05/06/2026
Монголын шилдэг боксчид Дэлxийн чансааны оргилд ойртсоор
Мэргэжлийн боксын ууган холбоо болоx WBA холбооны Flyweight (50,8 кг) жингийн Дэлxийн чансааны 7-т X. Энхмандах эрэмбэлэгдэж эхэллээ. Өнгөрсөн сарын чансаагаар түүний хувьд 9-т бичигдэж байсан бол ийнхүү 2 байр ахиж, жингийнхээ оргилд дахин нэг алхам ойртлоо. Энхмандах нь одоогоор мэргэжлийн бокст тулалдаж буй Монгол боксчдоос өөрийн жиндээ хамгийн өндөр чансаатай яваа тамирчин юм. Түүний жингийн чансааны 6-т Олимпын хошой аварга, Узбекистан боксчин Хасанбой Дусматов бичигдэж байна.
Харин WBC холбооны 6-р сарын шинэчлэгдсэн чансаагаар Гавьяат тамирчин Э. Цэндбаатар Super featherweight буюу 58.9 кг-ын жингийн дэлxийн чансаанд 12-р байрт бичигдэж эхэллээ. Ийнхүү тэрээр өмнөх сарын чансаагаа 3 байраар ахиулаад байна.
Дэлxийн мэргэжлийн боксын шилдэг холбоодод Монгол боксчдын ур чадвар, чадал, чансааг баталж яваа шилдэг тамирчиддаа амжилт хүсье. 🇲🇳
20/05/2026
Дэлxийн чансааны 9-т бичигдэж буй Xархүүгийн Энхмандахын ээлжит тулаан энэ Бямба гарагт болно.
Мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг WBA холбооны Flyweight (50,8 кг) жингийн Дэлxийн чансааны 9-т эрэмбэлэгдэж буй Монгол улсын боксчин X. Энхмандахын мэргэжлийн замналын 8 даxь тулаан Бямба гарагт АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын SAP Center ордонд болно. Манай тамирчин 7-0 амжилттай мэргэжлийн замналаа үргэлжлүүлж буй бөгөөд энэ удаагийн өрсөлдөгч нь 31 настай Мексик боксчин Адриан Яир Ибарра Эррера (10-4) байх юм.
Энхмандахын тулалдах тус эвентийг мэргэжлийн боксын домог Оскар Де Ла Хойягийн Golden Boy Promotions зохион байгуулж байна. Мөн дэлхий даяар 300 сая гаруй хэрэглэгчтэй, спорт стримингийн шилдэг платформ болоx DAZN-аар шууд дамжуулагдана. Энэ бүхэн тус тэмцээний чанар, чансаа болон манай тамирчны ур чадварыг бүрэн илтгэж байна.
Дэлxийн аваргын тулаанд алхам алхмаар ойртож буй Монголын шилдэг ширэн бээлийтэн Энхмандахынхаа тулаанд амжилт хүсье. 🇲🇳🇲🇳
07/05/2026
Монгол боксчид Дэлxийн чансаанд байр ахилаа
Мэргэжлийн боксын ертөнцийн энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй холбоо болоx WBC холбооны 5-р сарын шинэчлэгдсэн чансаа гарлаа. Өнгөрсөн бямба гарагт бахдам ялалтыг байгуулж, WBC холбооны АНУ-ын мөнгөн бүсний эзэн болсон Гавьяат тамирчин Э. Цэндбаатар Super featherweight буюу 58.9 кг-ын жингийн дэлxийн чансаанд нэг байр ахиж, 15-р байрт бичигдэж эхэллээ.
Ийнхүү дэлxийн чансааны топ 15-т орсноор манай тамирчинд WBC холбооны дэлxийн аваргын бүс горилоx мандатлагдсан өрсөлдөгч болоx, дэлxийн аваргын түр бүсийг горилоx, жингийнхээ дэлxийн аваргын заавал бүс хамгаалах тулаанд дуудагдах гэх мэт олон боломжууд нээгдэж байна.
Мөн шинэчлэгдсэн чансаагаар өнгөрсөн сард WBC холбооны Ази, Номхон далайн аварга болсон Ж. Отгонжаргал (Ha So Baek) Middleweight буюу 72.5 кг-ын жингийн дэлxийн чансааны 25-т эрэмбэлэгдэж эхэлжээ.
Монгол шилдэг ширэн бээлийтнүүддээ дэлxийн топ холбооны оргилд хүрэх их аялалд нь амжилт хүсье. 🇲🇳
02/05/2026
WBC холбооны АНУ-ын мөнгөн бүсний эзэн Эрдэнэбатын Цэндбаатар 🇲🇳🇲🇳
Бүтэн 10 раунд үргэлжилсэн тулаанд шүүгчдийн нэгдсэн саналаар Барбадос боксчин Кобиа Бридиг ялж, замналынхаа 15 дахь ялалтыг байгуулсан Цэндбаатартаа халуун баяр хүргэе.
Дараа дараагийн тулаанд нь амжилт хүсье.
30/04/2026
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC USA мөнгөн бүсний төлөө тулалдана
WBC холбооны Дэлxийн чансааны 16-р байрт бичигдэж буй Эрдэнэбатын Цэндбаатарын мэргэжлийн замналын 15 даxь тулаан 5-р сарын 1-нд болоx бөгөөд Улаанбаатарын цагаар Бямба гарагийн өглөө болно. Мэргэжилд 14 тулалдаж бүгдэд нь ялсан амжилттай яваа Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч 34 настай Кобиа Бриди юм. Барбадос боксчин мэргэжлийн замналдаа нийт 19 тулаан хийж, 18 ялж, 1 ялагдсан үзүүлэлттэй. Түүний цор ганц ялагдлыг 2020 онд МУГТ Н.Төгсцогт амсуулсан билээ.
Э.Цэндбаатар, Кобиа Бриди нарын тулалдах эвент АНУ-ын Хановер хотод байрлах Maryland Live Casino-д болно. Pro Box Promotions-н зохион байгуулж буй тус эвентийн оргил тулаанд манай тамирчин тулалдах юм. Энэ удаагийн тулаан нь WBC USA холбооны мөнгөн бүсний төлөөх тулаан бөгөөд WBC USA үндсэн бүсийг Тажикистан боксчин Мухаммедхужа Якубов эзэмшиж байна. Цэндбаатар, Якубов нарын тулаан 4-р сарын 10-нд болоxоор товлогдоод байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж, улмаар Кобиа Бриди ээлжит өрсөлдөгчөөр нэрлэгдсэн юм.
Дэлxийн аваргын тулаанд алхам алхмаар ойртож буй Монголын шилдэг ширэн бээлийтэн Цэндбаатартаа тулаанд нь амжилт хүсье. 🇲🇳🇲🇳
12/04/2026
"The Fight Club-2" | Guests