Baigal family

Baigal family

Share

🧘 Иог,бяасалгалын багш
🎶 Дуут Бясалгалын багш
💡 Сэтгэл зүйч✨
Бие, оюун, сэтгэл гурвыг тэнцвэржүүлж, дотоод амар амгаланд хүрэх замд тань чиглүүлнэ🙏✨

09/04/2026

Хорвоогийн сайхан бүхнийг харахын тулд
Сэтгэлээ сайхан бүхэнд нээгээрэй.
Харанхуйг биш, гэрлийг сонговол
Харж буй бүхэн чинь гэрэлтэнэ.

Зөөлөн бодол тээж явбал
Зөрсөн бүхэн дулаан санагдана.
Сэтгэл чинь ариун тунгалаг байвал
Сэрүүн салхи ч энэрэл болно.

Хайр түгээж алхах замд
Хариу нь чамд инээмсэглэл болно.
Хорвоо өөрчлөгдөхгүй байж мэднэ,
Харин чи өөрчлөгдвөл — бүх зүйл сайхан нээгдэнэ✨🙏

08/04/2026

Анх бясалгал, номын замд орохоосоо өмнө би зөвхөн өөрийгөө болон гэр бүлийнхээ төлөө залбирдаг байлаа. Харин энэ замд орсноос хойш сэтгэл минь аажмаар өөрчлөгдөж, эх орон, нутаг усныхаа төлөө залбирдаг болсон. Бурхан багшдаа өнөөдөр тохиож буй бүхнээ айлтган даатгаж, дотоод сэтгэлдээ илүү амар амгаланг мэдрэх болсон.
Өмнө нь зөвхөн хувийн аминч бодолд төвлөрдөг байсан бол одоо улс орон минь тэр чигтээ миний гэр орон мэт, ард түмэн минь миний ахан дүүс мэт санагдах болжээ🙏❤️

Нэгэн цагт аминч бодолд төвлөрч явсан сэтгэл минь одоо өөрчлөгдөж,
Сэтгэл минь илүү өргөжиж, бусдын төлөө чин сэтгэлээсээ ерөөл хүсэх болсон нь энэ замын хамгийн үнэт бэлэг билээ🙏✨❤️🥰🇲🇳

31/03/2026

Бид 3-н эвент үнэхээр төгс болсон шүү🥰
Та 2-тоо гүнээ талархая❤️🙏
Ирж оролцсон бүх хүмүүстээ талархаж байна❤️🙏

Photos from Baigal family's post 15/03/2026

Skywing хамт олонтойгоо 100 гаруй хүүхдийг Дуут бясалгалд үнэ төлбөргүй хамруулж, тэдэндээ амар амгалан, тайван мэдрэмж бэлэглэлээ.
Хүүхэд бүхний инээмсэглэл, тайвширсан төрх энэ өдрийн хамгийн сайхан илэрхийлэл байв.
Skywing хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
сайхан үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдсэн та бүхэндээ баярлалаа.🙏🙏🙏✨

12/03/2026
12/03/2026

Хүүхдийн дуут бясалгал 3.14нд болно.6-18нас
Бүртгэл ердөө 2 хоног бүртгэл аваад хаагадана
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

ХҮҮХДИЙН ДУУТ АЯГАНЫ АНАГААХ БЯСАЛГАЛ & МАЙНДФҮЛНЕС НЭЭЛТТЭЙ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА ✨

Скайвинг төвөөс сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан дуут аяганы анагаах бясалгал, майндфүлнес хосолсон 1 өдрийн хөтөлбөр зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн хичээл, өдөр тутмын ачааллыг бууруулж, тайвшрах, төвлөрөх, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалахад туслах зорилготой.

📍 Хамрах хүрээ: 6–18 нас
🕐 Цаг: 12:00 – 14:00
📍 Байршил: Скайвинг төв, S блок 5 давхар 507
📅 Бүртгэл: 2026.03.13 хүртэл
📩 Бүртгүүлэх:
9405-7773 дугаарт хүүхдийн нэр, нас, утас илгээнэ үү.

⚠️ Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!

Дуут аяганы анагаах бясалгал нь бидний сэтгэл санаа болон бие махбодид дараах үр дүнтэй.
🔯Бие сэтгэлийн тэнцвэртэй байдлыг нөхөн сэргээж, эд эрхтний эмгэг зовиуруудаас ангижруулна.
🔯Гүн гүнзгий тайвшран амрах, дотоод тайвшралыг олж сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.
🔯Ядаргаа, нойрны хямрал, цочромтгой байдал, сэтгэл түгших, хямрах, гутрал стресст автагдсан хүмүүст эерэг нөлөөтэй
🔯Энергийн 7 хүрдийг тэнцвэржүүлнэ.
🔯Жирэмсэн ээжүүдэд болон урагт амралт тайвшралыг өгнө.
🔯Оюун санаа болон энергийн түвшинд нөхөн сэргээгдэнэ.
🔯Цусны эргэлт, зүрх судасны тогтолцоог сайжруулна.

Багшийн мэдээлэл :
Нэр - Байгаль
✅Сэтгэл зүйч
✅Йог бясалгалын багшаар 10+ жил.
✅Мэргэжилийн Дуут хөгжимт бясалгалын багш 4 жил
✅Эрдэм Шинжилгээний хуралд Сэдэв: Дуут бясалгалаар стресс бууруулах 3-р байр

Бидэнтэй холбогдох:
☎️ +976 77112200 94057773
📧[email protected]
🌐 https://mmarket.mn/skywing/
📍 Зайсан толгойн зүүн хойд талд, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан тойруу, Улаанбаатар хот, Mонгол улс

10/03/2026

🙏🙏🙏

Сэтгэлийн дуудлага хуралдай минь сайхан болж өнгөрлөө. Бүх хайр чинь сэтгэл агуу их хүчээ нэгтгэн хамтдаа гэрэлтэж хүрэлцэн ирсэн эрхэм дээд эсүүддээ чин зүрхний гүнээс талархал илэрхийлье.

@мөнхголчуудын Тулга,
Дуут бясалгалын Baigal family 2-тойгоо чин сэтгэлийн нэгдлээр хайрыг цацрааж түгээж ирсэн бүх хүнийг хайрын эрчмээр асааж цэнэглэж анагааж амрааж чадлаа. ❤️💯💪👏👏👏

Энэ зураг тал хагас нь явсны дараа авсан байнаа. Зурагт орсон ороогүй бүх хүрэлцэн ирсэн дээдсүүдийнхээ үр удам нь үеийн үедээ тэгш дүүрэн жаргаж удам ураг нь бат сайхан орших өлзий буяныг дээдлэн дээдлэн өргөе.

Санаа сайн бол заяа сайн
Сэтгэл хиргүй бол амьдрал гэрэлтэн гийх сайхан бүхнийг дэлгэрүүлэн ерөөе.

Итгэл гэдэг ганцхан утсаар холбогддог хүн та өөрийгөө хүндлээд зогсохгүй бусдыг хүндэлснээр багш бүхний дээдтэй холбогдож шим бүхнийг шингээж авдаг билээ.

Агуа их дээд эсүүдэд нь талархахаас гадна харж хамгаалж явдаг бурхад, эх дэлхийн хязгааргүй хайранд гүнээ мэхийе.

Хайр дэлгэрэг❤️🙏🧘‍♀️

02/03/2026

🌸 СЭТГЭЛИЙН ДУУДЛАГА – Сүнслэг Эвент 🌸

Энэ бол дотоодын хүч сэрэх дуудлага.
Зүрхээ нээж, урамсар сэрэлт өөрийн гэрлийг мэдэрч,үнэн сэтгэлээ олж таних аялалд таныг урьж байна

🌱 Энэ эвент танд:
• Өөрийгөө сонсож, дотоод амар амгаланг мэдрэх үнэн
• Сэтгэлээ ариусгаж, дотоод гэрлийг нэмэх сүнслэг дасгал
• Зүрхээ нээж, өөртэйгөө гүн холбоо тогтоох боломж
• Дотоодын үнэнтэй нүүр тулан, бусдаас үнэтэй туршлага суралцах
• Шинэ танилуудтай сүнслэг харилцаа үүсгэх боломж
Эвент удирдах багш нар
Туяа иог үүсгэн байгуулагч
Иог бясалгалын багш Туяа
-Биеэлгээ , Өвөг дээдсийн холболт сэрэлт ,бясалгал
-Монгол ухамсар көүч Тулгаа лекц
-Дуутбясалгал, Сэтгэлзүйч багш Э.Байгалмаа
98880588 #сүнслэг #эвент #бясалгал #биелгээ #ухамсарсэрэлт

