Mongolian Judo Development Foundation

Mongolian Judo Development Foundation

Share

Mongolian Judo Development Foundation established in 2009. The main purpose is to promote Judo

Photos from 講道館 Kodokan Judo Institute's post 27/07/2026
Photos from Kazoku Judokan's post 01/07/2026
01/07/2026

АРЫН САЙХАН ХАНГАЙД
ЦАГААН ӨМСГӨЛТНҮҮД ЧУУЛНА🥋

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо Шагналын сан өндөртэй насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг 2026 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилготой юм.

Тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөх бөгөөд үзэгчид гал гарсан барилдаануудыг дэргэдээс нь мэдэрч, жүдогийн гайхамшгийг үзэх боломжтой.

Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 жинд явагдана.

Хувийн жингийн шагналын сан
🥇 Алтан медаль – 5,000,000₮
🥈 Мөнгөн медаль – 3,000,000₮
🥉 Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000₮

Багийн дүн
🥇 1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000₮
🥈 2-р байр – 3,000,000₮
🥉 3-р байр – 2,000,000₮

📍Зохион байгуулагч:

Архангай аймгийн Жүдо бөхийн холбоо
ARA Complex - ARA Fest

Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгуулага:

АРМИКО МАЙНИНГ КОРПОРАЦ ХХК
БМНС ХХК

Ивээн тэтгэгч:

БАЯН өндөг
Сэнгүр
Миний дэлгүүр
Авуурьд Анд ХХК

Photos from Kano Judo Schools's post 01/07/2026
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Ulaanbaatar