03/06/2026
Дотоод эрчимээ сэргээх урлаг🌸✨
Хатха иог
Виньяса иог
Нурууны иог
Нөхөн сэргээх иог
Инь иог
Мат пилатес
Хүүхдийн иог
03/06/2026
Дотоод эрчимээ сэргээх урлаг🌸✨
03/06/2026
✨ Даавраа тэнцвэржүүлж, дотоод булчингаа сэргээгээрэй ✨
Өөртөө ердөө 2 цагийг зориулж, аарцаг ёроолын булчингаа нөхөн сэргээх үр дүнтэй дасгалыг сурч аваад, гэртээ тогтмол хийснээр эрүүл мэнддээ үнэт хөрөнгө оруулалт хийгээрэй.
🙆♀️Тус өдөрлөгт ирсэнээр:
🌸Иогийн амьсгалын дасгал:
Парасимпатик мэдрэл тайвширч, стресс түгшүүр буурч даавар тэнцвэржинэ.
🩷 Пилатесийн биеийн төв хэсгийн булчингууд, #аарцаг #ёроолын #булчинд чиглэсэн дасгалууд:
• Шээс задгайрах асуудал буурахад дэмжлэг болно.
• Үтрээний булчингийн чангарлыг сайжруулна.
• Хэвлий болон гол булчингийн хүчийг нэмэгдүүлнэ.
• Төрсний дараах нөхөн сэргэлтийг дэмжинэ.
• Нуруу, бүсэлхийн ачааллыг багасгана.
• Биеийн зөв байрлал, тэнцвэрийг сайжруулна.
• Цусны эргэлт болон дааврын үйл ажиллагааг дэмжинэ.
• Өөртөө итгэх итгэл, эмэгтэй хүний эрч хүчийг нэмэгдүүлнэ.
🌸 Эмэгтэй хүн бүрт хэрэгтэй энэхүү дасгалуудыг сурч, эрүүл мэнддээ хамгийн сайхан бэлгийг өөртөө зориулаарай🌸
Биеийнхээ төв хүчийг сэргээж, дотроосоо гэрэлтээрэй. ✨💖
Такс: 50000₮
Хэзээ: 2026.06.14
Цаг: 12:00
Хугацаа: 2 цаг үргэлжилнэ.
Хаана: Моносын зүүн талд 42-2 тоот yoga&pilates studio пэйжрүү чат бичиж, суудлаа баталгаажуулаарай.
🌷Хүний тоо хязгаартай.
02/06/2026
Өнөө орой эхэлж байгаа ангид маань амжаад ороод ирээрэй. Амьсгал хөдөлгөөнөөр биеэ хоргүйжүүлж, нуруугаа хайрлах 1 сарыг өөртөө зориулаарай. 📲99062446
31/05/2026
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай.
Хамаг амьтан зовлон үгүй амгалангаас үл хагацах болтугай.
Хамаг амьтан хол ойр, уур хилэн, хүсэл тачаалаас хагацаж тэгш сэтгэлээр орших болтугай🙏
31/05/2026
5-р сарын 31 Ховор цэнхэр тэргэл сар
Нэг сард хоёр дахь удаагаа тэргэл сар мандах мөчийг “Blue Moon” буюу Цэнхэр сар гэж нэрлэдэг.
2026 оны анхны тэргэл сар 5-р сарын 1-нд болсон бол дараагийнх нь 5-р сарын 31-нд тохиож байна. Ийм сар ховор.
Мөн түүний энерги гүн, хүчтэй, өөрчлөлт авчирдаг гэж ярьдаг.
Энэ бол зүгээр нэг тэргэл сар биш.
Энэ бол ертөнц танд илүү томоор мөрөөд,
өөрийнх биш зүйлсийг тавьж явуул,
өөрчлөлтөөс бүү ай..шинэ амьдрал руу алх
гэж шивнэх мөч юм.
