Дөт зам

Дөт зам

Share

Амжилтад хөтлөх мэдлэг
Айсуй замыг дөтлөг

Амжилтад дөтлөх хэрэгцээт бүх л төрлийн мэдээллээр өдөр бүр урагшилах болно.

Дэм дэмэндээ, дээс эрчиндээ ...

Facebook, Iphone мэдлэг, Орчин үеийн дэвшилт, ажлын үр бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөө

Загвар тренд, бүгдийг нэг дороос . . .

Амьдрал таны бодсон шиг тийм ч хэцүү биш

02/03/2022

Утсан дээрээ татаад дуртай үедээ сонсдог 100 ном авч оюун ухаандаа хөрөнгө оруулаарай.

16/08/2020
Photos 24/11/2015

Би өнөөдөр өчигдөр байснаасаа илүү ухаан муутай байгаа эрийн талаар нэг их бодоод байдаггүй .
- Aбрахам Линколн

Photos 15/11/2015

Маргаашийг тань эрчтэй эхлүүлэх унтахаасаа өмнө хийх 5 зүйл

Бизнес эрхлэгч байх нь бүтээлчээр ажиллахыг шаарддаг. Гэвч илүү их шаардлагатай зүйл бол ухаалаг ажиллах нь чухал. Мундаг бизнес эрхлэгчид цаг хугацаа бол хязгаартай бас үнэ цэнэтэй гэдгийг мэддэг. Иймээс цаг хугацаанд олгогдож буй үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дараахь 5 зүйлийг унтахаасаа өмнө амжуулж сурцгаая.

1. Календараа хар

Төлөвлөхгүй бол бүтэлгүйтлийг төлөвлөж байна гэсэн үг гэдэг үг байдаг. Та календараа нэг харсанаар маргааш ямар зүйл таныг байгааг урьдчилан харж маргаашдаа өөрийгөө боломжтой болно. Ингэж маргаашдаа бэлтгэснээр таны сэтгэл тайвширч олон зүйлд сатаарахгүй тайван амрах бөгөөд өглөөг илүү ахицтай эхлэх юм.

2. Бэлтгэлийнхээ цүнхийг бэлтгэ

Өглөө гүйдэг эсвэл нохойгоо салхилуулдаг ч байж болох юм.Тэгвэл өглөө босохдоо эдгээрт зориулж хэрэглэлүүдээ бэлтгэж болох юм.
Магадгүй та бэлтгэл хийдэггүй байж болно. Тэгвэл өглөө өмсөх хувцсаа бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ бэлтгэл хийдэггүй бол идэвхитэй бизнес эрхлэгчид эрүүл чийрэг бие бялдар хэзээд хэрэгтэй гэдгийг санаж яваарай.

3. Утсаа унтраа

Нойр бол амжилттай бизнес эрхлэгчийн эрүүл амьдралд амин чухал хэсэг юм. Календараа шалгаад хувцсаа бэлтгэчихсаэн бол утасныхаа сүлжээг эсвэл дууг хаагаад магадгүй унтраах нь таны нойрыг тасалдуулахгүй бөгөөд нойр хэрвээ ямар нэг байдлаар тасалдсан бол та бүрэн амарч чадахгүйн зэрэгцээ таны ажиллах чадварыг удаашруулдаг. Тиймээс нойроо та тасалдуулж болох бүх зүйлээс сэргийлж чаддаг бол та амжилтад дахин нэг алхам ойрхон байна.

4. Тэмдэглэл хөтөл

Энэ нь бүх зүйлээ нурш гэсэн үг биш бөгөөд таны тухайн өдрийн талаархи ололт амжилт алдаа оноог дэнсэлсэн дүгнэлт болон тухайн өдөртөө талархсан зүйлийнхээ талаар, тэмдэглэлт үйл явдлаа бичиж явах нь таныг амьдралынхаа нэг өдрийг илүү сайжруулах боломжоор хангах болно. Үүндээ уйтгартай эсвэл онцын биш зүйлсээ бичихгүй байх нь илүү дээр. Үүнийгээ унтахын өмнөх бясалгал гэж ойлгож болох юм.

5. Жинхэнэ ном унш

Таны нойроо сайн авахдаа хийж чадах эцсийн зүйл бол чанартай ном унших юм. Та харин ямар ном бэ гэдгээ сонгох хэрэгтэй. Унтахын өмнө ном унших нь унтах үйл явцад шилжих хамгийн оновчтой зүйлийн нэг юм. Мөн ингэх нь таныг утасны тод гэрэл болон электрон бүтээгдэхүүнээс хол байлгана. Учир нь утас болон таблет дээр юм унших нь таны нүдэнд ачаалал үүсгэх төдийгүй нойронд нөлөөлдөг болох нь нотлогдсон байна.

