24/05/2026
“УЛСЫН ЧАНСАА" ТЭМЦЭЭНИЙ ОДТОЙ ТАМИРЧИД БУЮУ БУГУЙВЧНЫ ЭЗЭД ТОДОРЛОО.
Шооны спортын 2026 оны 05-р сарын “Улсын чансаа” тэмцээнд 17 клубийн 6-29 насны давтагдаагүй тоогоор нийт 54 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, өмнөх үзүүлэлтүүдээ ахиулан амжилттай оролцлоо.
Энэ сард үзүүлэлтээрээ нийт 15 тамирчин Монголын Шооны Холбооноос батлагдсан “Анхны од” “Одоо ахиулсан” одны болзлыг хангаж бугуйвчны эзэд болсноор амжилтаараа гангарах боллоо.
Тодруулбал:
⭐️Одны болзлоо хангаж ЦАГААН БУГУЙВЧТАЙ болсон нийт: 9 тамирчин;
⭐️⭐️Одны болзлоо хангаж ШАР БУГУЙВЧТАЙ болсон нийт: 3 тамирчин;
⭐️⭐️⭐️ Одны болзлоо хангаж УЛААН БУГУЙВЧТАЙ болсон нийт : 2 тамирчин;
⭐️⭐️⭐️⭐️ Одны болзлоо хангаж НИЛ ЯГААН БУГУЙВЧТАЙ болсон нийт : 1 тамирчин шалгарсан байна.
Нийт одтой тамирчдадаа баяр хүргэе 👏 ✌️
24/05/2026
“Улсын Чансаа-2026” 05-р сарын тэмцээний цомын эзэд.Баяр хүргэе
🏆Кимастер- RedS клуб Ж.Хаш-Эрдэнэ : 7цагариг 21.953
🏆Спорт өрөлт-My MInd клуб Б.Буян-Арвижих : Ганцаарчилсан 10.324
🏆Рубик шоо -Fast злуб Б.Буянтогтох : 3х3х3 9.951
19/04/2026
Амралтын өдрийн мэнд🤗
“УЛСЫН ЧАНСАА" ТЭМЦЭЭНИЙ ОДТОЙ ТАМИРЧИД БУЮУ БУГУЙВЧНЫ ЭЗЭД ТОДОРЛОО.
Шооны спортын 2026 оны 03-р сарын “Улсын чансаа” тэмцээнд 32 клубийн 5-34 насны давтагдаагүй тоогоор нийт 158 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, өмнөх үзүүлэлтүүдээ ахиулан амжилттай оролцлоо.
Энэ сард үзүүлэлтээрээ нийт 21 тамирчин Монголын Шооны Холбооноос батлагдсан “Анхны од” “Одоо ахиулсан” одны болзлыг хангаж бугуйвчны эзэд болсноор амжилтаараа гангарах боллоо.
Тодруулбал:
⭐️Одны болзлоо хангаж ЦАГААН БУГУЙВЧТАЙ болсон нийт: 9 тамирчин;
⭐️⭐️Одны болзлоо хангаж ШАР БУГУЙВЧТАЙ болсон нийт: 5 тамирчин;
⭐️⭐️⭐️ Одны болзлоо хангаж УЛААН БУГУЙВЧТАЙ болсон нийт : 3 тамирчин;
⭐️⭐️⭐️⭐️ Одны болзлоо хангаж НИЛ ЯГААН БУГУЙВЧТАЙ болсон нийт : 2 тамирчин;
⭐️⭐️⭐️⭐️⭐️ Одны болзлоо хангаж ХАР БУГУЙВЧТАЙ болсон нийт : 2 тамирчин шалгарсан байна.
Нийт одтой тамирчдадаа баяр хүргэе 👏 ✌️
24/03/2026
“ОЮУНЫ НААДАМ - 2026” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монголын Оюун Ухааны Академи болон Оюуны Спортын Менежмент байгууллага, Оюуны спортын холбоод хамтран Ой тогтоолт, Түргэн бодолт, Рубик шоо, Кимастер, Спорт өрөлт, Бэкгамон, Хурдан уншлага, Оюуны зураглалын аварга шалгаруулах 8 төрөлт “ОЮУНЫ НААДАМ - 2026” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээний эхний төрлүүд болох
⭐️ Спорт өрөлтийн 13 дахь удаагийн улсын аварга
⭐️ Рубик шооны 13 дахь удаагийн аварга
⭐️ Кимастерийн 5 дахь удаагийн улсын аварга
⭐️ Бэкгамоны 4 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд 4 сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд оюуны спортын 10000 гаруй тамирчдаас сүүлийн шатандаа шалгарч үлдсэн 800 гаруй тамирчид хурд хүч, оюун сэтгэхүйгээрээ өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Бүх тамирчдадаа амжилт хүсье!
21/03/2026
Temuulen Tserendagva Баяр хүргэе👏🏻🤗
08/03/2026
Гоё бэлэгтэй уралдаанд идэвхтэй оролцоорой🥰🤗
🥰 Хөөрхөн бяцхан охиддоо барих нэгэн бэлэг байна!
Кимастер салгаж, шоо эвлүүлж, спорт өрөлт хийж байгаа бичлэгээ илгээсэн эхний 8 хөөрхөн охиныг “Улсын чансаа-2026” 3-р сарын тэмцээнд үнэ төлбөргүй оролцох боломжийг олгож байна./Чансаанд бүртгүүлсэн байх/ ☺️
Шалгуур маш амархан: Өөрийн бичлэгээ цэцэгтэй хамт оюуны спортоор хичээллэж буйгаа харуулан Facebook хуудсан дээрээ байршуулж, клуб Овог нэрээ бичиж,MIND SPORTS MANAGEMENT пэйжийг mention хийхэд болно.
⏰ Хугацаа: 2026.03.08 11:00 – 15:00
🏆 Ялагчийг:2026.03.08 17:00 цагт тодруулна.
Амжилт хүсье! 🤗🌸