02/03/2026

🌸 СЭТГЭЛИЙН ДУУДЛАГА – Сүнслэг Эвент 🌸

Энэ бол дотоодын хүч сэрэх дуудлага.
Зүрхээ нээж, урамсар сэрэлт өөрийн гэрлийг мэдэрч,үнэн сэтгэлээ олж таних аялалд таныг урьж байна

🌱 Энэ эвент танд:
• Өөрийгөө сонсож, дотоод амар амгаланг мэдрэх үнэн
• Сэтгэлээ ариусгаж, дотоод гэрлийг нэмэх сүнслэг дасгал
• Зүрхээ нээж, өөртэйгөө гүн холбоо тогтоох боломж
• Дотоодын үнэнтэй нүүр тулан, бусдаас үнэтэй туршлага суралцах
• Шинэ танилуудтай сүнслэг харилцаа үүсгэх боломж
Эвент удирдах багш нар
Туяа иог үүсгэн байгуулагч
Иог бясалгалын багш Г.ГанТуяа
-Биеэлгээ , Өвөг дээдсийн холболт сэрэлт ,бясалгал
-Монгол ухамсар көүч Г.Тулгаа лекц
-Дуутбясалгал, Сэтгэлзүйч багш Э.Байгалмаа
Хүний тоо хязгаартай !
Дэлгэрэнгүй мэдээлэл 1 гэж коммэнт үлдээнэ үү!
Мэдээлэл авах : Утас 98880588

24/02/2026

Дөрвөн шөнө.
Дөрвөн давхцал.
Мартагдашгүй нэгэн тэнгэр.
Эрин шилжих мөч гэж үзэж байна 🙏✨

2026 оны хоёрдугаар сар ганцхан огторгуйн үзэгдэл авчрахгүй —
харин жинхэнэ сансрын дараалал өрнөнө.

2-р сарын 24 – Сар Плеядын оддын дундуур зөөлөн хөвнө.
Одууд түүний харанхуй ирмэгийн цаагуур агшин зуур алга болж…
30–40 минутын дараа дахин гарч ирнэ —
орчлон ертөнц pause дарж, play хийж байгаа мэт.

2-р сарын 26 – 78% гэрэлтсэн Сар Ихрийн ордод буй гялалзсан Бархасбадьтай
ердөө 4.8°-ын зайд ойртож,
тэнгэр дэх бүх оддоос илүү тод гэрэлтэнэ.

2-р сарын 27 – Сугар гараг Сар болон Бархасбадьтай нэгдэн
ховор бөгөөд хөгжилтэй
“сансрын инээмсэглэл” үүсгэнэ.

2-р сарын 28 – Зургаан гариг нэгэн зэрэг эгнэн байрлаж,
үдшийн тэнгэрт гайхамшигт гаригсдын парад өрнөнө.

Энэ бол тохиолдол биш.
Энэ бол орбитын бүжиг.
Нарны аймаг үргэлж хөдөлгөөнд байдаг —
заримдаа тэр хөдөлгөөн нь бидний анзаарахаар
яг төгсөөр давхцдаг.

Энэ долоо хоногт тэнгэр өөд хар.
Чи одон орон амьдаар хөдөлж буйг харах гэж байна.

03/02/2026

Нигүүлслийн гэрэл✨✨

Амьсгал бүрийн завсар
Аниргүй нигүүлсэл оршино.
Алхам бүрийн цаана
Ачлалын мөр үлдэнэ.

Уур хилэн сарнихад
Ухаарал цэцэглэж,
Үл баригдах бүхэнд
Үнэн аяндаа тодорно.

Бурхан хаа нэгтээ бус,
Бусдыг энэрэх сэтгэлд,
Бодол намжих агшинд
Бодь мөр нээгдэнэ.

Чимээгүй шөнө сэтгэлд минь
Чийдэн мэт асах гэрэл нь
Чамлахааргүй, шавхагдашгүй
Чин сэтгэлийн хайр ажээ.

Өвдөхөд минь тэвэрч
Өөрийгөө танихад минь чиглүүлж
Алдаа бүхний цаана
Ачлал болон үлдэнэ.

Үггүй мөртлөө ойлгуулж
Үл харагдавч мэдрэгдэж
Бурханы хайр гэдэг
Буй бүхний амьсгал юм.

Залбирлын төгсгөлд биш
Зүрхний эхэнд оршиж
Зовлонгийн дунд ч
Замыг минь гэрэлтүүлнэ.

Хамаг амьтан амгалан жаргалантай байж гэгээрэлд хүрэх болтугай🙏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Ulaanbaatar