Mongolia Baby Coaching Association

Mongolia Baby Coaching Association Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolia Baby Coaching Association, Coach, СБД, 1 хороо, Олимпик Резиденс, 22-р байр, 4 давхар, 410 тоот, Ulaanbaatar.

Японы “Baby Coaching” хөтөлбөрийн арга зүйг Монголын гэр бүл бүрт хүртээмжтэй байдлаар хүргэж, хүүхдийн эерэг өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ, монгол хүний сэтгэл зүй, оюун санаа, бие бялдрын цогц хөгжлийг боловсролоор дамжуулан төлөвшүүлэх.

“Хэлд ч ороогүй хүүхэд сургалтад очоод юу хийх юм бэ?” 👶Хараад сонирхоно.🎵 Дуу сонсоод эргэж харна.🤲 Гараа сунгаж хүрнэ....
06/10/2026

“Хэлд ч ороогүй хүүхэд сургалтад очоод юу хийх юм бэ?” 👶

Хараад сонирхоно.
🎵 Дуу сонсоод эргэж харна.
🤲 Гараа сунгаж хүрнэ.
✨ Шинэ мэдрэмжийг өөрийнхөөрөө мэдэрч, хариу үйлдэл үзүүлнэ.

Хүүхдийн оролцоо заавал үгээр илэрхийлэгдэх албагүй.

Заримдаа удаан ширтэх, инээмсэглэх, гараа сунгах, дахин хүрэх гэж оролдох зэрэг нь:

💬 “Энэ надад сонирхолтой байна.”
гэсэн бяцхан дохио байж болно. 💛

🌿 BABY SENSORY сургалтаар хүүхдийн насанд нь тохирсон тоглоом, дуу авиа, хөдөлгөөн, мэдрэхүйн үйл ажиллагаагаар дамжуулан мэдэрч, хөдөлж, ажиглаж, судална.

Харин аав, ээж нь хүүхдийнхээ
жижигхэн дохиог анзаарч, ойлгож, хариу үйлдэл үзүүлэхийг суралцана.

📌 Хэрэв та бүртгүүлэх бол доорх линкээр ороорой.
https://forms.gle/EiBSWZDn51YRF8qeA

💳 Форум дээр төлбөрийн дансны мэдээлэл байршуулсан байгаа. Шууд төлбөрөө шилжүүлснээр таны суудал баталгаажна.

🔥 Суудлын тоо хязгаартай!

🎁 Оролцогч бяцхан үрсдээ Pigeon Mongolia & Kagome Mongolia брэндийн бяцхан гарын бэлэгтэй.

🎒 Та ирэхдээ:
• Хүүхэд болон өөрт тань хөдөлгөөнд саад болохгүй, биед эвтэйхэн хувцас
• Хүүхдийнхээ уух сүү эсвэл ус
авч ирээрэй. 💛

Хүүхдийн жижигхэн ахиц бүрийн ард багшийн том сэтгэл бий.Анхны үгээ зоригтой хэлэх, найзтайгаа тоглоомоо хуваалцах, “Би ...
02/10/2026

Хүүхдийн жижигхэн ахиц бүрийн ард багшийн том сэтгэл бий.

Анхны үгээ зоригтой хэлэх, найзтайгаа тоглоомоо хуваалцах, “Би өөрөө чадлаа!” хэмээн баярлах… Хүүхдийн эдгээр нандин мөч бүрд багш таны хайр, тэвчээр, урам дэм шингэсэн байдаг. 💛

Baby Coaching хөтөлбөрийг хэрэгжүүлж буй түнш цэцэрлэгүүдийн нийт багш нартаа Багш нарын баярын мэнд хүргэе!

Хүүхэд бүрийн онцлогийг хүндэтгэж, сониуч занг нь дэмжин, тоглонгоо суралцах баяр баясгаланг өдөр бүр бэлэглэж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бидний хамтын зорилгыг хүүхэд бүрийн өдөр тутмын хөгжил, инээмсэглэл болгон бодит болгодог эрхэм багш нар минь, ажил үйлс тань амжилтаар, сэтгэл тань урам баяраар дүүрэн байх болтугай! 🌸

Хүндэтгэсэн,
Монголын Baby Coaching нийгэмлэг

#БагшНарынБаяр #БаярлалааБагшАа #ТүншЦэцэрлэгүүд

👶 Анхны “ээж ээ” гэдэг үгийг сонсохоос өмнө та хоёрын яриа эхэлчихсэн байдаг.Таны дууг сонсоод тайвшрах.Нүүрийг тань ажи...
01/10/2026

👶 Анхны “ээж ээ” гэдэг үгийг сонсохоос өмнө та хоёрын яриа эхэлчихсэн байдаг.

Таны дууг сонсоод тайвшрах.
Нүүрийг тань ажиглах.
Хөдөлгөөнөөрөө, харцаараа, авиагаар хариулах…
Үгээр ярьж эхлэхээс өмнө ч хүүхэдтэйгээ харилцах олон боломж бий. 🤍
Тэр жижигхэн дохионуудыг анзаарч, хариулахын тулд заавал хэлд орохыг нь хүлээх хэрэггүй.
🌿 Baby Coaching сургалтын хэсгээс ургаас эхлэн тархины хөгжлийг нь хэрхэн дэмжихийг мэдэх боломжтой

✨ “Гайхамшигт төрөлтөд хамтдаа бэлдэцгээе” сургалтын хөтөлбөрөөс танилцуулж байна.

👶 JAPAN BABY COACHING - Ургаас эхлэн нярайн тархийг хөгжүүлэх сургалт

Хүүхдийн тархины хөгжлийг ургийн үеэс нь хэрхэн зөв дэмжих талаар сургагч багш С.Заяа ээж, аавуудад хэрэгтэй мэдлэг, зөвлөгөөг хуваалцана. 🤰💙

📅 2026.10.10
📍 Astory Event Hall

🐣 EARLY BIRD тасалбар 09.25-нд дуусна!
Эрт захиалгын боломжоо бүү алдаарай.

🎟️ Тасалбар захиалах:
https://babyworld.mn/products/baby-world-event

#Мэдлэгтэйээж #Итгэлтэйтөрөлт

Манай baby coaching цогц хөтөлбөртэй Жуковд байрлалтай цэцэрлэгт цөөн тооны хүүхдийн нэмэлт элсэлт авч байгаан байна шүү...
30/09/2026

Манай baby coaching цогц хөтөлбөртэй Жуковд байрлалтай цэцэрлэгт цөөн тооны хүүхдийн нэмэлт элсэлт авч байгаан байна шүү. Хөтөлбөртэй цэцэрлэгт хүүхдээ өгөхөөр сонирхож байсан ээжүүд гялс холбогдоод бүртгүүлээрэй.

26/09/2026

🌱 “ХОРВООД ТАВТАЙ МОРИЛ” практикт суурилсан сургалтын хэсгээс:
Дараагийн сургалт:
📅 Сургалт: 2026.10.03 | 11:00 - 16:00 цаг
💰 Төлбөр: 150,000₮ /хос/
🏦 Худалдаа хөгжлийн банк
👤 Дансны нэр: Абико академи
💳 Данс: 180004000 435056275
📝 Гүйлгээний утга: Утасны дугаар + Нэр
📞 Холбогдох: 7575-5550 | 8882-2688
📝 БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/WkmoW7DVykj3CRqn8 Хураах Хураах

🌱 “ХОРВООД ТАВТАЙ МОРИЛ”  — ЭЭЛЖИТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.⏰ Бүртгэл хаагдахад ердөө 08 хоног үлдлээ.💛 Нэг анги дүүргэ...
25/09/2026

🌱 “ХОРВООД ТАВТАЙ МОРИЛ” — ЭЭЛЖИТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
⏰ Бүртгэл хаагдахад ердөө 08 хоног үлдлээ.
💛 Нэг анги дүүргэлт 10 хос.
🎁 Сургалтад оролцсон хос бүрт Pigeon Mongolia брэндийн бяцхан үрд зориулсан гарын бэлэгтэй
👩‍⚕️Мэргэжлийн эх баригч, мэргэжилтнүүдийн удирдлага дор онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулан, ээж аавуудыг төрөлт болон нярайн асаргаанд бэлтгэх цогц мэдлэг, дадлыг эзэмшүүлнэ.
🤰 Төрөлтөд хамтдаа бэлдэцгээе
Төрөх үед ээждээ аав хэрхэн зөв дэмжлэг үзүүлэх вэ?
💗 Хөхний асаргаа, сувилгаа
Хөхүүл үеийг зөв эхлүүлэхэд хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө.
🫀 Ургийн зүрхний цохилт сонсох
Бяцхан үрийнхээ зүрхний цохилтыг сонсож, жирэмсний гайхамшигт мөчийг мэдрээрэй.
🍼 Нярайн асаргаа, сувилгаа — ДАДЛАГА
Хүүхдээ хэрхэн зөв тэврэх, асрах, өдөр тутмын арчилгааг дадлагаар суралцана.
👨 Аавуудад зориулсан өвдөлт мэдрүүлэх аппарат
“Ээж ямар мэдрэмжтэй байдаг бол?”
Аавууд төрөлтийн өвдөлтийг биеэрээ мэдэрч үзнэ.
👶 Нярайн массаж
Бяцхан үртэйгээ төрсөн цагаас нь хэрхэн зөв харилцаж, иллэг хийхийг практик байдлаар сурна.
🥗 Хоол зүйчийн зөвлөгөө
Жирэмсэн болон төрсний дараах үеийн хооллолтын зөвлөмж.
🔬 VegeCheck - Kagome Mongolia
Биеийн ерөнхий байдлаа илүү сайн ойлгоход туслах үзүүлэлтүүдээ шалгуулна.
📅 Сургалт: 2026.10.03 | 11:00 - 16:00 цаг
💰 Төлбөр: 150,000₮ /хос/
🏦 Худалдаа хөгжлийн банк
👤 Дансны нэр: Абико академи
💳 Данс: 180004000 435056275
📝 Гүйлгээний утга: Утасны дугаар + Нэр
📞 Холбогдох: 7575-5550 | 8882-2688
📝 БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/WkmoW7DVykj3CRqn8 Хураах Хураах

25/09/2026

🌱 0–5 нас — хүүхдийн амьдралын хамгийн чухал, нандин үе.

Энэ хугацаанд хүүхдийн 🧠 тархи, ❤️ сэтгэл хөдлөл, 🤸 хөдөлгөөн, 🗣️ харилцаа болон суралцах суурь чадварууд эрчимтэй хөгждөг.

Тиймээс хүүхдийнхээ ирээдүйн хөгжилд хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг бага наснаас нь эхлүүлээрэй. 💛

✨ 0–5 нас бол нэг л удаа тохиох, дахин давтагдашгүй хөгжлийн нандин үе.

🥰 Хөөрхөн бяцхан сурагчийнхаа хичээллэж буй агшнаас…💛🧠 Тоглонгоо суралцаж,🌱 мэдэрч, танин мэдэж,✨ шинэ зүйлсийг сонирхон...
20/09/2026

🥰 Хөөрхөн бяцхан сурагчийнхаа хичээллэж буй агшнаас…💛

🧠 Тоглонгоо суралцаж,
🌱 мэдэрч, танин мэдэж,
✨ шинэ зүйлсийг сонирхон нээж буй бяцхан үрсийн маань хөөрхөн мөчүүд.

BABY SENSORY — 09 САРЫН 25НЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН БАЙНА
🔗 Бүртгэлийн линк: https://forms.gle/dv7ziM9zmXUF69vS7

💛 Нэг анги дүүргэлт ердөө 8-10 хүүхэд.
🎁 Оролцогч бяцхан үрсдээ Pigeon Mongolia-н бяцхан гарын бэлэгтэй.
🧠 0–3 нас яагаад хүүхдийн хөгжлийн онцгой чухал үе вэ?
✨Энэ үед хүүхэд орчноо таван мэдрэхүйгээрээ дамжуулан танин мэдэж, суралцах суурь нь эрчимтэй хөгждөг.

🇯🇵 Япон улсын Baby Coaching хөтөлбөрийн хүрээнд:
✨ Таван мэдрэхүйг хөгжүүлэх үйл ажиллагаа
🧠 Танин мэдэхүй, тархины хөгжлийг дэмжих
🤱 Эх, үрийн нандин холбоог бэхжүүлэх
🌱 Суралцах, хөгжих суурийг дэмжих

📅 Огноо: 2026.09.25
⏰ Цаг: 10:00–11:00 / 12:00–13:00
👶 Нас: 6–24 сартай
👩‍👦 1 хүүхэд + 1 асран хамгаалагч
💰 Төлбөр: 75,000₮
📍 Байршил: Зайсан, Bella Vista хотхон, 400-р байр
📞 Холбоо барих: 8882-2688

14 хоногт ганцхан удаа зарлагддаг “ХОРВООД ТАВТАЙ МОРИЛ” сургалт эхлэхэд бэлэн боллоо🥰
19/09/2026

14 хоногт ганцхан удаа зарлагддаг
“ХОРВООД ТАВТАЙ МОРИЛ” сургалт эхлэхэд бэлэн боллоо🥰

Address

СБД, 1 хороо, Олимпик Резиденс, 22-р байр, 4 давхар, 410 тоот
Ulaanbaatar
15160

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolia Baby Coaching Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category