27/08/2026
Хөлбөмбөгийн холбооны ямар ч төлөвлөгөөгүй, хаалттай, мэргэжлийн бус үйл ажиллагаа нь дотоодын клубуудыг сүйрэлд хүргэж байна. Нэгэн жишээ нь "Хангарьд" клуб юм. Тэд олон жилийн түүхтэйгээс гадна сүүлийн жилүүдэд менежментээ эрс сайжруулж, багаа маш шинэлэг, өнгө төрхтэйгөөр хөгжүүлж байсан билээ. Гэтэл холбооны хариуцлагагүй байдлаас болоод цаашид албан ёсны тэмцээн уралдаануудад оролцох боломжгүй болох эрсдэл нүүрлээд байна.
25/08/2026
Холбооноос гаргасан ээлжит мэдэгдлээс…..
….Мөн Монгол дахь хөлбөмбөгийн эерэг хөгжлийг дэмжихэд онцгой хувь нэмэр оруулж буй ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантиногийн оролцоог бид бүрэн өндрөөр үнэлж байна. Энэ ч утгаараа МХБХ нь Жанни Инфантиног ФИФА-гийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохыг бүрэн дэмжиж байгаагаа баталж байна.
Үүний зэрэгцээ, МХБХ-ны байр сууринд нөлөөлөхийг оролдож буй Европын зарим гишүүн холбоодын хандлагыг зогсоохыг шаардаж байна. Манай спортын менежментийн талаар Европ тивийнхэн өөр үзэл бодолтой байж болох ч тэдний санал бодол нь дэлхийн бусад хэсэгт тохирохгүй. Учир нь ФИФА-гийн дэмжлэг ба сэтгэл зүтгэл нь бүгдэд зориулж хөлбөмбөгийг тогтвортой хөгжүүлэх бидний хичээл зүтгэлд нэн чухал юм.
Гэжээ…..
МХБХ-ноос Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (ФИФА) удирдлагуудыг хамгаалж, УЕФА болон бусад холбоод руу чиглэсэн мэдэгдэл хийсэн нь Монголын хөлбөмбөгчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой, бодит байр суурь биш шүү . Холбооны удирдлагууд олон улсын байгууллагуудын санхүүжилт дагасан "улс төр"-ийг дагалдаж, нэг талыг барихаа болих хэрэгтэй . Энэ лайг чинь хөлбөмбөгчид гадаадад очоод үүрнэ шүү!!!
23/08/2026
Ядаж л Дээд лиг маань эхлэх гэж байгаа нь сайн мэдээ юм даа. Гэхдээ цаанаа ямар их төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй, нүд хуурсан шийдвэрүүд явж байгааг хараад дуугүй сууж чадсангүй.
Анх лигээ цуцлаад зөвхөн холбооны цомын тэмцээн хийнэ гээд явж байсан ч багууд болон салбарынхны эсэргүүцлээр арай гэж Дээд лигээ эхлүүлэхээр боллоо. Гэтэл сураг сонсох нээ 10 баг нь эхлээд ганцхан тойрчихоод, хэсэг хуваагдаж дээд 4 нь хоорондоо нэг, доод 6 нь хоорондоо нэг тойроод дуусгах сурагтай. Дээрээс нь Дээд лигээс бусад тэмцээнүүд (Футзалын лиг, 1-р лиг, Сонирхогчид, Холбооны цом г.м) нь бүр явагдахгүй байх өндөр магадлалтай байна.
Ингэж багийн тоо, тойргийг хүчээр танаж лиг нэртэй юм хийж байгаа нь АFC-ийн Challenge League-д оролцох "хамгийн багадаа 12 тоглолт" гэдэг доод зааг стандартыг нь арай гэж аргацааж хангах гэсэн явуургүй арга. Ингэж хэлбэр төдий тэмцээн зохион байгуулж байгаагийн цаад гол зорилго нь ерөөсөө л AFC болон FIFA-гаас орж ирдэг санхүүжилт, төсөл хөтөлбөрийн мөнгөө тасалдуулчихгүй авч байх боломжийг бүрдүүлэх гэсэн ашиг сонирхол. Нэг ёсондоо олон улсын байгууллагын шаардлагыг давах төдий "нүглийн нүдийг гурилаар хуурч", цаг хожсон хэлбэр төдий ажил хийж байна.
Бүхэл бүтэн хөлбөмбөгийн экосистем, бусад лиг, клубүүдийн ирээдүйг хаячихаад, зөвхөн мөнгө болон олон улсын байгууллагын ам амыг таглах төдий ийм төлөвлөгөөгүй ажлаа хэзээ болих вэ? МХХ-ноос дахин шаардаж байна, дотоодын тэмцээнүүдээ бодитой, алсын хараатай, мэргэжлийн түвшинд төлөвлөж явуулаач!
20/08/2026
Манай улсын цаг агаарын нөхцөлд гадаа хөлбөмбөг тоглох боломжтой ердөө 6-хан сар байдаг. Гэтэл энэ богино хугацааны талыг нь буюу бүтэн 3 сарыг ямар ч тоглолтгүй хоосон өнгөрүүлж байна. Ийм ойлгомжгүй байдал нь тамирчдыг бэлтгэлийн ачааллаа тохируулах боломжгүй болгож, улмаар бэртэл гэмтэл авахад шууд нөлөөлж байна. Дээрээс нь тодорхойгүй байдал тамирчдыг тултал нь стрессдүүлж байна. Тамирчид бол робот биш.
Клубүүдийн хувьд ч байдал нэн хүнд байна. Холбооноос шагналын мөнгөө өгдөггүй ч багууд тамирчдын цалин, бэлтгэлийн талбайн түрээс гээд санхүүгийн асар их зардлыг үүрэн байж тамирчдаа байнгын бэлтгэлтэй байлгах гэж хичээж байна.