Photos 14/11/2015
Photos 14/11/2015

Амжилтанд хүрдэг хүмүүсийн даван туулдаг 7 даваа

Зарим хүмүүс давшгүй том даваатай тулгараад байхад амжилтад хүрдэг хүмүүс тэр давааг хэрхэн даван туулдаг нь хэн бүхэнд сонирхолтой санагдах байх. Хамгийн энгийн жишээ нь тэд асуудлыг давшгүй даваа гэж харахын оронд өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хардаг байх нь.

Ийм хүмүүс шиг бодол санаатай байх нь тийм ч амархан зүйл биш бөгөөд дараахь 7 зүйлийг амжилтад хөтлөх арга зам гэж судлаачид үзэж байна.

1. Нас

Амжилтанд хүрэгч хүмүүс өөрийнхөө насыг хийх гэж байгаа зүйлдээ ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэдэг бөгөөд нас бол зүгээр тоо гэж үздэг байна. Зарим хүн өөрийгөө хэт залуу гэж үздэг бол зарим хүн өөрийгөө хэт хөгшин гэж хойш нь тавьдаг. Дашрамд хэлэхэд таны амжилт таны өөртөө итгэх итгэлээс хамаардаг болохоос таны насаар тодорхойлогддоггүй гэдгийн нэгэн тод жишээ бол өдгөө 35 настай канадын ерөнхий сайд Жастин Трудеау юм. Магадгүй хэн нэгэн таниас илүү туршлагатай хүн эсвэл хэн ч бай таныг тэрийг чи хийх болоогүй , тэрийг чи чадахгүй гэсэн үг та сонссон бол сэтгэлээр унах тохиолдол гарсан байж болох. Гэтэл амжилттай хүмүүс эдгээр яриаг тоодоггүй бөгөөд тэд өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдөн алдсан ч алдаанаасаа суралцан амжилтад хүрнэ гэдэгтээ бат итгэсэн байдаг байна.

2. Бусдын юу гэж бодох

Хүн өөрийн тааламжтай байдал болон өөртөө сэтгэл хангалуун байдлаа бусадтай харьцуулах үед өөрийнхөө хувь тавиланг эзэмших чадвараа алдаж эхэлдэг байна. Бусад хүн миний талаар хэрхэн бодох бол гэсэн бодлоо хүн өөрөө захирч чадахгүй үед өөрийн амжилтыг бусдынхтай харьцуулахын зэрэгцээ бусдын бодлыг өөрийн бодолтой хутгахад хүргэдэг байна. Энэ нь таныг төөрөгдүүлж таны бодлууд өөрөөсөө бус бусдын бодолтой нэгдэн эндээсээ улбаатай шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг байна. Харин амжилтад хүрдэг хүмүүс бусдын юу гэж бодох дээр анхаарлаа хандуулах нь цаг болон энергийн гарз гэж үздэг байна. Тэд ямар нэг хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх үед өөр хэн нэгний утгагүй яриаг зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг.

3. Хортой хүмүүс

Дээр хэлсэнчлэн таныг хүрээлсэн маш олон сөрөг нөлөөлөгчид байдаг бөгөөд та өөрийнхөө ихэнхи цагийг хамт өнгөрөөдөг 5 хүний дундаж хэмээн тодорхойлогддог байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийг сайн бодолцож сонгох нь амжилтын гол түлхүүрийн нэг төдийгүй амжилтад хүрдэг хүмүүс таныг амьдралдаа аль болох сөрөг нөлөө их үзүүлдэг хүмүүсээс хол байлгахыг хичээх хэрэгтэй байна. Амжилтад хүрдэг хүмүүс агуу хүмүүс таны потенциалаа бүрэн дайчлах хэмжээнд хүргэж чадна гэдэгт итгэдэг бөгөөд тэдгээрээр өөрийгөө хүрээлүүлдэг байна.
Мөн таныг хортой хүмүүсээс хол байхыг зөвлөж байна.