Нумын ордны цэнхэр тэргэл сар дараах асуултыг асууна:
• Та үнэхээр хаашаа явж байна вэ?
• Та өөрийнхөө амьдралаар амьдарч байна уу?
• Таны дотроос юу барьж байна вэ?
Энэ сарны үеэр сэтхэл хөдлөл гүнзгийрч,
зөн совин хүчтэй болж хувь тавилангийн учралууд ойртож, гэнэтийн боломжууд нээгдэж, ертөнцийн дохио илүү тод мэдрэгддэг.
Зарим хаалга зөвхөн ийм шөнө л нээгддэг.
Энэ Тэргэл саран дээр юуг суллаж явуулах вэ?
— өөрийгөө хязгаарласан итгэлүүд
— айдас
— хуучин “би”
— хуурамч мөрөөдөл
— сэтхэлийг тань чангалсан холбоонууд
Учир нь заримдаа өсөлт гэдэг өөртөө үнэнч болохоос эхэлдэг.
Цэнхэр сарны энерги юутай холбоотой вэ?
• хоёр дахь боломж
• сүнслэг сэрэлт
• азтай давхцал
• хүчээ буцаан авах
• шинэ хувь тавилан
Энэ шөнө юу хийхэд тохиромжтой вэ?
• тэмдэглэл бичих
• бясалгал хийх
• хүслээ шивнэх
• энерги цэвэрлэх
• аялал, суралцах зүйлээ төлөвлөх
• зөн совингоо сонсох
Нумын ордны энерги хүрээгээ тэлэхийг хүсдэг. Ялангуяа усны дэргэд байх, ургамлаа арчлах, амрах, шинэ зүйл бүтээх, дотоод дуу хоолойгоо сонсох нь онцгой мэдрэмж өгч магадгүй.
Чөлөөлөх жижиг зан үйл
Явуулахыг хүссэн бүхнээ цаасан дээр бичээрэй. Айдас. Өвдөлт. Хуучин холбоо. Өнгөрсөн хувилбар. Дараа нь тэр цаасаа шатааж, өөрийн шинэ амьдрал эхэлж буйг төсөөлөөрэй.
Илэрхийлэх зан үйл
Хүсэл мөрөөдлөө аль хэдийн биелсэн мэтээр бичээрэй.
Нумын ордны Тэргэл сар зоригийг, дотоод галыг, өөртөө итгэх итгэлийг, хувь тавилан руу алхах хүчийг асаадаг гэж ярьдаг.
5-р сарын 31 зарим хүмүүсийн хувьд эргэлтийн цэг байж мэднэ..
Та шинэ бүлэг рүү алхахад аль хэдийн бэлэн болсон.
🔥
30/05/2026
🚀 Утаснаас ухаалаг хөдөлгөөн рүү🎉
Хүүхдийн тань нуруу бөгтийгөөд, анхаарал нь сарниад байна уу? Тэгвэл Бясалгал, тоглоом, дасгалыг хослуулсан "Хүүхдийн иог"-ийн бүртгэл эхэллээ.
🎯 Хүүхдүүд иогоор хичээллэснээр:
1. Нурууны зөв хэлбэр ба өсөлт
2. Тэнцвэр болон уян хатан байдал
3. Дэлгэцийн стресс, түгшүүрийг бууруулж, тархийг нь амраана.
4. Хичээл болон амьдрал дээрх анхаарал төвлөрөлт сайжирна.
Та хүүхдээ бүртгүүлэх бол messenger-р #хүүхдийн #иог гэж бичихэд бүртгүүлэх заавар очно.
Хаяг: Моносын зүүн талд 42-2 тоот
Tasmin sati svasa prasvasayoh gativicchedah pranayamah.
Амьсгал авах, амьсгал гаргах, амьсгал түгжих үйлдлүүдээ хянахыг пранаяама гэнэ.
‘ Patanjali Yoga Sutra’