Монголын Дугуйн Холбоо

Монголын Дугуйн Холбоо

Share

Монголын Дугуйн Холбооны албан ёсны пэйж хуудас, Official page of the Mongolian Cycling Federation

Photos from Монголын Дугуйн Холбоо's post 04/08/2026

🚵‍♂️ ДАРХАН-88 УУЛЫН ДУГУЙН 6 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
📅 Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр
🕘 Цаг: 09:00–16:00
📍 Хаана: Дархан хот

Монголын уулын дугуйн спортын уламжлалт "ДАРХАН-88" тэмцээн 6 дахь жилдээ Дархан хотноо зохион байгуулагдах гэж байна.

🏁 Энэ удаагийн тэмцээний дүнг багийн бус, зөвхөн хувь хүний амжилтаар тооцно.

📝 БҮРТГЭЛ
🔗 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/HKtGipYwjDSqVW1x5

⏰ Бүртгэлийн хугацаа:
2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 23:59 цаг хүртэл.

💰 Бүртгэлийн хураамж: 30,000 төгрөг

🏦 Төлбөр шилжүүлэх данс (Хаан банк):
870005005046566806 /Дугуйтай Дархан/

⚠️ Анхаарна уу:
Бүртгэлийн хураамжийг дээрх дансанд шилжүүлж, гүйлгээний баримтын (скриншот) зургийг бүртгэлийн маягтад хавсаргаснаар таны бүртгэл баталгаажих болно.

📌 Тэмцээнд оролцох баг, тамирчид удирдамжтай сайтар танилцаж, тогтоосон хугацаанд бүртгэлээ баталгаажуулна уу.

🤝 Ерөнхий ивээн тэтгэгч: ХИХ ХХК

🚴‍♀️🚴‍♂️ Та бүхнийг "ДАРХАН-88" уулын дугуйн 6 дахь удаагийн тэмцээнд хүрэлцэн ирж, хурд хүч, ур чадвараа сорихыг урьж байна!

04/08/2026
Photos from Монголын Дугуйн Холбоо's post 04/08/2026

🏃‍♀️MONGOLIAN EMPIRE ADVENTURE SERIES 2026 🚴
📌📌📌БҮРГЭЛ ЭХЭЛЛЭЭ📌📌📌
Mongolian Empire Adventure Series, Монголын Дугуйн Холбоо, Asia Trail Master Kuai Sports Promotions Ltd хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Gravel Race & Trail Run Festival 2026 арга хэмжээнд та бүхнийг урьж байна!
🔥 Анхны 10 Mile Trail Run -8/15
🏃 Yam Trail Run – 75 км
🏃 Ten Mile Run – 16 км
🔥 Анхны Gran Fondo дугуйн уралдаан -8/16
🚴 Gran Fondo – 142 км
🚴 Medio Fondo – 77 км
📍 Цонжин Болдог, Улаанбаатар
📅 2026 оны 8-р сарын 15-16
Энэхүү тэмцээн нь Монголын байгалийн гайхамшигт тогтоц, түүхэн өв соёлыг олон улсын спорт аялал жуулчлалтай хослуулсан шинэ түвшний адал явдалт спортын фестиваль байх болно.
🌏 Монгол болон олон улсын тамирчид нэг дор цугларч, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө.
🙏 Ивээн тэтгэгч байгууллагууд:
⭐ Боса Холдинг BOSA Holding LLC
⭐ Моннис Групп Monnis Motors LLC
⭐ Бимекс Холдинг BIMEX HOLDING
🎯 Уриа: Өвөг дээдсийн мөрөөр Өөрийн түүхийг бүтээцгээе!
📝БҮРТГЭЛ
Та доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/1tniVQ3S2ec0h_ZZdysyYM2RFwNk5fy46RyQQMPVbd-w/viewform?edit_requested=true

in English:
https://www.asiatrailmaster.com/mongolian-empire-yam-trail

#монголындугуйнхолбоо BOSA Holding LLC

28/07/2026

Монголын Дугуйн Холбооны өсвөрийн эмэгтэй тамирчин, дасгалжуулагч нар WCC Korea (World Cycling Centre Korea) – Continental Cycling Center KOREA-ийн ээлжит сургалт, бэлтгэлд хамрагдахаар Бүгд Найрамдах Солонгос Улсыг зорилоо.

Энэхүү олон улсын сургалт, бэлтгэлд Монгол Улсыг төлөөлөн:

👩‍🏫 Дасгалжуулагчаар Д.Мөнхзаяа – Road Mongolia клубийн тамирчин

🚴‍♀️ Тамирчнаар Г.Ариунхүслэн – Дугуйтай Сэлэнгэ клубийн тамирчин нар оролцож байна.

