Жамъянгаравын Ундрахбаяр

Жамъянгаравын Ундрахбаяр

Share

Миний пэже хуудсанд тавтай морилно уу!!!

25/05/2026

Бодох л асуудал байна шүү… хэхэ

01/04/2026

Туулын хурдны зам хотын ард иргэдэд их л ач холбогдолтой хэрэгтэй төсөл гэж бодоод л байх юм. Уулын замаар гэхэд л одоо ямар их машин хөдөлгөөнд оролцож байгааг хүн болгон л харж байгаа байх. Баггүй ачаалал авдаг замуудын нэг мөнөөс мөн. Хотын иргэд өөрсдөө дугарах хэрэгтэй санагдах юм. Хэт их улс төр ороод энэ хурдны замын төсөл зогсчих вий дээ.

28/12/2025

Оройн дээд Очирваань хайрхан минь өнө мөнхөд ивээлээ хайрлах болтугай🙏

22/09/2025

“Богд Очирваань” хайрхан та бүхнийг үргэлж ивээх болтугай🙏🙏🙏

11/09/2025

Архангай Цахир сум

08/09/2025

Од Ган Тэнгэр мөнхөд ивээх болтугай. 🙏🙏🙏
Отгонтэнгэр хайрханы намрын өнгө. 🙏🙏🙏

Photos from Жамъянгаравын Ундрахбаяр's post 06/07/2025

ЗАВХАН: Улаанбаатараас Отгонтэнгэрийг зорих бол 1000 орчим км явна
--------------------------------------------------------------------------
Наадмын амралтын өдрүүдээр говь, хангай, хээр тал хосолсон Завхан аймаг руу аялах бол Улаанбаатар хотоос аймгийн 24 сум руу хэдэн км замыг туулж хүрэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан Монгол Улсын таван аймгийн нэг. Нутаг дэвсгэр нь 82.5 мянган хавтгай дөрвөлжин км, 71.8 мянган хүн амтай, 24 сум ,113 багтай.
Тус аймаг говь хангай, хээр тал хосолсон үзэсгэлэнт нутагтай. Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай.
Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг томоохон амралт сувиллын газруудтай. Аймгийн төв Улиастай нь Улаанбаатараас 1,023 км алс оршдог. Монгол орны хамгийн хүйтэн цэг Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Өвөлдөө хасах 40 градус хүйтэн байдаг ба хамгийн хүйтэн нь хасах 53 градус хүртэл хүйтэрдэг.

Завхан аймгийн сумдаас Улаанбаатар болон
Улиастай хүртэлх зай:
• Алдархаан- Улаанбаатар 1,032 км, Улиастай- Алдархаан 32 км
• Асгат- Улаанбаатар 1,027 км, Улиастай- Асгат 215 км
• Баянтэс- Улаанбаатар 1,100 км, Улиастай- Баянтэс 308 км
• Баянхайрхан- Улаанбаатар 1,000 км, Улиастай- Баянхайрхан 239 км
• Дөрвөлжин- Улаанбаатар 1,155 км, Улиастай- Дөрвөлжин 143 км
• Завханмандал- Улаанбаатар 1,168 км, Улиастай- Завханмандал 168 км
• Идэр- Улаанбаатар 928 км, Улиастай- Идэр 78 км
• Их- Уул- Улаанбаатар 773 км, Улиастай- Их- Уул 224 км
• Нөмрөг- Улаанбаатар 915 км, Улиастай- Нөмрөг 152 км
• Отгон- Улаанбаатар 905 км, Улиастай- Отгон 130 км
• Сантмаргац- Улаанбаатар 1,048 км, Улиастай- Сантмаргац 360 км
• Сонгино- Улаанбаатар 993 км, Улиастай- Сонгино 259 км
• Тосонцэнгэл- Улаанбаатар 813 км, Улиастай- Тосонцэнгэл 181 км
• Түдэвтэй- Улаанбаатар 960 км, Улиастай- Түдэвтэй 196 км
• Тэлмэн- Улаанбаатар 880 км, Улиастай- Тэлмэн 122 км
• Тэс- Улаанбаатар 1,174 км, Улиастай- Тэс 301 км
• Улиастай- Улаанбаатар 1,023 км
• Ургамал- Улаанбаатар 1,234 км, Улиастай- Ургамал 236 км
• Цагаанхайрхан- Улаанбаатар 1,100 км, Улиастай- Цагаанхайрхан 45 км
• Цагаанчулуут- Улаанбаатар 1,027 км, Улиастай- Цагаанчулуут 118 км
• Цэцэн- Уул- Улаанбаатар 1,007 км, Улиастай- Цэцэн- Уул 252 км
• Шилүүстэй- Улаанбаатар 960 км, Улиастай- Шилүүстэй 135 км
• Эрдэнэхайрхан- Улаанбаатар 1,103 км, Улиастай- Эрдэнэхайрхан 115 км
• Яруу- Улаанбаатар 1,055 км, Улиастай- Яруу 56 км байна.

Эх сурвалж: ЗАВХАН сонин
Гэрэл зургуудийг: П.Баатарзоригт болон цахим сүлжээн дэхь нээлттэй эх сурвалжаас авав.

24/06/2025

Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

09/06/2025

Хэрүүл хийдэг
Үргэлж хараал хэлдэг
Хүн элдвээр доромжилдог
Муу үг ихтэй
Хийж үзээгүй байж хүн шүүмжилсэн
Хүний мууг түрүүлж харж ярьдаг
Өөрөө алдаа гаргадаггүй юм шиг хүний алдааг алд дэлэм болгож ярьдаг
Энерги муутай сөрөг хүмүүсээс л хол яв

Харин эерэг гэрэл цацарсан
зөв сайхан сэтгэлтэй
сайхан үгтэй өөдрөг эрч хүчтэй хүнийг уучилж чаддаг өөрөөсөө түрүүлж хүнийг боддог зөв үлгэр дуурайлал болдог сайн хүнийг өөрөөсөө бүү холдуул 🤗🤗🤗

27/05/2025

Хүслийг биелүүлэгч “ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН” Хүсэл бүхэн тань биелэх болтугай. 🙏🙏🙏

17/05/2025

Нэгэн удаа шавь багшаасаа асуув:
— Багш аа, яагаад бид заримдаа сөрөг бодолд автаж, өөрсдийгөө ч ойлгохоо байчихдаг юм бол?

Багш инээмсэглэн, шавьдаа нэгэн даалгавар өглөө.
Тэр хоёр ойд очив. Багш шавьд сагс дүүрэн жижиг чулуу өгч:

— Энэ чулуу бүрийг “сөрөг бодол” гэж төсөөл. Одоо энэ сагсыг өдөржингөө үүрээд ойгоор алх, гэв...

Шавь сагсаа үүрч явав.
Эхэндээ хүнд биш байлаа. Гэхдээ удах тусам мөр, нуруу нь өвдөж, хөл нь сульдаж эхлэв.

Орой болоход багш түүнээс асуув:
— ЗАА Ямар байна?

Шавь ядарч, амьсгаадан:
— Маш хүнд байна. Би бараг алхаж чадахгүй нь, гэв.

Багш инээмсэглэн хэлэв:
— Үнэндээ чи наад сагсаа газарт тавьж болох л байсан.
Хэн ч чамайг хүчээр үүр гэж шахаагүй
Гэхдээ чи үүрсээр л явлаа. Бодол ч мөн адил. Сөрөг бодол гэдэг чулуу шиг — бид түүнийг өөрсдөө үүрч, тээж явдаг. Хэрвээ тавьчихвал, амар амгалан мэдрэгдэнэ.

Сургамж:
Бидний бодол өөрөө маш хүчтэй.
Сайн бодол гэрэл авчирдаг бол сөрөг бодол сэтгэлийн ачаа болдог.
Сэтгэлээ чөлөөлж, хэрэггүй бодлыг “тавьж сурвал” амьдрал хамаагүй хөнгөн болно.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Ulaanbaatar
976