртгүүлээрэй.
Корнхолын тэмцээн 2024 оны 1-р сарын 25-ны Пүрэв гарагт өглөө 09:00 цагт БУСО-нд эхэлнэ.
19/01/2024
Холбоодын Нэгдсэн УАШТ / Unified National Championships -ийн нээлт.
Манай корнхолын төрөл 1/25-ны Пүрэв гарагт өглөө 09:00-15:00 цагт Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.