Хар Ус гол

Хар Ус гол

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хар Ус гол, Ulaanbaatar.

08/05/2026

Дархан Политехник коллеж -ийн оюутнуудтайгаа хамтран Тэрбум мод үндэсний хөдөлгөөн-ийн хүрээнд Хар Ус гол-ын эрэг дагуу 2000 ширхэг мод тарилаа.

Байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд залуу үеийн оролцоо үнэхээр үнэ цэнтэй байлаа 🌱💚

#ТэрбумМод
#НогоонИрээдүй
#МодТарья
#ДарханПолитехникКоллеж
#ХарУсГол
#ЭкоОролцоо
#БайгалиаХамгаалъя


Photos from Хар Ус гол's post 08/05/2026

🌱💚
Би 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл төрөөс ч, төсвөөс ч нэг ч төгрөг авалгүйгээр, ямар нэгэн тендер лицензтэй холбоогүйгээр нийтийн эзэмшлийн талбайд 26,000 ширхэг мод тарьжээ. 🌳

Гэвч тарьсан модыг минь хугална…
Суулгасан модыг минь сугалж хаяна…
Үхэр мал идчихнэ… 🥀
Улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтууд хашаа хороог минь эвдэж нураана… 💔

Энэ бүхнийг би хувийнхаа хөрөнгөөр, найз нөхөд, ах дүү, дэмжигч байгууллагууддаа гуйж, уриалж байж хийдэг. Заримдаа үнэхээр шантрах үе гардаг… 😢
Гэхдээ эх орноо илүү ногоон, үр хүүхдүүдээ устай, ургамалтай, цэвэр агаартай орчинд амьдраасай гэсэн хүсэл минь намайг дахин босгодог. 🇲🇳🌿

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар-ын албан хаагчид 👨‍🚒🚒 болон Дархан Политехник коллеж оюутнууд 👩‍🎓👨‍🎓-тай хамтран 2500 ширхэг модыг тарилаа. 🌱💧

Цаг үргэлж сэтгэл гарган дэмжиж, тусалж байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа. 🙏💚
Нэг хүний тарьсан мод биш, бидний хамтдаа бүтээж буй ирээдүй юм. 🌍✨

08/05/2026

🌊Усруу аяга шидэж байхаар МОД ТАРЬЯ🌳
⛰️Ууланд хадаг ороож байхаар МОД ТАРЬЯ 🌳
🥰Хөгшидөө нутаглуулахад МОД ТАРЬЯ 🌳
🪨Хөшөө суварга босгохоос илүү МОД ТАРЬЯ 🌳
🎂Төрсөн өдрөөрөө МОД ТАРЬЯ 🌳
💐Төгсөлтийнхөө баяраар МОД ТАРЬЯ 🌳
👩‍❤️‍👨Хуримынхаа өдрөөр МОД ТАРЬЯ 🌳
👼🏿Хүүхэд төрөхөд МОД ТАРЬЯ 🌳
💐Сумынхаа ойгоор МОД ТАРЬЯ 🌳
🏢Сургуулийнхаа ойгоор МОД ТАРЬЯ 🌳
🚵‍♀️Амралтынхаа өдрөөр МОД ТАРЬЯ 🌳
🏡Айл бүр хашаандаа МОД ТАРЬЯ! 🌳
🌊⛰️🌳🌱🌺🌸

Photos from Хар Ус гол's post 08/05/2026

Дархан-Уул аймгийн онцгой байдлын газартай хамтран 500 ширхэг бургас тарьлаа🌳🌲🍀

08/05/2026

Мод тарихаар айсуй🌲🌲🌲🍀🌳

08/01/2026

Хүн бүр агаар салхинд гардаг, голын чимээ барааддаг. Гол горхиныхоо урсацыг цэвэрлэж сайжруулмаар л байна.

Photos from Хар Ус гол's post 03/06/2025

🌳🌳🌳 "Тэрбум мод" -үндэсний хөдөлгөөн, "Ногоон дархан -2032" хөтөлбөрийн хүрээнд
Дархан политехник коллежийн Оюутнууд маань Оюутан төгөл-д 2000 модыг тарилаа.🤗🤗🤗

🌎🌎🌎 Байгаль дэлхийдээ хайртай иргэн болж төлөвшиж байгаа оюутнуудаа баярлалаа🌿🌿🌿



Мөн үргэлж дэмжиж хамтран ажиллалаг хамт олонд талархсанаа илэрхийлье. 👏👏👏
Тарьсан моднуудаа үргэлж өнгөлж тордож ургуулж усалж байгаад баярлалаа. 🥰🥰🥰

10/05/2025

Delta foods ХХК-ны Дархан дахь салбарын хамт олон Дархан-Уул аймгийн Хар ус голын эрэг дээрх “Онцгой төгөл”-д “Эзэгтэй тос” ны борлуулалт бүрээс 🌳🌳🌳🌳мод тарихаар болсонд маш их талархаж байна👏🏻👏🏻👏🏻
Таны худалдан авсан Эзэгтэй тос, Аварга будаа гэх мэтчилэн олон олон хүнсний бүтээгдэхүүнээс сонголтоо хийж байгаль орчиндоо мод тарихад хувь нэмрээ оруулахыг уриалж байна🫶
#ТэрбумМод

Photos from Хар Ус гол's post 10/05/2025

Бүх нийтээр мод тарих
Үндэсний өдрийн хүрээнд
Хар ус голын хөвөөнд ” уриан дор Нэг ардчилал клуб ынхээ залуучуудтай хамтдаа
500ш мод тарьж суулгав 🌳🌳🌳
ургатал нь усалж арчилах гэж хичээж
Төгөл болгох болноо🙏🙏😇



Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar