104 finish
Та бүхэн 104-с ямар хувилбараар шиддэг вэ?
DMB Darts
Дартсын спортыг сурталчлах, сонирхолтой video, reels оруулах
09/08/2026
Дэлхийн аварга Боб Андерсоны зохиосон "Bob's 27" дасгал нь давхар оноо (doubles) онох чадварыг маш өндөр түвшинд сайжруулдаг, дартсын хамгийн алдартай сонгодог бэлтгэлүүдийн нэг юм.
Дасгалын үндсэн дүрэм, дараалал болон оноо тооцох арга:
1. Эхлэх оноо
Тоглогч тоглоомыг шууд 27 оноотой эхлүүлнэ
2. Тоглох дараалал
Та байны Double 1 (D1)-ээс эхлэн Double 20 (D20) хүртэл дараалан шидэж, хамгийн сүүлд Bullseye (байны голын улаан давхар цагираг буюу улаан төв) рүү шиднэ.
Сегмент тус бүрт 3 сумаар шидэлт хийнэ.
3. Оноо тооцох журам
Шидэлт бүрийн дараа оноог дараах байдлаар тооцно:
Онох тохиолдолд (Оноо нэмэгдэнэ): Хэрэв таны шидсэн сум тухайн онилсон давхар сегментийг онож чадвал, сум бүрийн оноог нийлбэр дээрээ нэмнэ.
Жишээ нь: Double 1 рүү 3 сум шидээд, 1 сумыг нь оновол +2 оноо нэмэгдэж 29 болно. Хэрэв 2 сумаар оновол +4 оноо нэмэгдэж 31 болно.
Алдаж тохиолдолд (Оноо хасагдана): Хэрэв таны шидсэн 3 сум гурвуулаа онилсон давхар сегментийг онож чадалгүй алдвал, тухайн давхар онооны хэмжээгээр таны нийт онооноос хасагдана.
Жишээ нь: Double 1-ийг бүх сумаараа алдвал 2 оноо хасагдаж 25 болно. Хэрэв Double 5 рүү шидээд алдвал (5-ын double нь 10 оноо тул) 10 оноо хасагдаж 17 болно.
4. Тоглоом дуусах нөхцөл
Bust (Ялагдах): Тоглоомын явцад таны оноо 0 болох юм уу, эсвэл түүнээс доош орвол тоглоом шууд дуусна.
Амжилттай дуусгах: Хэрэв та оноогоо 0 болголгүйгээр хамгийн сүүлийн бай болох Bullseye хүртэл амжилттай шидэж дуусгавал тоглоомыг дүүргэсэнд тооцно.
Энэ үед үлдсэн оноо нь таны тухайн өдрийн рекордыг илтгэх эцсийн оноо болох бөгөөд та энэхүү оноог цаашид ахиулахыг зорин тоглох юм.
72 finish
Дэлхийн шилдэг тамирчдийн нэг Aspinall-н шидэлт
Дэлхийн аваргуудын шидэлтийг хараад аваарай
103 Finish. 2 хувилбараар
За найрлаж наадамлаж дууслаа. Бэлтгэлдээ ороё доо😀
30/07/2026
Самбар дээр ялаа явж байвал өөрийн эрхгүй онмоор санагдаад байх юм 😀
08/07/2026
🎯 ДАРТС ТОГЛООРОЙ! Яагаад гэвэл...
Дартс бол зүгээр нэг зугаа цэнгэл биш — бие бялдар, оюун ухааны хөгжилд үнэхээр тустай спорт юм!
🧠 Оюуны хөгжил
Дартс тоглох бүрдээ та математикийн тооцоо хийж, оноогоо хурдан бодож сурдаг. 501-ээс хасах тооцоо тань толгойгоо байнга ажиллуулна!
🎯 Анхаарал төвлөрөл
Сум барьж, онилж, шидэх мөч бүр танд бүрэн анхаарал төвлөрлийг шаарддаг. Энэ нь өдөр тутмын стресс, санаа зовнилоос түр зуур холдож, тайван байдалд орох маш сайн арга.
💪 Биеийн хөдөлгөөн
нүд, гарын хурууны уялдаа холбоо (координаци) сайжирна. Удаан зогсож тоглох нь мөн биед маш сайн.
👥 Нийгэмших боломж
Дартс бол найз нөхөд, гэр бүлийн хамт цагийг сайхан өнгөрүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, найзалж, эрч хүчээ авах гайхалтай арга зам!
🏆 Уралдаант сорилт
Тэмцээн, лигт оролцох замаар зорилго тавьж, түүндээ хүрэх дадлыг олж авна. Хожил ялалт бүр танд итгэл үнэмшил өгнө.
❤️ Насны хязгааргүй
Хүүхэд, залуус, ахмад настан хэн ч тоглож болно! Энэ бол бүх насныханд нээлттэй спорт.
💥 Та бас дартс тоглож үзсэн үү? Мөн дартсын спортийн сайн сайхны талаар сэтгэгдэл үлдээгээрээ
101 finish
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
976