Сайншанд сургалт маань амжилттай сайхан боллоо💪
Ichka
MILOO | C-CODE өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх аялал
Мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан
💛 өөртөө итгэх итгэл
💛 эмэгтэй хүний үнэ цэнэ
💛 аюулгүй, дулаан орон зай
01/05/2026
11/02/2026
Өглөөний мэнд💐
Төгс бие, төгс царай, төгс мэдлэг гэж хаана ч байхгүй. Харин өөртөө итгэх итгэл гэж бий.
-CODE
10/02/2026
🎯ФБ дээр ийм шинэ хошин AI trend эхлүүлжээ.
Chatgpt дээр өөрийн зургаа оруулаад доорх👇промптыг хуулж тавиарай.
"Create a caricature of me and my job based on everything you know about me."
10/02/2026
Өнгө тодорхойлж сурах сургалтаа дүүргэлээ👩🎓. Цагаан сар гээд ажил ихтэй байгаа тул та хэд маань жаахан хүлээгээрэй. Би нь бэлдээд л байгаа👩🏫Тун удахгүй гоё гоё контентууд оруулнаа. ✨ ХАМТДАА өөртөө илүү их итгэлтэй болцгоох аялалдаа гарцгаая.
31/01/2026
ЭЕРЭГ БАЙ...
Гэхдээ чин сэтгэлээсээ…
Бүх зүйл тэндээс л эхэлдэг…
18/01/2026
~ 40 нас хүрэх үед хүн амьдралынхаа талыг туулснаа ерөнхийдөө мэдэрдэг. Нэг талаас маш гунигтай, нөгөө талаас тайвшрах мэдрэмж авдаг эгзэгтэй үе юм. Ямартай ч энэ үеэс хойш таны амьдрал нилээн өөрчлөгдөнө. Энэ талаар гадны туршлагатай мэргэжилтнүүдийн бичсэнийг базаад оруулъя.
1. Оршуулах ёслолд оролцох нь нэмэгдэж, улмаар та зохион байгуулах үе ирнэ. Эргэн тойрны хайртай хүмүүс өнгөрч, энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Хэн ч оршуулганд суралцдаггүй бөгөөд амьдрал сургаж эхэлнэ.
2. Эргэн тойрны хүмүүс эрүүл мэндээ хайхардаг & хайхардаггүй гэсэн маш том хоёр заагт туйлширч эхлэхийг та анзаарна. Та аль заагт орохоос хамаарч үлдсэн амьдралын чанар шууд хамаарна.
3. 20-той, 30-тай байхад фитнесээр хичээллэхдээ гоё биетэй болох нь нэгдүгээрт байсан бол 40 наснаас хойш эрүүл байх, гэмтэл бэртлээс хол байх нь нэгдүгээрх зорилго болно.
4. Хэрвээ та mental-аа сайн сургаж, хичээхгүй бол 40 наснаас хойш гомдомтгой, хорсомтгой, өс санамтгай болох нь илүү элбэгшдэг гэнэ. Айхтар хүмүүс энийг мэддэг тул сүмд явах, спортоор хичээллэх зэргээр сэтгэцээ эрүүлжүүлж байдаг аж.
5. Хүн бүрт хийх ёстой зүйл гэж байдаг. Үүнийгээ эс хийх нь таны үлдсэн амьдралыг маш будилаантай хэцүү болгоно. Хийх ёстойгоо яаж ийгээд хийж байгаарай.
6. 40 хүртлээ хялбар амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил хэцүү өнгөрнө. 40 хүртлээ хэцүү амьдралыг сонгосон бол үлдсэн 40 жил сайхан өнгөрнө. Жишээ нь 20 наснаасаа спортоор хичээллэж, үр хүүхэдтэй гэр бүлтэй болсон бол үлдсэн амьдралдаа эрүүл саруул, гэр бүлтэйгээ аз жаргалтай байна гэсэн үг.
7. 40 наснаас хойш таны спортын чиглэл хурд хүчийг илүүд үзэхээ байж эв дүй, сунгалт руу чиглэх ёстой.
8. Залуу хүмүүстэй ойрхон байхыг хичээгээрэй. Тэд танд энерги өгч, шинэ трэндээс хоцрохгүй байхад тусална.
9. Нэр алдрын төлөө хөөцөлдөхөө одоо больсон нь дээр гэдгийг та хүссэн хүсээгүй ойлгоно. Хичнээн нэр алдартай боллоо ч, үүнд эцэс төгсгөл байхгүй бөгөөд үргэлж таны энергийг сорж байгааг та үнэнээр хүлээн зөвшөөрнө.
