Хөл бөмбөг дэлхийн хаан спорт.
0809
24/08/2020
2019-2020 оны аваргуудын лигийн аварга баг Байерн Мюнхен❤️👏🏆.
17/08/2020
😔🙏😢
Бидний дотны анд, хөл бөмбөгийн тоглогч, Алдарын дайчид багийн ахлагч Мөнхбатын Ганбат зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Алдарын дайчид багийн төлөө 8 жил хүчин зүтгэсэн түүний хичээл зүтгэл, удирдах чадвар, нөхөрсөг, баг хамт олноо гэсэн зан чанар бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Түүний гэр бүл, найз нөхдөд Монголын нийт хөлбөмбөгчид, багш дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. 🙏🙏🙏
МХБХ долоо хоногийн хугацаанд бүх тоглолтын өмнө түүний гэр бүлийн уй гашууг хуваалцаж, хүндэтгэл үзүүлэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
13/08/2020
Гэж байна шүү цаанчин🤨😆
Ювентус баг Криштиану Роналдугийн 28 сая Еврогийн цалингаас салахын тулд түүнийг Барселона баг руу явуулах санал тавьжээ.
02/04/2020
Энэ их сайхан зураг байна.😍
01/04/2020
Баярын мэнд бүгдэнд нь😍👏
29/03/2020
Дахиж битгий л хойшлоосой😔🤗
20/03/2020
4.30 хүртэл хойшиллоо.
⚠️ ШУУРХАЙ МЭДЭЭ!
Английн Премьер лигээс дөнгөж сая мэдэгдэл гаргаж лигийн тоглолтуудаа 4-р сарын 30 хүртэл дахин хойшлуулж байгаагаа зарлалаа. 😢
20/03/2020
🤗
ҮЗЭГЧДЭДЭЭ ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ
SPS телевизийн үзэгчдэдээ захидал хүрэх өдрийн мэнд дэвшүүлье. Коронавирусын халдварын улмаас дотоодод болон дэлхий дахинаа явагдахаар төлөвлөгдөж байсан олон тэмцээн хойшлогдож, цуцлагдсаар байна. Америкийн мэргэжлийн болон мэргэжлийн бус спортын тэмцээнүүд 8 долоо хоног зохиогдох боломжгүй болсон бол, Европ тивд болох байсан хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби, авто спорт, теннис, уран гулгалт гээд олон улсын чанартай тэмцээнүүд 3, 4-р саруудад явагдахгүй гэдгээ зарлалаа.
Спортын 24 цагийн төрөлжсөн сувгийн хувьд энэхүү онцгой нөхцөл байдалд үзэгчдэдээ дараах контент, нэвтрүүлгийг үзүүлэхээр бэлдлээ. SPS World сувгаар NBA-ийн сонгодог тоглолт болон баримтат кинонуудыг 24 цагаар, SPS Classic сувгаар Премьер лигийн түүхэн болон ховор тоглолт, теле сэтгүүлийг 24 цагаар тус тус англи хэл дээр үзүүлнэ.
SPS Prime, SPS National, SPS Fight сувгуудаар өөрийн эх хэл дээр нэвтрүүлгүүдээ шинээр бэлтгэн хүргэсээр байх болно. Бид тамирчдын хувийн амьдрал, дуулиантай үйл явдал, ашиг орлого, тэдний хийдэг бизнес гээд талбайн гадуур “тэд хэн юм бэ” гэдгийг энэ хугацаанд илүү харуулахыг зорих болно. Мөн 7 жилийн хугацаанд манай телевизээр шууд дамжуулсан сонгодог тоглолтуудаа тоймлон үзүүлэхээр зэхлээ. Та бүхнийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Үргэлж бидэнтэй хамт байдаг үзэгч танд баярлалаа.
Хүндэтгэсэн,
SPS телевизийн Ерөнхий продюсер Б.Ялалт
“WE ARE SPORT”
19/01/2020
Үнхээр сайхан тоглолт болж дууслаа.👐😱
Click here to claim your Sponsored Listing.
Location
Website
Address
Ulaanbaatar
0809