28/08/2026
🏀 STARS BASKETBALL CLUB — ШИНЭ УЛИРЛЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! 🔥
Старс сагсан бөмбөгийн клубын 2026–2027 оны шинэ улирлын элсэлт эхэллээ! 🏀⭐️
📍 Хавай заал — БҮРТГЭЛ АВЧ БАЙНА
📍 Novel заал — БҮРТГЭЛ АВЧ БАЙНА
⏳ Тун удахгүй:
📍 Сэлбэ сургууль
📍 Яармаг салбар
дээр шинэ элсэлтээ авч эхэлнэ.
Хүүхэд бүрийг нас, түвшинд нь тохирсон сургалтаар хөгжүүлж, сагсан бөмбөгийн ур чадвар, сахилга бат, багаар ажиллах чадварыг төлөвшүүлнэ. 💪🏀
⭐ STARS — Ирээдүйн оддыг өнөөдрөөс бэлдэнэ.
💳 БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХ МЭДЭЭЛЭЛ
🏦 Хүлээн авагч банк: Хаан Банк
👤 Хүлээн авагч: Шаравжамцстарс сан
💳 Данс: 5431478436
🔢 IBAN: 27000500
📝 Гүйлгээний утга:
Бүртгүүлэх салбар + Нэр + Нас + Утасны дугаар
27/08/2026
Нэр: О. Дөлгөөн.
Нас: 20
Биеийн өндөр: 1м92см.
Тоглолтын байрлал: 2,3.
1. Сүүлийн 2 жил тоглосон баг:
🏀u18 насны Монгол Улсын шигшээ баг
🏀М Хөгжлийн лигт 1 жил,
🏀Дээд лигт 1 жил ТЛЖ баг,
🏀АНУ-д Flyght Academy, Flyght багт тоглосон.
Мөн М Хөгжлийн лигт тоглож байхдаа хэд, хэдэн тоглолтонд 40 оноо авч, сайн тоглолтыг үзүүлж байсан. Хөдөлмөрч, дайчин тоглолттой.
О.Дөлгөөн бол АНУ-ын Dayton, ohio-гийн Flyght багт тоглож, олон тоглолтод “Player of the Game” болж байсан. Тэр ухаалаг, өндөр IQ-тай, хамгаалалт сайтай, дамжуулалт маш сайн, гурвын шидэлтийг ч сайн шиддэг. Хурд, athleticism, basketball IQ бүгд байгаа тул Монгол улсын дээд лигийн багт шууд нөлөө үзүүлэх бэлэн болсон залуу тоглогч юм.
О.Дөлгөөндөө амжилт хүсье.
27/08/2026
🇲🇳Mike 🎂Төрсөн өдрийн мэнд хүргэе.
HAPPY BIRTHDAY🎂
photo by: MBA
17/08/2026
Хүүхдүүдийн эрүүл мэндэд тустай, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Next electronics , TCL брэнд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Мөн Stars basketball club-г үүсгэн байгуулсан Ц.Шаравжамц,тамирчин Ш.Энхийн-Од ах шигээ Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан сагсан бөмбөгийн шилдэг тамирчин болохыг хүүхдүүддээ хүсэн ерөөе🇲🇳🏀⛹🏻♂️
Монголын хүүхэд, залуусын мөрөөдөл, хүсэл тэмүүлэл эхлэх шинэ талбай. 🏀🇲🇳
Нэкст Электроникс ХХК болон TCL брэндийн хамтын санаачилгаар бүтсэн, МУГТ Ц.Шаравжамц, Ш.Энхийн-Од нарын нэрэмжит сагсан бөмбөгийн талбайн нээлтийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжин ажилласан Төв цэнгэлдэх хүрээлэн хамт олондоо баярлалаа. 🙏
Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэхүү талбайгаас ирээдүйн олон шилдэг тамирчдын мөрөөдөл эхэлж, Монголын сагсан бөмбөгийн шинэ түүхүүд бичигдэх болтугай. 🏀✨
13/08/2026
Старсынхаан очоорой. Тэмцээн болно.
🔥 Өмнө ба Дараа 🔥
Өмнө нь энгийн байсан талбай өнөөдөр TCL-ийн өнгө төрх шингэсэн, илүү орчин үеийн, эрч хүчтэй спортын орон зай болж өөрчлөгдлөө.
TCL | Inspire Greatness
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд олон шинэ хуудсыг нээсэн Шаравжамцын Энхийн-Одын нэрэмжит сагсан бөмбөгийн талбайн нээлтэд 8 сарын 15-нд хүрэлцэн ирэхийг урьж байна! 🏀🇲🇳
NCAA-ийн I дивизионд дөрвөн жил тоглосон анхны Монгол сагсан бөмбөгчин, NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлж, Монголын хүүхэд залууст дэлхийн сагсан бөмбөгийн том тайз руу хүрэх замыг түүчээлсэн Шаравжамцын Энхийн-Одын нэрэмжит сагсан бөмбөгийн талбай нээлтээ хийх гэж байна.
📅 8-р сарын 15
⏰ 18:00 цагт
📍 Төв цэнгэлдэхийн сагсан бөмбөгийн талбайд
Нээлтийн үеэр хүүхэд, залуус та бүхнийг олон сонирхолтой арга хэмжээ, хөгжөөнт тэмцээн, сагсан бөмбөгийн хөтөлбөрүүд хүлээж байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн бахархал Энхийн-Одтой биечлэн уулзах онцгой боломж та бүхэнд нээлттэй.
Ирээдүйн Энхийн-Одуудын мөрөөдөл эхлэх талбайн нээлтэд хамтдаа уулзацгаая! 🏀🔥