4. Айдас

Та айдсаасаа болоод өөрийгөө битгий хойш нь тат хэмээн тэд зөвлөж байна. Учир нь айдас бол ирж болох аюулаас сэргийлэхэд ашиглаж болох хэрэглүүр болохоос хийх гэж буй зүйлээсээ хульчийж ухрана гэсэн үг биш юм. Өөртөө тохиолдож болох хамгийн таагүй зүйл юу вэ? гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ихэнхи хүн үхэл гэж бодох байх. Гэтэл үхэл хараахан биш бөгөөд таньд тохиолдож болох хамгийн таагүй зүйл бол өөрийгөө дотроо үхүүлэх явдал юм

5. Сөрөг хандлага

Бид бүгд л ижилхэн 24 цаг гэдэг баялагтай. Гэтэл бидний амьдрал харилцан адилгүй байна хэмээн хүмүүс гомдоллодог. Харин амжилттай хүмүүс энэ цагийг ашигладаг бол гомдоллодог хүмүүс энэ цагийг зүгээр үрэн таран хийдэг. Ямар нэг зүйл болохыг нь хүлээж суудаг бол амжилтад хүрдэг хүмүүс өөрийн ухаан бодолдоо үүсгэсэн ирээдүйгээ бүтээж ирж буй алдаанаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ бэрхшээлүүдийг даван туулж үргэлж урагшилсаар байдаг. Мэдээж та өөрийгөө оюун бодолдоо сөрөг хандлагаар бэрхшээлийг даван туулах чадваргүйдээ итгэн сөрөг хүмүүстэй хамт гомдоллож эсвэл өөрөөсөө ичиж үлдсэн амьдралаа өнгөрөөж болно. Гэвч манай цахим хуудсын зүгээс таныг амьдралынхаа эзэн нь байгаасай гэж хүсч байна.

6. Өнгөрсөн эсвэл ирээдүй

Яг л айдас гэдэг шиг өнгөрсөн болоод ирээдүй бол таны тархиндаа үүсгэж байдаг бүтээгдэхүүнүүд юм. Ямар ч их гэм нүгэл байлаа гээд өнгөрснийг өөрчилж чадахгүй шиг хичнээн их хэмжээний түгшил байлаа гээд ирээдүйг өөрчилж чадахгүй. Тэгэхээр амжилтад хүрдэг хүмүүс эдгээрийг мэддэг төдийгүй тэд яг одоо гэдэг цаг үед амьдардаг. Хэрвээ таны оюун ухаан хаа нэгтээ яваад байвал өөрийнхөө потенциалыг бүрэн дайчлана гэдэг нь үлгэр мэт зүйл болон хувирч бодит байдлыг бүрэн дүүрэн ойлгох чадвараа алдаж эхэлдэг.

Одоо байгаа цаг үедээ амьдрахын тулд таньд 2 зүйл хэрэгтэй.

1) Өнгөрснөө хүлээн зөвшөөр. Ингэхгүй бол хэзээ ч өнгөрсөн таныг орхихгүй төдийгүй ирээдүйг бүтээхгүй. Амжилтад хүрдэг хүмүүс өнгөрснөө хаа хол явснаа харахын тулд хардаг байна.

2) Ирээдүйг бодит биш гэдгийг нь хүлээн зөвшөөр. Мөн өөртөө ямар нэгэн хүлээлт битгий үүсгэ. Учир нь сан аа зовно гэдэг нь одоо болон ирээдүйд ямар ч байдаггүй зүйл юм.

Санаа зовно гэдэг бол өргүй байж төлөхийг хэлж байгаа юм хэмээн Марк Твайн хэлсэн байдаг.

7. Дэлхийн аж байдал

Мэдээ харъя. Дэлхий дээр янз бүрийн иргэний дайн, үймээн самуун, банк дампуурлаа гэх мэт тоо томшгүй дэлхий удахгүй сүйрч байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр зүйлс өдөр тутам тохиолдож байгаа. Гэтэл амжилтад хүрдэг хүмүүс өөртөө хэрэгцээгүй мэдээлэлд огтхон ч анхаарал хандуулахыг хүсдэггүй байна. Учир нь тэд өөрсдийн өөрчилж чадах зүйлд анхаарлаа хандуулж энергиэ төвлөрүүлдэг байна. Тэдний анхаарал өөрсдийн болон тэднийг эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүсийн амьдралыг би өдөр бүр хэрхэн сайжруулж чадах вэ гэдэг дээр их төвлөрдөг. Учир нь энэ бяцхан алхмууд л дэлхийг болон бидний амьдралыг илүү дээр болгодог.

Бүгдийг нэгтгэн дүгнэвэл Таны амжилт гэдэг бол таны оюун ухаанаар удирдуулдаг зүйл юм. Сахилга бат болон сайн төвлөрч чадсанаар энэхүү 7 асуудал таны амьдралд дахин төвөг учруулахааргүй болж та өөрийн бүрэн бүтэн потенциалиа шавхан амжилтад хөтлөх урам зориг өдөр бүр таныг дүүргэж байг.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar
16092