Доунхилл эндуро

Доунхилл эндуро

Share

Downhill_Mongolia_Club

12/08/2026

МОНГОЛЫН ДАУНХИЛЛЫН БАГ ТАМИРЧИД WCC KOREA-ГИЙН MTB СУРГАЛТАД ХАМРАГДАНА

Монголын Дугуйн Холбооноос 2026 оныг “Сургалтын жил” болгон зарласантай холбогдуулан дасгалжуулагч, тамирчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшний сургалт, бэлтгэлд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2026 онд БНСУ дахь UCI World Cycling Centre (WCC) Continental Development Satellite – Korea төвд зохион байгуулагдаж буй сургалтад Монголын Дугуйн Холбооны төлөөлөл гурав дахь удаагаа хамрагдах гэж байна.

Энэ удаагийн MTB сургалт 8 дугаар сарын 12-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсаас:

🇲🇳 Э.Баярбат – Downhill Mongolia клуб болон Монголын даунхиллын шигшээ багийн дасгалжуулагч, Спортын мастер
🇲🇳 Б.Амгалансайхан – тамирчин нар БНСУ-ыг зорьж байна.

Сургалтын хугацаанд баг тамирчид мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдахаас гадна БНСУ-ын дотоодын тэмцээнд оролцож, ур чадвар, өрсөлдөөний туршлагаа нэмэгдүүлэх юм.

UCI-ийн WCC Korea төв нь Азийн орнуудын дасгалжуулагч, тамирчдыг мэргэжлийн сургалт, бэлтгэлийн хөтөлбөрт хамруулж, олон улсын тэмцээний туршлага хуримтлуулах боломж олгодог хөгжлийн төв юм.

DOWNHILL MONGOLIA – ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Downhill Mongolia клубийн баг хамт олон 2020 оноос хойш уулын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож, Монголын даунхиллын спортыг олон улсын тавцанд төлөөлөн өрсөлдөж ирсэн билээ.

Энэ хугацаанд Монголын даунхиллын тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай. 2022 онд БНСУ-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Чингүүн, мөн Энэтхэгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртсэн бөгөөд Г.Чингүүний медаль нь Монголын уулын дугуйн спортын түүхэнд Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль болсон юм.

WCC Korea-гийн сургалтад хамрагдаж буй дасгалжуулагч Э.Баярбат, тамирчин Б.Амгалансайхан нартаа сургалт, бэлтгэл болон тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

05/08/2026

Дархан 88 downhill racing

29/07/2026

нисдиймаа

27/07/2026
27/07/2026

Нийт гишүүдийн 50% нь тайз багадахнээ

Photos from Доунхилл эндуро's post 27/07/2026

🏆 2026 оны 07-р сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын ивээл дор, Auto Oil ХХК нэрэмжит Уулын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээний Downhill (DHI) төрөл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Монголын Дугуйн Холбоо, нийт зохион байгуулагчид, шүүгчид, дасгалжуулагчид, арын албаны хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн тэмцээнийг дэмжин хамтран ажилласан Bike Bazaar Унадаг Дугуйн Хар зах хамт олондоо халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.

багийн тамирчид болон арын албаны хамт олондоо мөн баярлалаа.

Түүнчлэн энэхүү тэмцээнд өөрийгөө сорьж, ур чадвараа дайчлан өрсөлдсөн нийт тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье. 👏🚵

🔥 Удахгүй болох #Дархан88 тэмцээн уралдаанд оролцох нийт тамирчиддаа амжилт хүсье!

#УлсынАварга2026 МонголынДугуйнХолбоо AutoOil BikeBazaar Дархан88

#УлсынАварга2026 #МонголынДугуйнХолбоо #Дархан88

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar