11/11/2025
🌿 Өөртөө цаг гаргаарай.
Бид өдөр бүрийн амьдралын хэмнэлд гацчихсан мэт яарсаар, өөрийнхөө дотоод ертөнцийг анзаарах завгүй амьдардаг. Ажил, хичээл, гэр бүл, олон нийтийн хүлээлт, үүрэг хариуцлагын дунд “би хэн бэ?”, “надад юу хэрэгтэй вэ?” гэх асуултууд аажмаар бүдгэрдэг.
Гэвч хүн бүрийн дотор нэг хувьсах хүч оршдог. Энэ ногоон авгалдай толинд харж буй эрвээхэй шиг — чи ч бас өөрийн дотоод “эрвээхэй”-гээ тээж яваа. Гэхдээ тэр өөрчлөлт зүгээр л аяндаа ирдэггүй. Түүнийг гаргаж ирэхийн тулд өөртөө цаг, анхаарал, халамж, тэвчээр хэрэгтэй.
🕰️ Өөртөө цаг гаргана гэдэг нь зүгээр л амрах биш.
Энэ бол өөрийнхөө дотоод ертөнцтэйгөө холбогдох, юу мэдэрч байгаагаа ойлгох, юунд шаналж, юунаас айж байгаагаа хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Хүн бүр гаднаа инээмсэглэж байж болох ч, дотроо хичнээн их дарамт, эргэлзээ, гуниг тээж явдгаа анзаарахгүй өнгөрдөг. Тиймээс заримдаа бусдыг гэхээс илүү өөрийгөө сонсох нь хамгийн чухал алхам байдаг.
🦋 Өөрчлөлт дотроос эхэлдэг.
Авгалдай эрвээхэй болох хүртлээ өөрийгөө бүрэн өөрчилдөг — энэ нь өвдөлт, ганцаардал, тэвчээр шаардсан урт процесс. Яг л бидний өөрийгөө танин мэдэх, сэтгэлээ эдгээх, зорилгоо тодорхойлох үйл явц шиг.
Хэрвээ чи өнөөдөр өөрийгөө жижигхэн, сул дорой мэт мэдэрч байвал — санаа зоволтгүй. Энэ бол зүгээр л дараагийн шатны өмнөх үе шат юм.
🌼 Тиймээс өөртөө цаг гарга.
Өдөр бүрийн жижигхэн мөчийг өөрийн төлөө зориулах нь тийм ч их зүйл биш мэт боловч, яг тэр мөчид чи дотоод хүчээ сэрээж, өөрийн “эрвээхэй”-г өсгөж байна гэсэн үг.
Өглөөний цайгаа тайван уух, алхах, ном унших, тэмдэглэл хөтлөх, бясалгах, эсвэл зүгээр л амьсгалаа ажиглах — энэ бүхэн өөрийгөө хайрлах нэг хэлбэр юм.
✨ Өөрийгөө хайрлах нь эго биш. Энэ бол амьдралын үндэс.
Өөрийгөө ойлгож, анхаарч чадсан хүн бусдыг илүү гүнзгий ойлгож, хайрлаж чаддаг.
Тиймээс өнөөдрөөс эхлээд зүгээр л нэг алхам хийгээрэй:
📖 Өөрийнхөө төлөө.
🕊️ Ирээдүйнхээ төлөө.
💛 Өөрчлөгдөж буй “эрвээхэй”-нхээ төлөө.
21/10/2025
%_OFF
🌸 11 сарын 01-нд эхлэх хатха иогийн ангидаа нэмэлт элсэлт авч байна хямдралтай бүртгэл 10 сарын 27-31-хүртэл явагдана.