Нөгөө талдаа, Монголын хөлбөмбөгийн хөгжлийг тасралтгүй хангаж байх ёстой Нэгдүгээр лигийн тамирчид бүтэн жилд ердөө 8-хан тоглолт хийж байна. Уг нь чанартай, тогтвортой Дээд лигтэй болохын тулд хөгжлийн лиг буюу Нэгдүгээр лиг нь хангалттай олон тоглолттой, өрсөлдөөнтэй байх ёстой. Даанч энэ наад захын логикийг Холбоонд ойлгодог хүн нэг ч алга.
Футзалын төрөл ч ялгаагүй ижил хувь тавилантай нүүр туллаа. "AFC-ээс мөнгө өгдөггүй" гэх шалтгаанаар Монголын футзалын спортыг бүр мөсөн хаяж, орхигдуулж байна. Уг нь манай цаг агаарын нөхцөлд футзал бол их хөлбөмбөгөөсөө илүү олон улсад амжилт үзүүлэх өндөр боломжтой спорт байсан юм. Холбооны энэ мэт хариуцлагагүй, алсын хараагүй үйл ажиллагаа Монголын хөлбөмбөгийн ирээдүйг улам ухраасаар байна.
14/08/2026
Холбооны ерөнхийлөгч нь эмэгтэй УИХ-ын гишүүнийг утасдаж, бүдүүлгээр доромжилж, дарамталж байгааг харахад үнэхээр ёс жудаг гэж алга.
Төр, түмний төлөөлөл болсон эмэгтэй УИХ-ын гишүүнд ингэж дээрэнгүй аашилж байгаа хүн эмэгтэй хөлбөмбөгчид, эмэгтэй тамирчидтай маань хэрхэн харилцах бол гэхээс санаа зовж байна. Бодлого ярьж чадахгүй болохоороо доромжлол хэрэглэдэг ийм ёс зүйгүй удирдлагаар Монголын хөлбөмбөгийг удирдуулна гэдэг эмгэнэл.
12/08/2026
Чехээс сайхан мэдээ ирлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын маань довтлогч Г.Төгөлдөр "Адмира Прага"-г 5:0-ээр бут ниргэсэн тоглолтод дубль хийж, багийнхаа ялалтад томоохон хувь нэмэр орууллаа. Тэрээр одоо "Динамо Ческе Будеёвице" багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд байр сууриа бүрэн бэхжүүлж чаджээ.
Уг нь түүний баг талбай дээрх амжилтаараа II лигтээ үлдэх ёстой байсан ч лицензийн асуудлаас болоод III лиг рүү унах харамсалтай шийдвэр гарсан юм. Гэсэн хэдий ч манай довтлогч гарааны эрхээ баттай авч, шинэ улирлыг тун чиг амжилттай эхлүүлээд байна.
11/08/2026
AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд Монголын хоёр баг болох Central Stallions болон ФС Улаанбаатар хоёулаа Тайваний багуудад хожигдож, цааш өрсөлдөх боломжгүй боллоо.
Энэ бол зүгээр нэг тамирчдын ур чадвар эсвэл азгүйтлийн асуудал огт биш. Үүний цаана МХБХ-ны системгүй, хариуцлагагүй бодлогын сөрөг үр дүн шууд гарч байна:
Лигийн тойргийн тоглолтуудыг цуцалж, тоглолтын тоог багасгаснаар манай тамирчид тоглолтын тохироо, форм, бэлтгэлээр олон улсын багуудын түвшинд очиж чадахаа болив.
Өмнөх жилүүдийнх нь шагналын мөнгийг одоог хүртэл олгохгүй байгаагаас болож клубууд санхүүгийн хүнд байдалд орж, чанартай легионер тоглогчид болон тактикийн бэлтгэлд хөрөнгө оруулах боломжгүй болсон.
Дотоодынхоо хөлбөмбөгийг сүйрүүлж, багуудынхаа боломжийг хаачихаад, тивийн хэмжээнд амжилт шаардах нь утгагүй зүйл. МХБХ-ны энэхүү дампуурал Монголын хөлбөмбөгийн ирээдүй, тамирчдын хөлсийг харанхуй руу түгжиж байна!
Өнөөдөр цэнгэлдэхэд очиж баг, тамирчдаа халуун дулаанаар дэмжсэн олон зуун хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Гэвч цаашид дотоодын лиг явагдахгүй байж магадгүй болсон тул ирэх жил монголчууд бид "AFC Challenge League"-д багаа ахин харах боломжгүй болох юм шиг байналээ шүү
07/08/2026
Хөлбөмбөгийн Шившгийн жагсаалт буюу “List of shame “-д Монголын маань нэр орж иржээ
Дэлхийн хөлбөмбөгийн холбоод Инфантиногийн шахааны төслийг эсэргүүцэж, итгэл үзүүлэхээс татгалзаж байхад манай МХБХ араас нь "мэргэн шийдвэр" хэмээн долигонож суусан билээ
06/08/2026
Монголын хөлбөмбөг лиггүй болж байгаа гэсэн шүү. Багууд, тамирчид маань хоорондоо байгуулах гэрээн дээрээ анхаараарай. Гадаад тамирчид авчраад цалин, байрны түрээсэн дээр шатах вий.
Эд насан дээрээ яваа залуу хөлбөмбөгчдөө бодохоор гол харлах юм даа. Боломж нь байвал Лаос, Камбож гэх мэт улсууд руу очиж тоглоорой, Монголын хөлбөмбөг ялагдсан шүү.