1 минут 30 секундэд 90 цохилт тоглолт гайхалтай 🏓🏓🏓🏓🏓🏓
New Star" table tennis club - "Шинэ Од" ширээний теннис клуб
🏓”Шинэ Од" ширээний теннисний клуб🏓 Сайн байцгаана уу?
"New star" ширээний теннисний клуб маань шинээр үүд хаалгаа нээж байна. Та бүхэн манай клубтэй холбоотой бүхий л албан ёсны мэдээллийг энэхүү хуудаснаас хүлээн аваарай. Мөн таны санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахын төлөө хичээх болно.
🏓🏓🏓🏓🏓🏓
21/08/2026
🇲🇳🏓Миний бие ОУХМ.Ц.Жаргалсайхан/Ахмадын сургалт нэмэгдэн орж эхэллээ👉95118239 дугаар руу холбогдон цагаа тохирноо/,
🇲🇳🏓Ширээний теннисний Монгол улсын ууган Гавьяат тамирчин Т.Болд,/95950333/👈👍👏
🇲🇳🏓Спортын дэд мастер Б.Балдорж/85114636, Хүүхдийн сургалт 8/25-ны Мягмар,Пүрэв,Бямба гарагийн 10-12,15-17 цагуудад орноо👈👍👏
🏓Хүүхдийн тоо хязгаартай💯👍👏👏
19/08/2026
“Айчи-Нагояа 2026” Азийн ХХ удаагийн наадмын 🏓ширээний теннисний тэмцээн 9 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдэд болно.
🇲🇳Монгол Улсаас ширээний теннисний тэмцээнд оролцох баг тамирчдын нэрсийг танилцуулъя.
Залуу тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. 🏓🏓🏓🏓🏓🏓
2026🏓🏓🏓🏓🏓🏓
Шинэ өнөөдөр сургуулийн Ширээний теннисний СПОРТЫН МАСТЕР Дэлгэрмааг танилцуулж байна🥳🥳🥳
18/08/2026
🇲🇳Монгол улсын Ширээний теннисний ахмадын УАШТэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
🏓"Шинэ ОД" ширээний теннис клубт тогтмол бэлтгэл сургуулилалтыг хамтдаа хийдэг ахмад тамирчид маань тэмцээндээ баг хамт олноороо амжилттай оролцоод ирцгээсэнд талархал дэвшүүлье.
🏓🏓🏓🏓🏓🏓
18/08/2026
Спортын сэтгэл зүйч
Энхбилэг
😴Нойрны чанар тамирчдын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
🔬Хятадын Бээжингийн Спортын Их Сургуулийн эрдэмтэд тамирчид болон энгийн хүмүүсийн биеийн гүйцэтгэлд нойр хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Тэд дэлхийн томоохон судалгааны сангуудаас (PubMed, Cochrane, Embase, Web of Science, EBSCO) 2024 оны 9-р сар хүртэл нийтлэгдсэн 45 судалгааг нэгтгэн, нийт 670 хүний өгөгдлийг шинжилжээ. Үүний 28 нь тамирчид дээр хийсэн судалгаа байсан бол үлдсэн 17 нь спортоор тогтмол хичээллэдэггүй хүмүүсийг хамруулсан судалгаа байв.
📚Тамирчдын хувьд нойргүйдэл дараах зүйлсийг мэдэгдэхүйц муутгасан байна: удаан хугацаанд тэсвэрлэх чадвар, тэсрэлтийн хүч, максимум хүч, хурд, техникийн нарийвчлал (жишээ нь теннисний сервис, сагсанбөмбөгийн шидэлт). Мөн ядаргааны мэдрэмж эрс нэмэгдсэн буюу тамирчид бага хүч зарцуулж байсан ч илүү ядарсан мэдрэмж авч байжээ.
Мөн Шөнийн сүүл хэсэгт сэрэх буюу хэтэрхий эрт босох нь тэсрэлтийн хүч, максимум хүч, хурдыг хамгийн их бууруулсан байна. Харин хэт оройтож унтах нь техникийн нарийвчлал буюу ур чадварыг хамгийн их муутгажээ. Бүтэн шөнийн нойргүйдэл нь голдуу тэсвэрт хамгийн муугаар нөлөөлж байв.
🧐Судлаачдын тайлбарлаж байгаагаар нойргүйдэл нь зөвхөн биеийн ядаргаа үүсгээд зогсохгүй глюкозын солилцоо, дааврын шүүрэл, дархлаа, тархины анхаарал төвлөрүүлэх хэсэг гэх мэт олон физиологийн болон нейрологийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
💡 Гол дүгнэлт: Тамирчид өрсөлдөөн, бэлтгэл сургуулилтын өмнө хангалттай, чанартай нойрыг тэргүүн зэрэгт тавих ёстой. Хэрэв нойр дутагдсан бол нойр сунгах, өдрийн богино нойр, нойрны эрүүл дадал зэрэг сэргээх стратегиудыг ашиглах нь гүйцэтгэлээ хамгаалахад чухал алхам болно. Энэ нь зөвхөн мэргэжлийн тамирчдад төдийгүй, спортоор тогтмол хичээллэдэг хэн бүхэнд хамааралтай зөвлөгөө юм. 🏃♂️💤
🔗Эх сурвалж: Kong Y, Yu B, Guan G, Wang Y and He H (2025) Effects of sleep deprivation on sports performance and perceived exertion in athletes and non-athletes: a systematic review and meta-analysis. doi: 10.3389/fphys.2025.1544286
Ширээний теннисний ахмадын УАШТ 3 өдөр үргэлжилнэ #МонголынМэдээ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Opening Hours
| 08:00 - 11:00 |