Өглөө ажил - Орой гэр гээд л амьдардаг уу..🤔
Тэгвэл #АМРАЛТЫН #ӨДӨР иог хийгээрэй.🧘♀️
🕰️ Хичээллэх цагийн хувиарь: Бямба,Ням гаригт 09:30-10:30
💰Үндсэн төлбөр 150’000₮
УРАМШУУЛАЛТ төлбөр 75’000₮
®️Бүртгүүлэх заавар
🏦 Хаан банк - Ядамбазар Туул
IBAN данс: MN58005005007335581
Гүйлгээний утга - FB нэр, утасны дугаар
Төлбөрийн баримтаа Page хуудас руу илгээнэ үү
Хаяг: СБД - 9 р хороо Хоймор оффис 10 давхарт 1002 тоот
Бүртгэлээ чатаар орж ирээд хийлгээрэй.
Асууж лавлах зүйл байвал 94768184 холбогдоорой.
16/10/2025
🧘♀️Анхлан суралцагчиддаа зөвлөе🧘♂️
Та иогоо хийхдээ:Амьсгалаа мэдэрч тайвнаар, жигд амьсгалаарай🧘♀️🧘♀️
Асана-г хийж чадахгүй байсан ч бага багаар ахих учир бүү яар хажуудах хүнтэйгээ өөрийгөө бүү харьцуулаарай !!
Хуваарь- Бямба ,Ням гаригт өглөө 09:30-10:30
Амжилт хүсье 😉
🧘♀️ иог бол өөртөө цаг гаргах , амралт, сэтгэл тайвшрал, амьдралдаа эрч хүч нэмэх арга шүү
📍Хаяг: СБД - 9 р хороо Хоймор оффис 10 давхарт 1002 тоот,Утас:94768184
13/10/2025
“Эрвээхэй” дасгал
1.Шалан дээр суугаад хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн их биерүү ойртуулан шахан сууна.
2.Гарны тусламжтай өсгий өлмийгөө сайтар нийлүүлээд өсгийг аль болох хярзанд тулгана.
Гуяыг дэлгэн өвдөг хэсгээ шаланд хүргэхийг чармайх хэрэгтэй. 2гараараа хөлийн ул хэсгээс барин, нуруу хүзүү хэсгээ сайтар сунган өргөж, биеээ цэх болгон, цээжээ тэнийлгэж урагшаа цэх харан сууна.
Бидний хэлж заншсанаар бол завилж суухтай төстэй. Энэ дасгал нь далавчийг санагдуулам учраас “эрвээхэй” дасгал гэж нэрлэгдсэн аж.
Анхлан хийж байгаа хүмүүс нэг удаадаа 30-60 секундын турш хийнэ. Дасгалын хамгийн гол зүйл бол тайван байж, гүнзгий амьсгалах юм. Дасгалыг хийх болгондоо хугацааг нь аажим аажмаар ихэсгээрэй. Уг дасгал нь эртний, уламжлалт йогийн дасгалын нэг төдийгүй эмэгтэй хүн бүрт ашигтай дасгал гэж хэлж болно.
Энэ дасгалыг тогтмол хийснээр нурууны асуудлыг шийдэхийн зэрэгцээ бөөрөнд эерэгээр нөлөөлж, шээс бэлгийн замын өвчин, мэдрэлийн ёзоорын үрэвсэл, ивэрхий зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна умайг чангалдаг давуу талтай. Аарцаг нуруу хэвлийн цусан хангамж сайжирдаг.Мөн Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн зовиур, мөчлөг алдагдах, Өндгөвчний үйл ажиллагаа тогтворгүй үед санал болгодог.Хэрэв та дээрх дасгалыг өглөө бүр хийж заншвал нурууны тань өвдөлт арилж, бага багаар үр дүнгээ өгч эхэлнэ.
09/10/2025
☆☆DHANURASANA ( Bow pose )
* Нурууг бэхжүүлнэ
* Цээж мөрийг нээж өгнө
* Хэвлийн хөндийн эрхтнүүдийг өдөөнө
* Хэвлийн өөхийг багасгана
* Эрч хүчийг нэмэгдүүлнэ
* Стрессийг багасгаж тайвшруулна