Chasing sunrises, not deadlines 🌅🛶
#монголкаяакчид #монголканоечид
Paddle Mongolia
“Ус дурсамжийг тань хөглөнө”
Завин дээр хов базах гоё шдээ 🤟
#монголкаяакчид #монголканоечид
Өдөр бүр туул гол дагуу каяак завины аялал явагдаж байна.
Дурсамжаа хөглөхийг хүсвэл 85879676, 89688656 дугаарт холбогдож мэдээлэл аваарай.
Meditation
#монголкаяакчид #монголканоечид
Зуны сар 6 бишдээ зуны дулаан өдрүүд айсуй. Дурсамжаа хөглөөрэй сэлүүрчдээ
#монголкаяакчид #монголканоечид
15/06/2026
🦺 “Хантааз хүүхдийн аврал” аяныг эхлүүлж байна
Жилийн өмнө усны ослын талаарх албаны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцахад нэг зүйл сэтгэлд маш хүчтэй үлдсэн.
2020–2024 онд улсын хэмжээнд усны ослоор 516 хүн амь насаа алдсаны 130 нь хүүхэд байна.
Энэ бол хэн нэгний хайртай хүүхэд, хэн нэгний дүү, хэн нэгний гэр бүлийн нөхөж баршгүй гарз.
Усны ослын ихэнх нь зуны улирал, тэр дундаа 7 дугаар сард болдог байна. Гол, нуур, усны эрэг орчимд ганцхан хоромын анхаарал алдагдахад л амь нас эрсдэх аюултай.
Томчууд бид өөрсдийн хариуцлагагүй үйлдлийнхээ эрсдэлийг өөрсдөө үүрч болох ч хүүхэд бол энэ бүхэнд буруугүй.
Тиймээс Paddle Mongolia ус, голтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Хантааз хүүхдийн аврал” аяныг эхлүүлэхээр зорьсон нь энэ.
Бидний зорилго энгийн.
Ирээдүйгээ хамгаалая
Хүүхэд бүрийг гол, усны ойролцоо аврах хантаазтай байлгах соёлыг түгээе.
Нэг ч гэсэн хүүхдийн амь насыг эрсдэлээс хамгаалъя.
Нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгая.
Энэхүү аяны хүрээнд бид аялал зугаалга идэвхжих энэ үед хотоос гарах баруун, зүүн чиглэлийн хөдөлгөөн ихтэй бүсүүд, томоохон сүлжээ супермаркет, худалдааны төвүүдээр дамжуулан хүүхэд болон том хүний аврах хантаазыг илүү хүртээмжтэй байрлуулах, олон нийтэд зөв хэрэглээг таниулах, эцэг эхчүүдийг сэрэмжлүүлэх ажлыг эхлүүлэхээр зорьж байна.
Хамтрах хүсэлтэй хувь хүн, байгууллага, сүлжээ дэлгүүр, худалдааны төв, аяллын байгууллага, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит үр дүн гаргахыг хүсэж буй та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
🦺 Хүүхэд бүрийг хантаазтай байлгая.
🌊 Усанд ойр бол хантааз зайлшгүй хэрэгтэй.
🤝 Ирээдүйгээ хамтдаа хамгаалъя.
Хамтран ажиллах, дэмжих байгууллага, хувь хүмүүс холбогдоно уу.
📞 8968 8656
#хантаазхүүхдийнаврал
10-аас дээш хамт олонд 10 хувийн хямдралтай
#монголкаяакчид #монголканоечид
GERLAB Engineering Workshop Congratulations to the team, thank you 😊
Day 7
#монголкаяакчид #монголканоечид
Damdinsuren Davaasuren
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
67070