WCC Korea нь Азийн бүсийн ирээдүйтэй дугуйчид, дасгалжуулагчдыг олон улсын түвшний мэдлэг, ур чадварт сургах, туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг Дэлхийн дугуйн холбоо (UCI)-ны нэр хүндтэй сургалтын төв юм.

Энэхүү сургалтаар оролцогчид орчин үеийн бэлтгэл сургуулилтын арга зүй, спортын шинжлэх ухаан, олон улсын тэмцээний туршлагаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа ахиулах юм.

Монголын дугуйн спортыг олон улсын тавцанд нэр төртэй төлөөлөн, арвин их мэдлэг, үнэ цэнтэй туршлага хуримтлуулаад эх орондоо амжилттай эргэн ирэхийг хүсэн ерөөе.

Photos from Монголын Дугуйн Холбоо's post 27/07/2026

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АВТО ОЙЛ” ХХК-НЫ НЭРЭМЖИТ 2026 ОНЫ УУЛЫН ДУГУЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ КРОСС-КАУНТРИ (XCO) ТЭМЦЭЭНИЙ ДҮН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Зүүн салааны уулын дугуйн замд зохион байгуулагдсан “Авто Ойл” ХХК-ны нэрэмжит 2026 оны Уулын дугуйн Улсын аварга шалгаруулах Кросс-Каунтри (XCO) тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн өсвөр үе, бага насны шилдэг тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, нас, ангилал тус бүрийн 2026 оны улсын аваргууд тодорлоо.

Мөн тэмцээний байгууллагын дүнгээр:
🥇 I байр – Төв Ургац клуб
Дасгалжуулагч Г.Батсүх

🥈 II байр – Хурд Эрдэнэт клуб
Дасгалжуулагч Р.Галбадрах

🥉 III байр – Шилийн Богд клуб
Дасгалжуулагч С.Төмөрхуяг

Доорх зурагт бүх нас, ангиллын албан ёсны дүн мэдээ болон байр эзэлсэн тамирчдын мэдээллийг танилцуулж байна.

👏 Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, ивээн тэтгэгчид, шүүгчид, сайн дурын ажилтнууд, дасгалжуулагчид, клубүүд болон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын спортын замналд нь улам өндөр амжилт хүсье!

🚴 Монголын Дугуйн Холбоо

Photos from Монголын Дугуйн Холбоо's post 27/07/2026

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Авто Ойл” ХХК-ны нэрэмжит 2026 оны Уулын дугуйн Улсын аварга шалгаруулах Даунхилл (DHI) тэмцээний 1, 2-р буултын дүнг танилцуулж байна.

Тамирчид хоёр буултын дараах хамгийн шилдэг хугацаагаараа байр эзэлж, улсын аваргын төлөө өрсөлдлөө.

🏆 Эрэгтэй 17+ насны ангилал
🥇 1-р байр – Г.Энхболд (Downhill Mongolia)
🥈 2-р байр – Б.Амгалансайхан (Downhill Mongolia)
🥉 3-р байр – Б.Анархүү (Downhill Mongolia)

🏆 Эрэгтэй 14–16 насны ангилал
🥇 1-р байр – А.Ананд (Downhill Mongolia)
🥈 2-р байр – У. Сугарсүрэн (Downhill Mongolia)
🥉 3-р байр – С.Чингүүн (Астро Монголиа клуб)
🏅 4-р байр – Ө.Жамъяан (Downhill Mongolia)
🏅 5-р байр – Т.Барсболд (Хувиараа)

🏆 Эмэгтэй 14+ насны ангилал
🥇 О.Анир – (Downhill Mongolia)

👏 Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, болон зохион байгуулагчаар хамтран оролцсон Downhill Mongolia клубын хамт олонд баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Photos from Монголын Дугуйн Холбоо's post 27/07/2026

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Авто Ойл” ХХК-ийн нэрэмжит 2026 оны Уулын дугуйн улсын аварга шалгаруулах Кросс-Каунтри олимпик (XCO) тэмцээний эхний өдрийн уралдааны дүн мэдээг танилцуулж байна.

27/07/2026

🥰🇲🇳

Photos from Монголын Дугуйн Холбоо's post 26/07/2026

Нийслэлийн Засаг даргын ивээл дор, “Авто Ойл” компанийн нэрэмжит Уулын дугуйн нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний фото агшин

Powered by Luxoil auto center

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Khan-Uul-15, Olympic House 211
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00