10. Хүмүүс хайртай гэдгээ олон янзаар илэрхийлдгийг та гэнэт ойлгоно. Зарим ээжүүд сайхан хоол хийдэг бол зарим нь сайхан үг хэлнэ. Зарим нь зүгээр л хажууд байгаагаа хайр гэж ойлгоно. Бүгд л үнэн юм.
11. Үгүй гэж хэлэхгүй бол цаашдаа хэцүү гэдгийг мэдэрнэ. Эрх чөлөөгөө хадгалъя гэвэл Үгүй гэх зоригтой байх ёстой болжээ.
12. Нэр алдар, албан тушаал, мөнгө ярьдаг хүмүүсээс одоо зайгаа барих цаг болжээ. Тэдэнтэй орооцолдвол та ч гэсэн хэрчүүлнэ.
13. Найзууд чинь хоёр хуваагдаж байгааг анзаарна. Нэг нь баар саванд илүүтэй тааралдах бол нөгөө нь оршуулга дээр хамт байдаг хүн юм. Та цаашдаа хоёр дахь найзтайгаа илүү цагийг өнгөрөөвөл дээр.
14. Хүмүүсийг танихдаа гадна төрхөнд биш дадал зуршлыг нь харахад л болно гэдгийг та мэднэ. Зөөгчтэй хэрхэн харьцаж байгаа, машинаа яаж тавьж байна, явган хүнийг явуулж байна уу, гудамжинд тааралдсан хүүхэдтэй мэндэлж байна уу, хэрэглэсэн цаасаа хэрхэн хаяж байна, дэлгүүрийн сагсыг тавихдаа хэр зөөлөн байгааг нь анзаарахад л хангалттай.
15. Жижиг ч, том ч бай аливаа ажлыг хийхэд адилхан хүч гардаг. Иймээс томхон юм руу зүтгэсэн нь дээр бололтой.
16. Одоо үед хүн дунджаар 7 цагийг утсаа ухаж өнгөрөөдөг болжээ. Пүүү... Та цаашдаа 11 жилийг утсаа харах нь байна шд. Үүний оронд гадаа гарч, хүмүүстэй ярилцаж жинхэнээсээ амьдраарай.
17. Амжилтад хүрэх эхний бөгөөд хамгийн найдвартай арга бол дэвжээнд гарах явдал юм. Та олон жил дэвжээнээс зугтсан бол одоо гарцгүй. Дэвжээндээ гарагтун.
18. Хоёрдахь найдвартай арга бол ажиллаж эхлэх явдал юм. Дэвжээндээ гараад ажиллаад эхлэхээр юмс өөрчлөгдөж эхэлнэ.
19. Гуравдах нь харин бага багаар ч гэсэн тасралтгүй сайжрах явдал юм. Өдөр бүр 1 хувиар сайжрахад л 3 сарын дараа танигдахгүй болно.
20. Амархан гомддог бол таныг удирдахад амархан гэсэн үг. Одоо больсон нь дээр.
21. Сэтгэл хөдлөлөө хэн нэгэнд бүү тохоорой. Таны сэтгэл хөдлөл бол таны л гаргаж буй араншин. Ууртай бол таных, хүүхэд шиг гэнэн бол бас л таных.
22. Хүн амьтнаас ялгагддаг нэг том зүйл нь сэтгэл хөдлөл юм. Иймээс үүнийгээ зөв удирдаж, чиглүүлж байх нь 40 настанд заавал сурах ёстой чадвар юм. Одоо хойшлуулах цаг байхгүй. Баар савнаас холдож, гадаа гарч дугуй унах цаг нэгэнт болжээ.
23. Одоо нас таны шалтаг байх боломжгүй болсон. Залуу хүн алдаа л биз гэх мэт үгс танд үйлчлэхгүй. Үүнээс хойш гаргасан алдаа бүр танд том хохирол авчрах болно. Иймээс болгоомжтой байж, аль болох алдаагүй ажиллаж амьдрах цаг болжээ.
24. Өмнөх шигээ байхаа нэгэнт больсныг мэдрэх маш гунигтай байдаг. Залуустай сагс тоглоод барахгүй болсноо яалт ч үгүй ойлгоно. Харин тэдний уураг тархи нь болох боломжтойгоо ойлгох цаг болжээ. Та магадгүй сайн дасгалжуулагч, сайн тренер, сайн coach, сайн ментор болж болно.
25. Дараагийн 40 жилд та бас л маш их юмыг өдөр бүр сурах ёстой. Хэрвээ сурахгүй л юм бол та 40 жил биш 10-20 жил л гунигтай амьдарна
2026 он минийх шүү🤭🤗🎉
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
17000