Дэгжин Дэг - Degjin Deg

Дэгжин Дэг - Degjin Deg

Share

Ардын бүжиг болон ардын хөгжмийн сургалтын төв

16/06/2026

✨ ДЭГЖИН ДЭГ сургалтын төвийн АНХНЫ тайлан "АЯЛГУУТ ДЭГ" тоглолт ✨

Уран бүжиг, Уяангат хөгжмийн үнэ цэнтэй боловсролыг хүүхэд багачууддаа өвлүүлэн сургаж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын дор бид ажиллаж байгаа билээ.
"Алхам бүр нь ахиц,
Хөдөлгөөн бүр нь хөгжил"
уриатайгаар авьяас билэг, хөлс хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ хагас жилийн турш суралцсан шавь нарынхаа анхны тайлан "АЯЛГУУТ ДЭГ" тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.

Эрхэм хүндэт аав ээж, ахан дүүс, анд нөхөд, урлагт хайртай үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж, хүүхдүүдийн маань анхны тайлан тоглолтыг үзэж, урам хайрлахыг урьж байна.

📅 2026 оны 06 сарын 20
🕑 14:00 цагт
📍 Жанжин клуб, Баянзүрх дүүргийн Соёлын ордон

Хүндэтгэсэн: Дэгжин дэг сургалтын төв

Photos from Дэгжин Дэг - Degjin Deg's post 01/06/2026

Энэ сайхан өдөр бид гайхалтай мэдээтэй✨️✨️✨️
Өвөрмонголын Тайвс хошуунд зохион байгуулагдсан "ТАЛ НУТГИЙН СОЛОНГО" олон улсын хүүхдийн урлагийн наадамд "ДЭГЖИН ДЭГ" -ийн хүүхдүүд бахархам амжилттай оролцлоо🇲🇳
Багш болон хүүхдүүдийн авъяас чадвар, нөр их хөдөлмөр, сэтгэл зүрх, хөлс хүчээр маш их бахархаж байна💯
Бид - 2 хамтлаг, 6 гоцлолоор оролцсоноос дараах шагналыг хүртлээ.
Гоцлол бүжгийн төрөлд:
1. Д.Цэцэйхэн-Үжин Тэргүүн байр /Бага нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴
2. М.Ариунхур - Тэргүүн байр /дунд нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 🏆🧧💴
3. Т.Эмүжин Тэргүүн дэд байр /дунд нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 🏆🧧💴
4. Л.Амин-Эрдэнэ Тэргүүн байр /ахлах нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴
5. Ж.Бөртэ-Үжин Тэргүүн дэд байр /ахлах нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴

Гоцлол шүлгийн төрөлд:
6. Д.Сор-Үжин Тэргүүн дэд байр
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 🏆🧧💴

Хамтлаг бүжгийн төрөлд:
7. "Монголжин дэг" хамтлаг Тэргүүн дэд байр
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴
8. "Гоо дэг" хамтлаг Тусгай байр
Цом өргөмжлөл🏆🧧

Энэхүү наадмын онцлог нь үзэсгэлэнт Сүүн нуурын эрэг дээр зохион байгуулагдаж хятадын Манго ТВ-ийн бичлэгтэй болсон нь их онцлог байлаа.

Бидний анхны гараа амжилт дүүрэн байлаа💯
Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүддээ халуун баяр хүргэе👏👏👏

Photos from Дэгжин Дэг - Degjin Deg's post 28/05/2026

“Дэгжин дэг” сургалтын төвийн бяцхан бүжигчид маань анхны тайз, анхны тэмцээнээ зорин Өвөрмонголыг зорилоо.
Хүүхэд бүрийн сэтгэл догдолж, мөрөөдөл нь жигүүрлэсэн энэ аялал аз жаргал, туршлага, сайхан дурсамжаар дүүрэн байх болноо.
Анхны алтан тайзнаа өөртөө итгэлтэй, урам зориг дүүрэн, хөдөлгөөн бүрээ сэтгэлээрээ амилуулан, ур чадвараараа бахархал төрүүлэн гялалзаарай ✨

#дэгжиндэгсургалтынтөв

Photos from Дэгжин Дэг - Degjin Deg's post 29/04/2026

✨ Эрхэм хүндэт ГАВЬЯАТ багш нартаа болон
“ДЭГЖИН ДЭГ” сургалтын төвийн анхны шавь нартаа
🌍 Дэлхийн бүжгийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! 💃🕺
Гавьяат багш нарынхаа үнэтэй сургааль, ур чадвараар бүжгийн урлагийн анхны сууриа тавиулж, авьяас билигээ нээн хөгжүүлж байгаа азтай хүүхдүүд шүү. Та нар минь амжилт бүтээлээр дүүрэн, өөдлөн дэвжиж, цогтой золбоотой улам бүр гялалзан байгаарай. ✨
Алхам бүр нь АХИЦ
Хөдөлгөөн бүр нь ХӨГЖИЛ байг 💯

#МУГЖ.Ц.Алтангэрэл
#МУГЖ.А.Даваахүү
#МУГЖ.А.Батхүү
#ДэгжинДэгСургалтынТөв

09/04/2026

💕💕💕

02/04/2026

"ДЭГЖИН ДЭГ" -ийн бяцхан шавь нар итгэл дүүрэн, сэтгэл дүүрэн, инээмсэглэл дүүрэн урагш тэмүүлсээр...

#Дэгжиндэг #сургалтынтөв #бүжиг

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

СБД 6-р хороо СУИС-н зүүн талд "Gem Castle" 7 давхар 711 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 07:00 - 22:00
Sunday 07:00 - 22:00