Metropool Billiard Club sansar

Metropool Billiard Club sansar

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Metropool Billiard Club sansar, Pool & Billiard Hall, .

19/02/2026

Манайх өнөөдөр хэвийн ажилж байгаа

20/01/2026

Биллиард сонирхогчдын анхааралд !!!
Манай METROPOOL-Сансар дахь салбарын ээлжит тэмцээн явагдахад бэлэн болсон байна.
Тус тэмцээн маань зөвхөн сонирхогчдын дунд болох бөгөөд мэргэжлийн тамирчид болон зэрэгтэй хүмүүс харын өмнөх шаариг хасах болно.
Тэмцээн маань стандарт ширээн дээр явагдах бөгөөд "олон улсын 8 бөмбөгийн дүрмээр" явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80061460 дугаараас лавлаарай.

ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ :
Олон улсын 8 бөмбөгийн дүрэм
Бөмбөгийг гурвалжин хэлбэртэй өрөх ба 1 дугаартай бөмбөг урдаа 8 дугаартай бөмбөг голдоо байна.
Хагалааны дүрэм:
Үүрнээс зөвхөн 1 дугаартай бөмбөгрүү цохиж хагална. Хагалсны дараа 4 болон түүнээс дээш бөмбөг портонд хүрэх ёстой ба хүрээгүй тохиолдолд эсрэг тоглогч хагалалтыг дахин гүйцэтгэнэ.
Цохилтын дүрэм:
Хэрэв хагалсны дараа цагаан бөмбөг орсон тохиолдолд эсрэг тоглогч цагаан бөмбөгийг үүрэнд дурын газраа байршуулан тоглолтыг үргэлжлүүлнэ.
Хагалсны дараа 8 дугаартай бөмбөг орсон тохиолдолд 8 дугаартай бөмбөгийг гаргаж төв цэгт тавин хагалсан тоглогч тоглолтыг үргэлжлүүлнэ.
Хагалсны дараа 1 ба түүнээс дээш бөмбөг орсон тохиолдолд хагалсан тоглогч орсон бөмбөгний өнгө ямар байх нь хамаагүй ширээг нээлттэй гэж үзэн хүссэн өнгийн бөмбөгөө авч тоглолтыг үргэлжлүүлнэ. Хэрэв хагалсны дараа бөмбөг орсон боловч хагалсан тоглогч ямар нэгэн бөмбөг оруулаагүй тохиолдолд эсвэл бөмбөг оруулсан ч алдаа гаргасан бол эсрэг тоглогч ширээг нээлттэй гэж үзэн хүссэн өнгийн бөмбөгөө сонгон тоглолтыг үргэлжлүүлнэ.
Тоглогчид сонгосон өнгийн бөмбөгөө орох нүхийг нь захиалан тоглоно. Сонгосон өнгийн бөмбөгүүдийг оруулж дуусгасаны дараа 8 дугаартай бөмбөгийг захиалсан нүхэндээ оруулсан тоглогч хожно.
Хэрэв 8 дугаартай бөмбөг тоглолт дунд санамсаргүй байдлаар орсон мөн захиалаагүй нүхэнд орсон тохиолдолд тухайн цохилтыг гүйцэтгэсэн тоглогч хожигдоно.
Ширээ нээлттэй буюу 2 тоглогч бөмбөгнийхөө өнгийг сонгоогүй байгаа тохиолдолд тухайн цохих тоглогч 8 дугаартай бөмбөгөөс бусад ямарч өнгийн бөмбөгөөр холбоо цохилтыг гүйцэтгэж болно.
Алдааны дүрэм:
2 тоглогч өөрсдийн тоглох бөмбөгийн өнгийг сонгосон байхад эсрэг тоглогчийн бөмбөгийг мөн 8 дугаартай бөмбөгийг цохисон, өөрийн сонгосон өнгийн бөмбөгийг цохисон боловч ямар нэгэн бөмбөг портонд хүрээгүй, удаарын алдаа гаргасан, ямар нэгэн бөмбөг үсрэн ширээнээс гарсан мөн бөмбөгийг өлгөж цохисон тохиолдолд алдаанд тооцогдож дараагийн тамирчин бух бөмбөгийг зөөн хүссэн газраа байршуулан цохилтыг үргэлжлүүлнэ.

31/12/2025
Want your business to be the top-listed Gym/sports Facility?

Website